| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00485/И |
| Дугаар | 320/ШШ2025/00576 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 320/ШШ2025/00576
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: ,Т- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн,
Хариуцагч:Б.Х,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 3,237,883 төгрөг, 601,253 төгрөг, 120,250 төгрөг, нийт 3,959,386 (гурван сая есөн зуун тавин есөн мянга гурван зуун наян зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 320/2025/00485/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэрэглэгчийн тооцооны менежер М.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Х- ньТ- ББСБ ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөрТ- ББСБ ХХК-тай №ЗГ2024061423802 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung_A15_125 GB маркийн гар утсыг нийт 788,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 39,918 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
2. 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөрТ- ББСБ ХХК-тай №ЗГ2024061423800 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ байгуулж Galaxy A55 128GB маркийн гар утсыг нийт 1,598,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 80,950 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
3. 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөрТ- ББСБ ХХК-тай №ЗГ2024061423798 тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж Samsung_G25_5G_128GB маркийн гар утсыг нийт 1,058,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 52,092 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.
4. Хариуцагч нь 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1. №ЗГ2024061423802 тоот гэрээн дээр Samsung_A15_125 GB маркийн гар утас:
| 1. | Үндсэн зээлийн үлдэгдэл (2024.09.20-2026.12.20 хүртэл нийт 28 сар) 28 удаагийн төлөлт дутуу | 758,121 төгрөг |
| 2. | Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ноогдох) | 142,041 төгрөг |
| 3. | Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар) | 28,408 төгрөг |
| 4. | Нэхэмжлэх нийт дүн | 928,570 төгрөг |
2. №ЗГ2024061423800 тоот гэрээн дээр Galaxy A55 128GB маркийн гар утас:
| 1. | Үндсэн зээлийн үлдэгдэл (2024.09.20-2026.10.20 хүртэл нийт 28 сар) 28 удаагийн төлөлт дутуу | 1,537,407 төгрөг |
| 2. | Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ноогдох) | 288,047 төгрөг |
| 3. | Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар) | 57,609 төгрөг |
| 4. | Нэхэмжлэх нийт дүн | 1,883,063 төгрөг |
3. №ЗГ2024061423798 тоот гэрээн дээр Samaung_G25_5G_128GB маркийн гар утас:
| 1. | Үндсэн зээлийн үлдэгдэл (2024.09.20-2026.11.20 хүртэл нийт 26 сар) 26 удаагийн төлөлт дутуу | 942,355 төгрөг |
| 2. | Үндсэн хүүгийн хэмжээ (шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ноогдох) | 171,165 төгрөг |
| 3. | Нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ (Гэрээний 2.3-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн 20 хувиар) | 34,233 төгрөг |
| 4. | Нэхэмжлэх нийт дүн | 1,147,753 төгрөг |
Нэхэмжлэх нийт дүн 3,959,386 төгрөг.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-7 дахь тал)
2. Хариуцагч Б.Х- шүүхэд гаргасан тайлбартаа: Б-р овогтой Х- миний бие 3,959,386 төгрөгийг 2025 оны 6 дугаар сард бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 42 дэх тал)
3. НэхэмжлэгчТ- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.Х- ын шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд 2025 оны 6 дугаар сард бүрэн төлж барагдуулна гэснийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 43 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
НэхэмжлэгчТ- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Х- д холбогдуулан үндсэн зээл 3,237,883 төгрөг, 601,253 төгрөг, 120,250 төгрөг, нийт 3,959,386 (гурван сая есөн зуун тавин есөн мянга гурван зуун наян зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Баттөр овогтой Хишигжаргал миний бие 3,959,386 төгрөгийг 2025 оны 6 дугаар сард бүхэлд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,300 (далан найман мянга гурван зуу) төгрөгийн тал хувь болох 39,150 (гучин есөн мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х- аас 39,150 (гучин есөн мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. НэхэмжлэгчТ- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 3,237,883 төгрөг, 601,253 төгрөг, 120,250 төгрөг, нийт 3,959,386 (гурван сая есөн зуун тавин есөн мянга гурван зуун наян зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Х- төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,300 (далан найман мянга гурван зуу) төгрөгийн тал хувь болох 39,150 (гучин есөн мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х- аас 39,150 (гучин есөн мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулж, тус тусТ- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН