| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00440/И |
| Дугаар | 320/ШШ2025/00544 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/00544
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: ТБ хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар,
Хариуцагч: Г.М,
Хариуцагч: Б.Б нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 10,684,628.79 төгрөг, зээлийн хүү 90,540.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239.19 төгрөг, нийт 10,775,408.17 (арван сая долоон зуун далан таван мянга дөрвөн зуун найм) төгрөг (арван долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 320/2025/00404/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТБ хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Дашцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г- овогтой М-Э /РК------ / хамтран зээлдэгч Б- овогтой Б- /УБ83082110/ нар нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дугаар №MN020034202501875569 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 17,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
Зээлдэгч зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн төлбөрт 610,800 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 749,400 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 99,800 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 199,999.97 төгрөг төлж, нийт 137 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10,684,628.79 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 90,540.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239.19 төгрөг, нийт 10,775,408.17 төгрөгийг зээлдэгч Г.М-Э болон хамтран зээлдэгч Б.Б- нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
2. Хариуцагч Г.М-Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.М-Э нь ТБ ХК-ийн нэхэмжилсэн 10,775,408.17 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТБ хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Г.М-Э , Б.Б- нарт холбогдуулан үндсэн зээл 10,684,628.79 төгрөг, зээлийн хүү 90,540.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239.19 төгрөг, нийт 10,775,408.17 (арван сая долоон зуун далан таван мянга дөрвөн зуун найм) төгрөг (арван долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М-Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Г.М-Э нь ТБ ХК-ийн нэхэмжилсэн 10,775,408.17 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,356.53 (нэг зуун наян долоон мянга гурван зуун тавин зургаа) төгрөг (тавин гурав) мөнгөний
тал хувь болох 93,678.265 (ерэн гурван мянга зургаан зуун далан найм) төгрөг (хоёр зуун жаран тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.М-Э , Б.Б- нараас 93,678.265 (ерэн гурван мянга зургаан зуун далан найм) төгрөг (хоёр зуун жаран тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ТБ хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээл 10,684,628.79 төгрөг, зээлийн хүү 90,540.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 239.19 төгрөг, нийт 10,775,408.17 (арван сая долоон зуун далан таван мянга дөрвөн зуун найм) төгрөг (арван долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.М-Э , Б.Б- нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,356.53 (нэг зуун наян долоон мянга гурван зуун тавин зургаа) төгрөг (тавин гурав) мөнгөний тал хувь болох 93,678.265 (ерэн гурван мянга зургаан зуун далан найм) төгрөг (хоёр зуун жаран тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.М-Э , Б.Б- нараас 93,678.265 (ерэн гурван мянга зургаан зуун далан найм) төгрөг (хоёр зуун жаран тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч ТБ хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН