| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/00484/И |
| Дугаар | 320/ШШ2025/00587 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 320/ШШ2025/00587
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: СИ- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Г.Г-а,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,899,900 төгрөг, зээлийн хүү 1,461,223.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,249.12 төгрөг, 3,467,372.14 (гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуун далан хоёр) төгрөг (арван дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 320/2025/00484/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч СИ- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Г-а нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Зээлийн гэрээг байгуулан 1,899,900 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулахгүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч Г.Г-а нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 3,467,372.14 төгрөгийг гаргуулж, СИ- ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
Зээл олголт, төлөлтийн тооцоолол
|
| Төлөх | Төлөгдсөн | Зөрүү |
| Үндсэн төлбөр | 1,899,900 | - | 1,899,900 |
| Хур.хүү | 2,015,663.77 | 554,440.75 | 1,461,223.02 |
| Нэм.хүү | 279,252.72 | 173,003.60 | 106,249.12 |
| Нийт | 4,194,816.49 | 727,444.35 | 3,467,372.14 |
2. Хариуцагч Г.Г-а шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г- овогтой Г- нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг зээлээсээ төлж байсан боловч утгаа буруу бичсэнээс болж зээл маань хасагдаагүй байсан болно. Мөн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг зээлээсээ төлсөн. Мөн утгаа буруу бичсэн байсан. Зээлийн эдийн засагчтай яриад зээлээсээ хасуулсан болно. 2025 оны 4 дүгээр сард 1,500,000 төгрөгийг зээлээсээ төлсөн. Үлдсэн зээлээ 5 дугаар сард багтаан төлөх болно. 1,367,372.14 төгрөгийн зээл үлдсэн байна. Энэ зээлээ төлж барагдуулах нь үнэн болно гэжээ. (хавтаст хэргийн 37 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч СИ- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Г.Г-ад холбогдуулан үндсэн зээл 1,899,900 төгрөг, зээлийн хүү 1,461,223.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,249.12 төгрөг, нийт 3,467,372.14 (гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуун далан хоёр) төгрөг (арван дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г-а нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Г-овогтой Г- нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг зээлээсээ төлж байсан боловч утгаа буруу бичсэнээс болж зээл маань хасагдаагүй байсан болно. Мөн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг зээлээсээ төлсөн. Мөн утгаа буруу бичсэн байсан. Зээлийн эдийн засагчтай яриад зээлээсээ хасуулсан болно. 2025 оны 4 дүгээр сард 1,500,000 төгрөгийг зээлээсээ төлсөн. Үлдсэн зээлээ 5 дугаар сард багтаан төлөх болно. 1,367,372.14 төгрөгийн зээл үлдсэн байна. Энэ зээлээ төлж барагдуулах нь үнэн болно... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,428 (далан мянга дөрвөн зуун хорин найм) төгрөгийн тал хувь болох 35,214 (гучин таван мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г-агаас 35,214 (гучин таван мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч СИ- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 1,899,900 төгрөг, зээлийн хүү 1,461,223.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 106,249.12 төгрөг, нийт 3,467,372.14 (гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуун далан хоёр) төгрөг (арван дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г-а төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,428 (далан мянга дөрвөн зуун хорин найм) төгрөгийн тал хувь болох 35,214 (гучин таван мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г-агаас 35,214 (гучин таван мянга хоёр зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч СИ- ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН