Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0513

 

 

 

 

    2025         07           18                                    128/ШШ2025/0513   

 

                            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

                                      татгалзсаныг баталж, хэргийг

                                          хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, “Ө*******” ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,   

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “... “Ө*******” ХХК нь 2025 оны 06 дугаар сард шүүхэд Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны “Н*******” ХХК тендерт шалгаруулсан тухай мэдэгдэл, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр манай тендерээс татгалзсан А-1*** тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, тендерт шалгаруулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэхүү тендер бүхэлдээ хүчингүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Ө*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны “Н*******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан тухай мэдэгдэл, гэрээ байгуулах эрх болгосон шийдвэр, манай тендерээс татгалзсан А-1*** тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, тендерт шалгаруулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.    

Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.        

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ө*******” ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны “Н*******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан тухай мэдэгдэл, гэрээ байгуулах эрх болгосон шийдвэр, манай тендерээс татгалзсан А-1/*** тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож, тендерт шалгаруулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                С.ГАНБАТ