Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00582

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д 

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 320/2025/00445/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. а.  Нэхэмжлэгч Б.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б.Д нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1965 онд Ба-рын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн.

Миний бие хөдөлмөрийн насанд хүрч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс малчнаар томилогдон ажиллаж байгаад 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж цэрэгт явсан.

Цэргээс халагдаж ирээд тус сум нэгдэлдээ 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал буюу нэгдэл тартал малчнаар ажиллаж ирсэн юм.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажилд томилсон болон чөлөөлөгдсөн, холбогдох бусад тушаал олдохгүй байгаа зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулсан.

Иймд Б.Д миний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

б. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлт гаргасныг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулж байна гэв.

2. Нэхэмжлэгчээс: н овогт б- ын Д- гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11/224 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 4 дэх тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1984 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай тушаал (хавтаст хэргийн 5 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаар тушаал (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаар тушаал (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Алаг-Эрдэнэ сумын Засаг Хөгжил нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан б- овогтой Д- гийн ажилласан жилийн архивын лавлагаа (хавтаст хэргийн 9-13 дахь тал),

Хугацаат цэргийн албан хаасны лавлагаа (хавтаст хэргийн 14 дэх тал),

1986 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөгжил нэгдлээс нээж олгосон Б.Д гийн хөдөлмөрийн дэвтэр (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 320/ШЗ2025/01249 дугаар шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 18-20 дахь тал)  зэрэг баримт гаргаж өгсөн. 

3.  Шүүхээс: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Д гийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт (хавтаст хэргийн 32 дахь тал), иргэний хаягийн хуудас №7 баримт (хавтаст хэргийн 33 дахь тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 34-35 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тушаал (хавтаст хэргийн 37 дахь тал), Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар захирамж (хавтаст хэргийн 38 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаар тушаал (хавтаст хэргийн 39 дэх тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаар тушаал (хавтаст хэргийн 40 дэх тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаар тушаал (хавтаст хэргийн 41 дэх тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаар тушаал (хавтаст хэргийн 42 дахь тал) зэрэг баримтын архивын хуулбар гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр О.Б- , Л.Л- нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 45-46, 50-51 дэхь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Д  нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4.  Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1984 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай ... 13-р тушаалын хавсралт 14. Б.Д , мал төлүүлэх баазын ажилчин, төлчид томилох тухай ... гэх бичилттэй тушаал (хавтаст хэргийн 5 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай ...б- ынД- нарыг 4-р хэсэгт малчнаар ... гэх бичилттэй малчин томилох тухай тушаал (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 27 дугаартай ...ажилчид, 1. Б.Д ... гэх бичилттэй ажилчин томилох тухай тушаал (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Алаг-Эрдэнэ сумын Засаг Хөгжил нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан б- овогтойД- гийн ажилласан жилийн архивын ...1987 оны 9-12 дугаар сарууд, 1988 оны 1-12 дугаар сарууд, 1990 оны 1-4, 6, 10-11 дүгээр сарууд, 1991 оны 1-4, 6, 11, 12 дугаар сарууд, 1992 оны 2 дугаар сард цалин бичигдсэн лавлагаа (хавтаст хэргийн 9-13 дахь тал),

ИчинхорлоогийнД- БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/126 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.6.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 (132) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 555515 дугаар цэргийн батлахтай халагдсан гэх бичилттэй Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа (хавтаст хэргийн 14 дэх тал),

1986 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хөгжил нэгдлээс нээж олгосон ...№ 1. Ажилд орсон он, сар, өдөр: 1983.06.25, ажилд томилсон, ажлаас өөрчлөгдсөн тухай мэдээ (шалтгааны заана): МАА-н үйлдвэрлэлд малчин болж илгээлтээр гарав, тогтоол, тушаалын он, сар, өдөр: Нэгдлийн даргын 1983 оны 6-р сарын 20-ны 24 тоот тушаал, №2. Ажилд орсон он, сар, өдөр: 1985.06.20, ажилд томилсон, ажлаас өөрчлөгдсөн тухай мэдээ (шалтгааны заана): Цэргийн албанд татагдав, тогтоол, тушаалын он, сар, өдөр: Аймгийн цэргийн хэлтсийн шийдвэрээр, №3. Ажилд орсон он, сар, өдөр: 1987.09.20, ажилд томилсон, ажлаас өөрчлөгдсөн тухай мэдээ (шалтгааны заана): Цэргийн албанаас чөлөөлөв, тогтоол, тушаалын он, сар, өдөр: Нэгдлийн даргын цэргийн ангийн тоот тушаалаар, №4. Ажилд орсон он, сар, өдөр: 1988.08.10, ажилд томилсон, ажлаас өөрчлөгдсөн тухай мэдээ (шалтгааны заана): 3-р бригадад малчнаар томилов, тогтоол, тушаалын он, сар, өдөр: Нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 10-ны 42 тоот тушаалаар ... гэх бичилттэй Б.Д гийн хөдөлмөрийн дэвтэр (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Д гийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №209, 1. Аймаг /хот/: Хөвсгөл, 2. Сум /раойн/: Алаг-Эрдэнэ, 4.РД: РА** , 5. Овог: б- , 6. Нэр:Д- , 9. Байнга оршин бригад гудамж суудаг: 4-р хэсэг Хужир, 14. Ажилладаг байгууллага: Хөгжил нэгдэл, ажилд орсон он: 1981, цех, тасаг, бригад: 4-р хэсэг, эрхэлдэг ажил: үхэрчин, эрхэлж эхэлсэн он: 1987, оршдог сум, раойн: Алаг-Эрдэнэ ... гэх бичилттэй (хавтаст хэргийн 32 дахь тал),

гэрч О.Бат-Эрдэнийн өгсөн: ...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуулийг 1982 онд 8 дугаар анги төгсөөд 1983 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж 1987 онд цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажиллаж нэгдэл тарах хүртэл буюу 1991 онд хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

гэрч Л.Л- гийн өгсөн: ...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжилд нэгдэлд 1983-1985 онуудад малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд яваад 1987 онд ирээд тус нэгдэлдээ 1989 он хүртэл малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. 

Нэхэмжлэгч Б.Д гийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Харин Б.Д гийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх тушаал шийдвэр,   холбогдох нотлох баримт байхгүй тул Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1983,-1989 оны тушаал шүүж үзэхэд Б.Д г малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/313 дугаар албан бичиг ирүүлсэн, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний баримтад дээрх хугацаанд цалин хөлс авсан тухай бичигдээгүй. Мөн дээрх хугацаанд ажиллаж байсан тухай холбогдох нотлох баримтгүй, гэрчүүдийн мэдүүлгийг давхар нотлох баримтгүй болно. (хавтаст хэргийн 8-13, 36 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Д өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Б.Д гийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.  Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Д гийн иргэний хаягийн хуудас №7 баримт (хавтаст хэргийн 33 дахь тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 34-35 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1986 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаар захирамж (хавтаст хэргийн 38 дахь тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 50 дугаар тушаал (хавтаст хэргийн 39 дэх тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаар тушаал (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг баримтуудыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна.

6. Б.Д нь өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажилд томилсон болон чөлөөлөгдсөн, холбогдох бусад тушаал олдохгүй байгаа болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 11/313 дугаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1983-1989 оны тушаал шүүж үзэхэд Б.Д г малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1984 оны 13, 1986 оны 16, 50, 76, 1987 оны 31, 1998 оны 27 тушаалуудыг хавсралтаар хүргүүлэв гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 36 дахь тал)

7.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 17 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  н овогт б- ынД- г /РА** /-ийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

түүний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН