| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00372/И |
| Дугаар | 308/ШШ2025/00320 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 308/ШШ2025/00320
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг,8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 давхарт байрлах “М ” ХК-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Дорноговь аймаг Сайншанд сум, 6 дугаар баг,Чойлонгийн гудамж 6-627 тоотод оршин суух, М-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 23,624,265.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “М ” ХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2024 оны 10 дугаар сарын 21-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж 23,300,000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар авсан.”...үндсэн зээл-21,742,378 төгрөг, хүүгийн төлбөрт 1,838,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,871 төгрөг нийт 23,624,265 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлд гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: “М ”-наас нэхэмжилж байгаа үндсэн зээл-21,742,378 төгрөг, хүүгийн төлбөрт 1,838,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,871 төгрөг нийт 23,624,265 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.
Талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “М ” ХК нь хариуцагч Б.М-т холбогдуулан үндсэн зээл 21,742,378 төгрөг, хүүгийн төлбөрт 1,838,015 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20,871 төгрөг нийт 23,624,265 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлага 23,624,265 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч “М ” ХК-иас нэхэмжилсэн 23,624,265 төгрөгийг хариуцагч Б.М нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276,071 төгрөгнөөс 138,035 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 138,035 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 138,035 төгрөгийг хариуцагч Б.М-с тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайí асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ