| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00436/И |
| Дугаар | 320/ШШ2025/00567 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 320/ШШ2025/00567
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: БМ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ВМ - хязгаарлагдмал хариуцлагатай компани болон гүйцэтгэх захирал В.Г-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 320/2025/00436/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч БМ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Ч.Б******д нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ВМ - хязгаарлагдмал хариуцлагатай компани болон гүйцэтгэх захирал В.Г-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.
2. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: БМ-н ХХК нь ВМ - ХХК-тай 2021 онд машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан. Тус түрээсийн гэрээний дагуу ВМ - ХХК нь манай техникүүдийг 2022 оны 3 сард нийт 319,5 мото цаг ашигласан бөгөөд техникийн түрээсийн төлбөр болох 17,116,071 төгрөгийг төлөөгүй. Тиймээс манай компани нь хариуцагч ВМ - ХХК-иас 17,116,071 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаад, шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн болно.
Гэтэл хариуцагч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хариуцагчийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *--- дүгээр хороо, ------ тоот хаягт үйл ажиллагаа явуулахаа больсон.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш320224/13527 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаягт тодорхойгүй гэх үндэслэлээр тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Манай компани нь ВМ - ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа хаягийг олж мэдэх ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Иймд манай компани нь ВМ - ХХК, гүйцэтгэх захирал В.Г-ийн эрэн сурвалжлуулах хүсэлттэй байгаа тул ВМ - ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал В.Г-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэх тал)
3. Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШЗ2024/13527 дугаартай шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 2 дахь тал),
Канондсон Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ (хавтаст хэргийн 3-8 дахь тал),
БМ ХХК-ны техникийн цаг гэх баримт (хавтаст хэргийн 9 дэх тал),
Офен дата (opendata.burtgel.gov.mn) сайтаас авсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
Нотариатаар гэрчлүүлсэн БМ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хавтаст хэргийн 12 дахь тал),
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 13 дахь тал),
БМ ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 05/03 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ВМ - хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал), ВМ - хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 29-30 дахь тал), В.Г-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ----дугаар хорооны Засаг дарга П.М-, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн -- дүгээр хорооны Засаг дарга Ш.Н--- нараас ВМ - хязгаарлагдмал хариуцлага компани үйл ажиллагаа явуулдаг эсэх лавлагааг (хавтаст хэргийн 22-23 дахь тал) тус тус гаргуулан, нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.
2. Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй. Нэхэмжлэгч байгууллага нь гүйцэтгэх захирал Ч.Барсболд нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
3. Нэхэмжлэгч БМ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Ч.Барсболд нь шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдов.
5. ВМ - хязгаарлагдмал хариуцлагатай компани нь БМ-н ХХК нь ВМ - ХХК-тай 2021 онд машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан. Тус түрээсийн гэрээний дагуу ВМ - ХХК нь манай техникүүдийг 2022 оны 3 сард нийт 319,5 мото цаг ашигласан бөгөөд техникийн түрээсийн төлбөр болох 17,116,071 төгрөгийг төлөөгүй. Тиймээс манай компани нь хариуцагч ВМ - ХХК-иас 17,116,071 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргаад, шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн болно. Гэтэл хариуцагч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хариуцагчийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ---дүгээр хороо, --- тоот хаягт үйл ажиллагаа явуулахаа больсон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш320224/13527 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаягт тодорхойгүй гэх үндэслэлээр тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш320224/13527 дугаар шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 2 дахь тал), Машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ (хавтаст хэргийн 3-8 дахь тал), нэхэмжлэгчийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч БМ-н хязгаарлагдмал хариуцлагатай компани нь түрээсийн гэрээний үүрэгт 17,116,071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух гэрийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ...Үндэслэх нь: ... Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт Энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэнээс хойш, ... тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж заасны дагуу БМ-н ХХК-ийн нэхэмжлэлтэй, ВМ - ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна ... гэх Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 183/ШЗ2024/13527 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 2 дахь тал)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ВМ - хязгаарлагдмал хариуцлагатай компани, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ------------ тоот хаягт байрлахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэх бичилттэй 25170002001817 дугаар Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал),
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан регистрийн дугаар: ев---, иргэний бүртгэлийн дугаар: ********, овог: Б-, эцэг /эх/-ийн нэр: В--, өөрийн нэр: Г- , Байнга оршин суугаа газрын хаяг: Улаанбаатар, Баянзүрх, 25-р хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, ---байр, ** тоот гэх бичилттэй **** дугаар Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал) зэрэг баримтуудаар нотлогдож байна.
З. ВМ - ХХК-ийн хаяг, гүйцэтгэх захирал В.Г-ийн оршин суух гэрийн хаяг тодорхойгүй, хаана амьдарч байгаа тухай мэдэгдэхгүй, тэрээр хаягаа өөрчилсөн тухайгаа төлбөр авах газартаа мэдэгдээгүй нь түүний оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгчийн захирамж зэрэг баримтын утга агуулга хоорондоо зөрүүгүйгээр нотлогдсон тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9-д нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж зааснаар нэхэмжлэгч БМ-н ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ВМ - ХХК болон гүйцэтгэх захирал В.Г-ийг эрэн сурвалжлуулахаар шаардах эрхтэй.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ВМ - ХХК болон В.Г- нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж байна.
Жич: ВМ - ХХК болон гүйцэтгэх захирал В.Г- нарын талаарх мэдээлэл. ВМ - ХХК /*****/-ийн хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *******хаягт байрлахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, В.Г-ийн гэрийн хаяг: Улаанбаатар, Баянзүрх, 2**********, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж,***********оот.
Нэхэмжлэгч БМ-н ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б**********той холбогдох утас: ************.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ********* дугаар регистртэй, ВМ - хязгаарлагдмал хариуцлагатай компани, ев--- дугаар регистртэй, Б****** овогт В****жийн Г- нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд 6171346 дугаар регистртэй, ВМ - хязгаарлагдмал хариуцлагатай компанийг эрэн сурвалжилж, хуулийн этгээдийн хаягийг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, ев--- дугаар регистртэй, Б*******н овогт В**********жийн Г- ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.
3. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ВМ - хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хаяг, Боржигин овогт Волоожийн Г- ийг оршин суух хаягийг олж тогтоож, баримтжуулан хүсэлт гаргагч БМ-н хязгаарлагдмал хариуцлагатай компанид мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН