Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00581

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.П

Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00446/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.П- , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.П-  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: а. Миний бие М.П- нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарж хувийн малаа малласаар өдийг хүрсэн. Би нийт 30 гаран жил мал маллан амьдарч байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5.1.6 зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй заалтыг хангасан боловч үүнийг нотлох 1995-2001 оны малын А данс дээрх баримтуудад миний нэрийг буруу бичсэн байдгаас мал маллаж байсан хугацаа нь тооцогдохгүйд хүрээд байна.

Би 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байгаад, 1988 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 029 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан.

Үүний дараа 1990 оны 11 дүгээр сарын 1-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарах үед хувийн малаа үргэлжлүүлэн ээж, дүү нарын хамт мал маллаж амьдарч байгаад 1995 онд гэр бүлтэй болж тусдаа малаа тоолуулдаг болсон.

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын архив шатсанаас болж миний малын А данс олдохгүй байгаагаас миний малчин байсан байдал нотлогдохгүй байна.

Миний 1995 оноос 2001 оныг хүртэл зарим баримтуудад миний нэрийг Б, П, Г гэх мэт олон янзаар бичсэн байдгаас мал маллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

 

 б. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал тоолуулж байсан. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримт дээр зарим нэг зөрчил гарч ирсэн. Миний нэрийг буруу бичих, зарим үед нагац эгчийн нэрээр овоглож, миний дуудах нэрээр бичээд явсан байсан. Хүүхдийн төрөлтийн түүх дээр н.П- гэж бичсэн байсан. Иймд миний нэхэмжлэл дээр дурдсан хугацааны дагуу ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Х*** овогт м-агийн П-вийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дахь тал),

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 4 дэх тал),

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай тушаал (хавтаст хэргийн 5 дахь тал),

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Х.Ө****вийн төрөлтийн түүх (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 2001 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А данс (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

1996 оны багийн наадам, 1999 оны зун охин Гэрэлтуяагийн хамт гэх тайлбартай фото зургууд (хавтаст хэргийн 51 дэх тал) нотлох баримт гаргаж өгсөн. 

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцсон мэдээлэл (хавтаст хэргийн 21 дэх тал), Хөвсгөл аймгийн Татварын хэлтсээс Малын тоо толгойн албан татвар төлсөн талаар лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.П- ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №209 (хавтаст хэргийн 25 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 26 дахь 27 дахь тал), гэрлэсний бүртгэлийн анкет ХААТР-15 маяг (хавтаст хэргийн 30 дахь тал), М.П- , Х.-П-в нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын бүртгэлээс М.П- д холбогдох хүн амын тооллогын баримт (хавтаст хэргийн 58-61, 65-69 дэх тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Б***г, Л.О**н, З.М****н, Х.Ө***в нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 37-38, 41-42, 44-45, 53-54 дахь тал)  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч М.П-  нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгчийн нэрийг П-вхүү, Б-ү зэрэг өөр өөрөөр бичсэн тухай:

а. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан миний нэрийг багад бгэж дууддаг байсан. Энэ шалтгаанаар миний нэрийг буруу бичих, зарим үед П-в дээр хүү нэмж бичих, миний дуудах нэрээр бичээд явсан байсан. Хүүхдийн төрөлтийн түүх дээр н.П- гэж бичсэн байсан гэх тайлбар,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Х.Ө-П-вийн ...1. регистрийн дугаар: 70112003, хэвтсэн: 1998 он 11 сар 28 өдөр цаг 00 минут, 9. Мэргэжил, албан тушаал: малчин, 31. Нөхрийн овог, нэр: м-а П- ... гэх бичилттэй төрөлтийн түүх (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 2001 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн ...м-а, П-вхүү, 2000 оны эцсийн тооллогоор байсан, бүгд: 53, адуу 5, үхэр 8, хонь 15, ямаа 25, 2001 оны эцэст тоологдсон мал, бүгд: 49, адуу 5, үхэр 5, хонь 9, ямаа 30 ... гэх бичилттэй А данс (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын бүртгэлээс М.П- д холбогдох ...он: 2000, Аймаг/Хот: Хөвсгөл, Сум/Дүүрэг: Баянзүрх, Баг/Хороо: Эмт 1-р баг, Байршил: Хөдөө, өрхийн тэргүүний хамаарал: м-а П-вхүү, 16. Эрхэлдэг ажил: малчин ... гэх бичилттэй хүн амын тооллогын баримт (хавтаст хэргийн 58-61, 65-69 дэх тал) зэрэг нотлох баримтад үнэлсэн болно. 

4.1 Нэхэмжлэгч 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багт мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Х.Ө-П-вийн ...1. регистрийн дугаар: 70112003, хэвтсэн: 1998 он 11 сар 28 өдөр цаг 00 минут, 9. Мэргэжил, албан тушаал: малчин, 31. Нөхрийн овог, нэр: м-а П- ... гэх бичилттэй төрөлтийн түүх (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан 2001 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн ...Мархүү, П-вхүү, 2000 оны эцсийн тооллогоор байсан, бүгд: 53, адуу 5, үхэр 8, хонь 15, ямаа 25, 2001 оны эцэст тоологдсон мал, бүгд: 49, адуу 5, үхэр 5, хонь 9, ямаа 30 ... гэх бичилттэй А данс (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан гэрлэсний бүртгэлийн анкет ХААТР-15 ... он, сар, өдөр: 1995.10.30, нөхрийн РД: РВ******, эцэг /эх/-ийн нэр: м-а, нэр: П-в, малчин ... гэх бичилттэй маяг (хавтаст хэргийн 30 дахь тал),

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гаргасан Нөхрийн иргэний харьяалал: Монгол, регистрийн дугаар: рв****, овог: Х*** , эцэг /эх/-ийн нэр: м-а, өөрийн нэр: П-в, бүртгэсэн газар: Хөвсгөл, Баянзүрх, бүртгэлийн дугаар 13, бүртгэсэн он, сар, өдөр: 1995-10-30, эхнэрийн иргэний харьяалал: Монгол, регистрийн дугаар: рб*****, иргэний бүртгэлийн дугаар: ****, овог: Моодий, эцэг /эх/-ийн нэр: Хорлоо, өөрийн нэр: ӨлзийП-в ... гэх бичилттэй гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал),

Архивын ерөнхий газрын Үндэсний төв архиваас Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын бүртгэлээс М.П- д холбогдох ...он: 2000, Аймаг/Хот: Хөвсгөл, Сум/Дүүрэг: Баянзүрх, Баг/Хороо: Эмт 1-р баг, Байршил: Хөдөө, өрхийн тэргүүний хамаарал: м-а П-вхүү, 16. Эрхэлдэг ажил: малчин ... гэх бичилттэй хүн амын тооллогын баримт (хавтаст хэргийн 58-61, 65-69 дэх тал),

гэрч Д.Б-ийн өгсөн: ...Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн дунд сургуулийг 1986 онд 8 дугаар анги төгсөөд 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргийн албанаас халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багт мал маллаж байсан. Одоог хүртэл малаа малладаг... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

гэрч Л.О-ны өгсөн: ...Намайг 1985 оны 7 дугаар сараас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багт хүний бага эмчээр ажиллахаар очиход ээж м-а, ээжийнхээ эгч Чаваатай хамт мал малладаг байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),

гэрч З.М-нгийн өгсөн: ...Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн дунд сургуулийг 1986 онд төгсөөд 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргийн албанаас халагдаж ирснээс хойш тасралтгүй мал маллаж байгаа... Сургуульд байхад П-в гэдэг нэртэй байсан. Тухайн үеийн хүмүүс хүү залгаж П- гэж буруу бичсэн байх. Нутгийнхан бгэж дуудаг байсан тул П-в гэх нэрэн дээр хүү залгаж П- гэж бичсэн байх... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),

гэрч Х.Ө-П-вийн өгсөн: ...бид 1995 нэг гэр бүл болоод 1995 оноос хойш мал малласан. Надтай гэр бүл болохоос өмнө мал маллаж байсан...Хүн амын тооллогын үеэр П-вийн нэрийг бгэж буруу бичсэн. П-вийн гэрийнхэн ойр дотны хүмүүс нь бгэж нэрлэдэг байсан. Одоо ч гэсэн ойр дотны хүмүүс нь бгэж дууддаг. Улсын бүртгэлд албан ёсны нэр нь П-в... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. 

Нэхэмжлэгч М.П- ийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж,

Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус хуульчилсан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заажээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаан мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор түүнд малчин даатгуулагч нөхцөлөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаврыг бий болгох ач холбогдол бүхий үйл явдал байх тул нэхэмжлэгч М.П- нь шаардах эрхтэй байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж тодорхойлсон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үндэслэлд төрийн мал, хувийн мал малласан гэсэн байдлаар хууль тогтоогчоос зааглан ялгаж хуульчлаагүй тул шүүх мал маллаж байсан байдлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд М.П- ийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багт 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

6.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 4 дэх тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Х*** овогт м-агийн П-в /---/-ийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1 дүгээр багт 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН