| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2017/00098/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Нямаа
Улсын яллагч Д.Баянмөнх
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч Б.Амар-Амгалан нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амар-Амгаланд холбогдох эрүүгийн 1722001170059 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 50 минутанд хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сайнцагаан сумын 5-р баг Арвижихийн 9-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Буурал овгийн Базарын Амар-Амгалан /РД: ЗЮ79120479/ гэв.
Шүүгдэгч Б.Амар-Амгалан нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сайнцагаан сумын 7-р баг Тагнуулын хэлтсийн урд талд байрлах байрны үүдэнд иргэн Б.Одсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.Амар-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр орой ажлаас тарах гээд гараж цоожлоё гэсэн чинь гаражийн түлхүүр Одсүрэнд байсан. Онгорхой орхичихоо гэсэн. Тэгэхээр нь би үгүй багаж ил байгаа, онгорхой орхиж болохгүй байна гээд маргалдсан. Тэгээд гараж цоожлох гээд зогсож байсан Одсүрэн өөдөөс нэг утас шидсэн, тэрүүгээр нь ороолгосон чинь баруун гарыг нь оночихсон. Ийм л зүйл болсон. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна, дахиж ийм хэрэг хийхгүй гэв .
2. Хохирогч Б.Одсүрэнгийн: “...2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн үед Сайнцагаан сумын 7-р баг Тагнуулын хэлтсийн урд талын байрны 2 давхарт нөхөр Д.Батмөнхийн хамт шалны паркет шахаж байхад манай барилга дээр гагнуур хийдэг зүс таних Амгаа гэж залуу ирээд “эгчээ гаражийн түлхүүрээ өгөөч” гэхээр нь 1 давхарт өрөө рүүгээ ороод Амгаа гэх залуугийн араас нь дагаад гараж руу гарсан. Би гаражийг түгжих гэсэн чинь Амгаа надтай түлхүүр булаацалдаад байхаар нь өглөө хүн ирж юм хийнэ, маргааш ирээд гараж онгойлгуулчих гэсэн чинь хэл амаар доромжлоод орилоод байсан. Би гаражаа гараад байр руу орох үед Амгаа араас гүйж ирээд хар өнгийн цахилгааны утсаар гар руу ороолгосон. Тэр үед Ука гэх залуу Амгаа бид 2-ын голоор ороод салгасан. Тэгээд би Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлчихээд цагдаагийн байгууллагад хандсан. Би гомдолтой байна, миний ажил хийдэг гар гэмтсэн болохоор ажлаа хийж чадахгүй болсон. Би эмчилгээний зардал болон ажилгүй байсан үеийнхээ цалинг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
3. Гэрч Д.Батмөнхийн: “...Манай барилга дээр гагнуур хийж байгаа Амгаа гэх залуу орж ирээд гаражийн түлхүүрээ өгчих граш түгжье гэхээр нь бид 2 түгжчихье та хэд явж бай гэсэн чинь өөрөө заавал түгжинэ гээд байсан. Эхнэр түлхүүр доор 1 давхарын өрөөнд байгаа гээд хамт гараад явсан. Хэсэг хугацааны дараа эхнэр уйлаад ороод ирэхээр нь яасныг нь асуутал Амгаа цахилгааны утсаар гар руу шавхарсан гэж хэлсэн. Манай эхнэрийн гар нь зулгараад хавдсан байхаар нь эмнэлэг орж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
4. Гэрч С.Бат-Өлзийн: “...Би 2017 оны 11 сарын 14-ний орой өөрийн ажиллаж байсан Тагнуулын хэлтсийн урд талын барилга дээрээ хаалга угсраад байж байтал гадаа хүмүүс хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд би барилгаас гараад очтол гадаа Одсүрэн, Амар-Амгалан 2 хэрэлдээд зогсож байсан. Тэгтэл Одсүрэн Амар-Амгалан руу цахилгааны кабелийн утас аваад шидсэн. Тэгтэл тэр утсыг нь Амар-Амгалан барьж аваад тэр утсаар нэг удаа мөрөн дээгүүр нь давуулаад ороолготол Одсүрэнгийн баруун гар талын сарвуун дээр оносон. Тэгээд би Амар-Амгаланг аваад явсан. Харин Одсүрэн барилга руу орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
5. Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 170200331 тоот дүгнэлтэд:
- Б.Одсүрэнгийн биед баруун сарвууны зөөлөн эдийн гэмтэл, сарвууны ар хэсгийн зулгарсан гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 12/
6. Бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Амар-Амгалан нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сайнцагаан сумын 7-р баг, Тагнуулын хэлтсийн урд талд байрлах байрны үүдэнд иргэн Б.Одсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Амар-Амгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Б.Амар-Амгалан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Амар-Амгаланд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Б.Одсүрэн нь хохирол төлбөр барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд ирүүлсэн нь хэргийн 33-рт хавсаргагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ