| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00343/И |
| Дугаар | 308/ШШ2025/00321 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 308/ШШ2025/00321
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
Нэхэмжлэгч:Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Шизүоки гудамж Нарлаг шандын 23-т оршин суух У-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Дорноговь аймаг, Сайншанд сум, 2 дугаар баг, Спортын төв байранд орших “И ХХК”-нд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 55,762,000 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Уг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Орон сууц захиалан бариулах гэрээ хийж түүний төлбөрт мөнгө төлсөн. Орон сууц одоо хүртэл ашиглалтад ороогүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлд “Их ” ХХК-иас 55,762,000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч: “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э.У-тэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. ...шалтгаанаар орон сууц 85 хувьд хүрээд үйл ажиллагаа зогссон. Гэрээний дагуу төлсөн 55,762,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч “И” ХХК-нд холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 55,762,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүхэд гаргасан тайлбартаа: Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжилсэн 55,762,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрчээ.
Талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх учир холбогдлыг ойлгож, хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С нь нэхэмжлэгч Э.У-с ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэхэмжилсэн 55,762,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 436,760 төгрөгөөс 218,380 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 218,380 төгрөгийг хариуцагч “И” ХХК-иас, 218,380 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.У-т олгосугай.
3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ