| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0481/З |
| Дугаар | 128/ШШ2025/0449 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2025/0449
2025 06 10 128/ШШ2025/0449
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* дүгнэлттэй, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч А.М******* холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч А.М******* 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал, эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн хяналтын улсын байцаагч А.М*** би, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*** 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 9* тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* дүгнэлтээр Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч А.М******* холбогдуулан “Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч А.М******* 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар прокурорын дүгнэлт бичсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.
Иймд Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч А.М*** нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 9* дүгээр прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул “Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч А.М******* 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан “Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч А.М******* 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 9* дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ С.ГАНБАТ