Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 308/ШШ2025/00319

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

    хүлээн зөвшөөрснийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг  би,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-2, Сэнтрал тауэр 8 дугаар давхарт байрлах “Т” ХХК-ны нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:Дорноговь аймаг, Сайншанд сум, 6-р баг, 15-49 тоотод оршин суух О.Б-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:  Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 555,621 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.Б-с 2115623 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 417,696 төгрөг, үндсэн хүү 136,727 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,197 нийт 555,621  гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага болох 555,621 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч “Т” ХХК” нь хариуцагч О.Б-д холбогдуулан 555,621   төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага 555,621 төгрөгийг  төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1.Нэхэмжлэгч “Т” ХХК-иас нэхэмжилсэн 555,621 төгрөгийг хариуцагч О.Б нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,319 төгрөгөөс 8,659 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 8,659  төгрөгийг улсын төсвийн орлогоос, 8,659 төгрөгийг хариуцагч О.Б-с гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай. 

 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ