Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/00586

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.О 

Хүсэлтийн шаардлага: Х.Д-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 320/2025/00499/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О-р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О-р нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: а. Миний бие нөхөр нь Х.Д- Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1970 онд Х- гэж хүний 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 8 дугаар ангийг төгсөөд Хатгалын 10 жилийн сургуулийг 1988 онд төгссөн.

Ингээд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 0184 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан.

Цэргийн алба хааж ирээд 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажилласан.

Миний нөхөр 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өвчнөөр нас барсан бөгөөд улсаас оршуулгын зардал гаргуулах авах гэтэл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан баримт аймгийн архив болон сумын архивд бүрэн бус байгаа, мөн хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн зэргээс Х.Д-ийн улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд миний нөхөр Х.Д-ийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл туслах малчнаар, 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

б. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр 1976 онд сургуульд элсэн орж 1986 онд сургуулиа төгссөн. Үүнээс хойш мал малласан.

Иймд нөхөр Х.Д-ийг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжилд нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд туслах малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Өндөр овогт с-йн о- ын иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 3 дахь тал),

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хавтаст хэргийн 4 дэх тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11/274 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 5 дахь тал),

Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн малчнаар ажиллаж байсан Х-ын Д-ийн ажилласан жилийн архивын лавлагаа (хавтаст хэргийн 6, 8-11 дэх тал),

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08/715 дугаартай лавлагаа (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 164 дугаартай баримт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

Нотариатаар гэрчлүүлсэн Х.Д-ийн нас барсны бүртгэлийн дэвтэр (хавтаст хэргийн 14 дэх тал),

Нотариатаар гэрчлүүлсэн Х.Д-, С.О-р нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 15 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 69 дэх тал) зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. 

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х.Д-ийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №74 (хавтаст хэргийн 32-33 дахь тал), хаягийн хуудас №7 (хавтаст хэргийн 34 дэх тал), ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хавтаст хэргийн 35 дахь тал), Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс С.О-рын 1998 онд төрсөн төрөлтийн түүх (хавтаст хэргийн 36-38 дахь тал), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тэмдэглэл (хавтаст хэргийн 39 дэх тал), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 164 дугаартай баримт (хавтаст хэргийн 41-43 дахь тал) зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Ө, Д.Б, Д.Ш- нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 48-49, 54-55, 57-58 дахь тал)  

ҮНДЭСЛЭХ нь:

С.О-р нь талийгаач нөхөр Х.Д-ийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.О-р, талийгаач Х.Д- нар гэр бүл болсон болох нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон №28 дугаартай, Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эцгийн нэр: Х-, эрэгтэй, Нэр: Д-, Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, Эцгийн нэр: с-й, эмэгтэй, нэр: о- , 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болсон учир 1997 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүргэв ... гэх бичилттэй гэрлэлтийн гэрчилгээ (хавтаст хэргийн 15 дахь тал), талийгаач Х.Д- нь 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон ИБД: 670418481885, РД: РА*** , Иргэний харьяалал: Монгол, Овог: б- н, эцэг (эх)-ийн нэр: Х-, нэр: Д-, төрсөн он, сар, өдөр: 1970-02-10, оршин сууж байсан хаяг: Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум, 5-р баг, Манхан, нас барсан газар: Хөвсгөл, Алаг-Эрдэнэ, нас барсан огноо: 2025-03-07, нас барсан шалтгаан: С34, нас барсны бүртгэлд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0005-рт бүртгэв ... гэх бичилттэй нас барсны гэрчилгээ (хавтаст хэргийн 14 дэх тал) зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна.

Талийгаач Х.Д- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл туслах малчнаар, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч С.О-рын шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн малчнаар ажиллаж байсан Х-ын Д-ийн ...1987 оны 8,9 дугаар сарууд, 1988 оны 1-4, 8, 9, 11 дугаар сарууд, 1991 оны 1-9, 11, 12 дугаар сарууд, 1992 оны 1-12 дугаар саруудад цалин бичигдсэн ажилласан жилийн архивын лавлагаа (хавтаст хэргийн 6, 8-11 дэх тал),

Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08/715 дугаартай ... Х-ын Д- нь Хөвсгөл аймгаас НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс цэргийн албанд татагдаж, 0184 дүгээр ангид алба хаагаад УАБХЕГ-ын даргын 1990 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ ... гэх бичилттэй лавлагаа (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хөвсгөл аймгийн Архивын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 164 дугаартай ...Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэл нь тус сумын татварын албатай 1991 оны Татварын тооцоог хийж дууссан нь үнэн болно ... №165, гишүүний дугаар: 3, хүний нэрс: Х.Д-, билет дугаар: 103302 ... гэх бичилттэй Хөгжил компанид элсэж цэнхэр талбараа нийлүүлсэн хүмүүсийн бүртгэл баримт (хавтаст хэргийн 12-13, 41-42 дахь тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х.Д-ийн ХААТР-1 (А) ...4.РД: РА** 0, Б--н, 5. Эцгийн нэр: Х-, 6. Нэр: Д-, 14. Ажилладаг байгууллага: Хөгжил нэгдэл, ажилд орсон: 1986, цех, тасаг, бригад: 5-р хэсэг, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхэлсэн он: 1986, оршдог сум, район: Алаг-Эрдэнэ ... гэх бичилттэй маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №74 (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

Гэрч Г6Ө-охын өгсөн: ...1986 оны Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд 1988 оны 8 дугаар сараас 10 дугаар сар гартал туслах малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1990 оны хавар цэргийн албанаас халагдаж ирсэн. 1991 оны 1 дүгээр сараас 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал), 

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ...1. Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийг Хөгжил бүрэн бус хариуцлагатай компани болгон хувьчилж ... гэх бичилттэй 37 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 69 дэх тал),

гэрч Д.Б--н өгсөн: ...1988 оны 8 дугаар сараас 10 дугаар сар гартал туслах малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1990 оны хавар цэргийн албанаас халагдаж ирсэн. 1991 оны 1 дүгээр сараас 1992 оныг дуустал Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

гэрч Д.Ш-ийн өгсөн: ...1987-1988 онуудад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1992 онд хүртэл буюу нэгдэл хувьчлагдах хүртэл малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Х.Д-ийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан баримт аймгийн архив болон сумын архивд бүрэн бус байгаа, мөн хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1988 оны тушаал, Алаг-Эрдэнэ сумын Хөгжил компанийн 1991-1992 оны баримт шүүж үзэхэд Х.Д-ийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. Алаг-Эрдэнэ сумын Хөгжил компанийн 1991 оны цэнхэр тасалбар нийлүүлсэн хүмүүсийн бүртгэлийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх бичилттэй 11/330 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэлээ.

Х.о- ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  б- н овогт Х-ын Д- /РА*** /-ийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.ДӨЛГӨӨН