2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/04343

 

 

 

 

    2025              05             21                                       192/ШШ2025/04343

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ****-ид холбогдох

 

Алданги 54,300,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ажил гүйцэтгэх гэрээний хохирол төлбөрт 144,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, мөн оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* ******* *******” ХХК-тай ******* дүүргийн 03 дугаар хороо, ******* ******* хотхонд анх захиалга өгсөн ын захиалсан ******* дүүргийн 3 дугаар хороо, “******* *******” хотхоны С блок, 3 давхрын 72,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 181,000,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцож, улмаар 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ын “Орон сууц захиалгын гэрээ”-ний захиалгын эрхээ захиалагчид шилжүүлэх гэрээг байгуулж, үүнийхээ дагуу н.Бүжинлхам нь тухайн “******* ******* *******” ХХК-д төлөх ёстой 108,600,000 төгрөгөө бүрэн төлж байгуулсан тул тухайн н.Бүжинлхамтай эрх шилжүүлэх гэрээгээ байгуулж, “******* ******* *******” ХХК-д хандсан. Үүний дагуу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “******* ******* *******” ХХК болон ******* нарын хооронд “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ” байгуулагдсан байдаг. Нэхэмжлэгч ******* нь гэрээний үүргийг биелүүлж, мөнгөн төлбөрийг хугацаанд нь төлсөн ба уг үйл баримтыг нотолж, хариуцагчаас “Төлбөрийн үлдэгдэлгүй” талаар баримтыг гаргаж өгсөн. Тухайн гэрээнд орон сууцыг 2021 оны 04 дүгээр улиралд улсын комисст хүлээлгэж өгч, бэлэн болгон ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн байдаг. Гэвч хариуцагч байгууллага нь энэхүү үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл 2 жил гаран явж байгаа. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн. Миний бие аас 181,000,000 төгрөгөөр худалдан авсан боловч ын эрхийг шилжүүлэн авсан тул тай байгуулсан гэрээний үнэ буюу 108,600,000 төгрөгөөс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг тооцоход 1 өдрийн 108,600 төгрөг, нийт 730 хоног буюу 24 сараар 79,278,000 төгрөг болж байна. Ийнхүү тооцоход 79,270,000 төгрөг нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 54,300,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар нэхэмжлэгч Н.ыг тухайн орон сууцын өмчлөгч гэсэн байдлаар нэхэмжлэл гаргаад, шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Нэхэмжлэгч ******* нь зөвхөн гэрээнд заасан үүргийнхээ дагуу, эрхийнхээ дагуу энэхүү алдангиа нэхэж байгаа. Мөн тухайн орон сууцыг ашиглалтад оруулж, өмчлөлд нь шилжүүлэх үүрэг нь тухайн хариуцагчийн өөрийнх нь үүрэг. Гэтэл яагаад үндэслэлтэй биш гэсэн байдлаар хандаад байгааг нь гайхаж байна. Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээнд заасан ёсоор гэрээгээр тохирсон орон сууцын нийт төлбөрийг хариуцаж нэхэмжлэгч нь бүрэн барагдуулсан. Үүнийх нь дагуу бүрэн барагдуулчихсан учраас тухайн хариуцагч байгууллага буюу “******* ******* *******” ХХК нь өөрийн үүргээ 2024 оны 04 дүгээр улиралд багтаан тухайн орон сууцыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй учраас бид нарын зүгээс алдангиа шаардаад байгаа. Тэрнээс бид нар өмчлөгч нь гэсэн байдлаар шаардаагүй. Угаасаа өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүрэг нь энэхүү гэрээнд заасны дагуу “******* ******* *******” ХХК-ийн өөрийнх нь үүрэг болно. Тийм учраас алдангийн 54,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч “******* ******* инженеринг” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ болох “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ №2021/03/26-01.2021/07/29/01 тоот" гэрээний 3.1 дэх хэсэгт “Гэрээнд дурдсан орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан барьж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор төлөвлөсөн болно.” гэснийг нэхэмжлэгч нь өөрөөр тайлбарласан байна. “******* Тауэр *******” ХХК нь 5026911 регистрийн дугаартай " " ХХК ерөнхий захиалагчтай ******* дүүргийн 3 дугаар хороо, үйлчилгээтэй 15 давхар байрны ажлын гүйцэтгэлийг улсын комисст хүлээлгэн өгөх ажил “Хотын стандарт хяналтын газар”-ын Улсын комиссын дараалал их байсан, улсын комиссын ирц бүрэлдэхүүн дутсан зэрэг буюу гэрээний 6.2 дох хэсэгт дурдсан “...төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гарах,...” нөхцөлөөс хамаарсан бөгөөд энэ талаар бүхий л захиалагч нарт нээлттэй мэдээлэл хүргэж байсан. ******* нь “барилгын ажлын үйл явц удааширч байна” эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар манай компанид өмнө гомдол санал илэрхийлж байгаагүй, талуудын хооронд байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 08-нд дугаар №24/24 тоот "Гэрээ дүгнэсэн акт"-ид захиалагч ******* нь ямар нэгэн гомдол саналгүйгээ илэрхийлсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3 дах хэсэгт “Орон сууцыг ажлын комисс хүлээн авсны дараа улсын комисс хүлээн авахаар хүлээгдэж буй хугацаа нь гэрээний захиалга биелүүлэх хугацааг хэтрүүлсэнд тооцогдохгүй болно.” гэж заасан ******* дүүргийн 3 дугаар хороо, үйлчилгээтэй 15 давхар тус байранд Улсын комисс 2024 оны 02 дүгээр сарын 01-ний өдөр ажилласан бөгөөд одоогоор Улсын комиссын акт бүрэн зурагдаагүй хүлээгдэж байна. Манай компани орон сууц захиалагч *******д ******* дүүргийн 3 дугаар хороо, үйлчилгээтэй 15 давхар байрны 9 давхрын 72.4 м.кв, 3 өрөө орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч тус 3 өрөө орон сууцыг бүрэн эзэмшиж, ашиглаж байгаа болно. Иймд “******* Тауэр *******” ХХК-ийн зүгээс иргэн Н.ын гаргасан нэхэмжлэл, түүнд дурдсан гэрээний алданги төлөх үндэслэл байхгүй гэжээ. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “******* ******* *******” ХХК-ид тус барилгын ажлыг 2016 оноос эхлээд газар шорооны  ажлыг эхлүүлсэн. 2021 он гэхэд бол карказ буюу 16 давхар хийгээд, карказлаад бүх хийцийг нь бол бүрэн хийсэн байсан. 2020 оноос хойш ковидын асуудал үүссэн. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэдэг хүн манай орон сууцыг худалдаж авах гэрээ хийж 9 дүгээр давхрын 72.14 метр квадрат 3 өрөө орон сууцтай холбоотой гэрээ хийж төлбөрөө бүрэн төлсөн байдаг. Ингээд 2020 оноос ковидын асуудал даамжирсаар хил хааж, хөл хорио тогтоож эхэлсэн. Хил гаалийн бараа бүтээгдэхүүн хилээр орж ирэхээ больсон. Ер нь үндсэндээ нийтийн бүхий л үйл ажиллагаа зогссон, хатуу хөл хорионууд тэр хугацаанд явагдаж байсан. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр захиалагч өр төлбөргүй тооцоо байхгүй гэдэг тодорхойлолтыг манай компанийн зүгээс гаргаж өгсөн. 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр н.Бүжинлхамаас ******* гэдэг хүн рүү энэхүү орон сууц захиалгынхаа гэрээг шилжүүлэх хүсэлтийг манай компанид гаргасан. Компанийн зүгээс тус хүсэлтийг нь хүлээж аваад, коронагийн үед тодорхой хэмжээний бараа материалын үнэ нэмэгдсэн өссөн бол бид нар ямар нэгэн байдлаар нэмэгдэл хөлс авахгүйгээр тохироод *******тай гэрээ байгуулж, гэрээг нь шилжүүлж өгсөн. Үүнээс хойш буюу 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* нь орон сууцыг хүлээлгэж өгч акт үйлдсэн. Үндсэндээ бидний хоорондын харилцааны гэрээний 6.5 дахь хэсэгт заасны дагуу эцсийн тооцоогүй гэж актыг үйлдэж, харилцан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Ингээд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ******* орон сууцандаа орсон боловч 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлээд шүүхэд нэхэмжлэлээ гаргаад, өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Бидний зүгээс коронагийн үед үнэ өссөн, өртөгт нэмэгдсэн, даралт өссөнтэй холбоотойгоор *******тай байгуулсан гэрээний үнэд, өөрчлөлт оруулахгүйгээр хуучин үнийн дүнгээр гэрээ байгуулаад, түүнчлэн гэрээнийхээ хугацааны хувьд гэрээнд заасан 6.2 дахь хэсэгт заасан давагдашгүй хүчин зүйл байх юм бол тэр хэмжээгээр гэрээ сунгагдлаа гэсэн заалтын дагуу манай барилга сунгагдаж өнөөдрийг хүртэл ажиллаж, барилга баригдаж явсан. Гэхдээ бид нар 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр барилгыг бүрэн ашиглалтад оруулсан байсан. 2024 оны 09 дүгээр сард улсын комисст оруулах хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн дагуу улсын комисс ажиллах хуваарь гарсаар байгаад, 11 дүгээр сард барилга дээр улсын комисс ажилласан. Улсын комисс ажиллаад, нэмэлт даалгавар бид нарт үлдээсэн. Яг нэмэлт даалгаврын дагуу бид нар ажиллагаагаа бүрэн дуусгаад, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр улсын комисс бүрэн дүүрэн ажиллаж, актыг гаргаж өгсөн. Бидний зүгээс *******тай гэрээ байгуулсан. ******* нь ямар нэгэн дарамт, шахалт учруулаагүй хэдий ч гэрээнийхээ үүргийг зохих ёсоор хангасан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тус орон сууц одоо Н.ын хууль ёсны өмчлөлийн орон сууц биш, өмчлөгч нь ******* өөрөө биш, өөрөөр хэлбэл Улсын бүртгэл болон Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтийн тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу өмчлөгч нь иргэний бүртгэлд бүртгэгдсэнээрээ өмчлөгч болдог эрх зүйн зохицуулалттай. Тийм байтал өнөөдөр энэ орон сууцны өмчлөгч гэж үзээд, түүнчлэн тус орон сууцаа 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өмчлөгчөөр хүлээж авсан гэж үзэж, үүнээс хойш алданги нэхэж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа. Бидний зүгээс *******тай шүүхийн маргаан хийх явцад эвлэрэх саналыг бол удаа дараа гаргаж байгаа. Улсын комисс хүлээгээд авчих юм бол бид нар улсын бүртгэлийн гэрчилгээг нь Н.ын нэр дээр бүрэн дүүрэн гаргаад, хурдан шуурхай гаргаж өгье, энэ талаар бид нар ажиллагаагаа хийж дуусгавар болгож өгье, гуравт тус орон сууцтай холбоотой аливаа нэгэн доголдол, засвар хийх шаардлагатай зүйлүүд байвал хийж өгье, түүнчлэн нэхэмжлээд байгаа үнийн дүнгээ бууруулаад 5,000,000 төгрөгийг манайхаас аваач, ийм байдлаар бид нар бүрэн дүүрэн ажиллагааг нь хийгээд өгвөл танайд ч хохиролгүй манайд ч бас эрсдэл багатай энэхүү үйл ажиллагаа маань дуусгавар болон гэдэг байдлыг илэрхийлсэн боловч хүлээж авахгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ямар нэгэн доголдол байхгүй, ямар нэгэн төлбөр байхгүй. Гэрээнийхээ дагуу үүргээ гүйцэтгээд дуусчихсан шүү одоо ингээд цаашаа ямар нэгэн төлбөрийн тооцоо байхгүй болно гэдгээ актаар гаргаж ирж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Ийм болохоор манайх бол үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн, харин нэхэмжлэгч өмчлөгч биш атлаа өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийг нь бид нар гаргаад өгье гэдэг тайлбарыг хэлээд байхад, зөрүүлээд гэрээнд зааснаар зөвхөн алданги авна гэдэг ойлголтоор буруу нэхэмжлэлийн шаардлага буруу эрх зүйн зохицуулалтыг ашиглаад, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Хариуцагч “******* ******* инженеринг” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай "******* Тауэр *******" ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн *******тай №2021/03/26-01, 2021/07/29-01 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Тус гэрээгээр талууд Хан Уул дүүрэг, 3 дугаар хороо, үйлчилгээтэй 15 давхар "******* *******" барилгын 9 давхарт 72.4 м.кв 3 өрөө орон сууцыг захиалах, гүйцэтгэгч талын зүгээс орон сууцыг барьж ашиглалтад оруулж захиалагч талд өгөх үүргийг хүлээсэн байдаг. Талуудын хооронд байгуулсан "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ"-ний 6.3-д хэрэв эрчим хүч, түлш шатахуун, барилгын гадаад болон дотоодын түүхий эд материалын үнэ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, банкны зээлийн хүү, төгрөгийн ханш зэрэг нь гэрээ хийсэн тухайн үеийнхээс 5%-аас дээш өссөн тохиолдолд гэрээний нийт үнэд өөрчлөлт орох бөгөөд өөрчлөлтийг тухайн үеийн ханшийг харгалзан тогтоох болно. Үнийг тогтоох, үнийн өөрчлөлтийн тооцоог нийлэхдээ болон барилгын материалын үнийн мэдээллийн товхимол, гаалийн үнэ, жишиг үнэ болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн мэдээ, холбогдох хууль тогтоомжийг баримтална гэж заасан. "******* Тауэр *******" ХХК-ийн зүгээс гэрээний 6.3 заасан нөхцөл байдал үүссэн тул орон сууцны үнийг зах зээлийн үнээс хөнгөлөлттэйгөөр тооцон 1 м.кв-ийг 3,500,000 төгрөг, нийт 253,400,000 төгрөгөөр тооцож, зөрүү төлбөр 144,800,000 төгрөгийг төлөхийг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2024/17 тоот албан тоотоор иргэн *******д мэдэгдсэн. Иргэн ******* нь дээрх үнийн зөрүү болох 144,800,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №2021/03/26- 01, 2021/07/29-01 тоот Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний 3.5 заалтын дагуу орон сууцыг чөлөөлөх болно. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн орон сууцыг барьж ашиглалтад оруулан, захиалагчид хүлээлгэн өгөх үндсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Гэтэл захиалагч ******* нь манай компанитай гэрээ байгуулж, худалдан авсан орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хэдий ч гэрээгээр хүлээсэн орон сууцны үнийн зөрүү болох 144.800.000 төгрөгийн төлбөрийг төлөх үндсэн үүргээ ноцтойгоор зөрчиж байна гэжээ. Манайх м.кв нь 3,000,000 төгрөг буюу иргэн Н.ын худалдаж авсан орон сууцыг нийтдээ 253,400,000 төгрөгийн өртөгтэй байшин байна. Өөрөөр хэлбэл нэг м.кв нь 3,500,000 төгрөгөөр тооцсон. Ингээд төлсөн төлбөрийг нь 253,400,000 төгрөгөөс хасаад, үндсэндээ зөрүү мөнгө болох 144,800,000 төгрөгийг *******ас гаргуулъя, энэ нь өөрөөр хэлбэл гэрээний 6.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл үнэ, ханш, өртөг, зах зээлийн ханшаас нэмэгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэсэн байдлаар гаргасан байдаг. Иргэн ******* бол н.Бүжинлхамаас байрыг худалдаж авсан гээд тайлбарлаж байна. Тэгэхээр нэхэмжлэгч тал түрүүн үнэ өссөнтэй холбоотой тодорхойгүй, ойлгомжгүй үнийг хөөрөгдлөө гэж байна. Гэтэл өөрсдөө иргэн н.Бүжинлхамын 108,000,000 төгрөгөөр байгуулсан гэрээтэй орон сууцыг 181,000,000 төгрөгөөр худалдаж аваад байгаа. Тэгэхээр өөрсдөө яаж ч байсан үнийн өсөлтийг мэдээд, өндөр үнээр худалдаж аваад, энэнийхээ ханшийн зөрүүг бид нар мэдэхгүй байсан. Ханш нь бол өсөөгүй гэдэг зүйлийг тайлбарлах биш харин та бүхэн өөрсдөө манай анхны н.Бүжинлхамд зарсан үнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлээд авна гэдэг чинь өөрөө зах зээлийн ханш төдий хэмжээгээр өссөн байсныг бүрэн дүүрэн мэдсэн байна гэдгийг илэрхийлээд байна. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөн адил гэрээнд заасны дагуу гэрээн дээрээ акт үйлдэж *******д хүлээлгэж өгсөн. ******* захиалагчийн хувьд энэхүү гэрээтэй холбоотой ямар нэгэн гомдол, санал буюу төлбөрийг бүрэн барагдуулан гүйцэтгэгч байгууллагад үүрэг хүлээлгэн өгөх талаар тайлбараараа хэлдэг. Нэхэмжлэгч маань өөрөө 2021 оны 04 дүгээр улиралд тус орон сууц чинь ашиглалтад ороогүй учраас буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд өөрөө гэрээгээ шилжүүлж аваад хоёрхон сарын дараагаас байшин ашиглалтад ямар ч орох боломжгүй болохыг харсаар байж тэр өдрөөс эхлээд гэрээнд заасан тоо, он сар өдөр бол хөдөлшгүй үйл баримт юм гэж үзээд нэхэмжлэл гаргаж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байгаа юм. Хариуцагч компанийн зүгээс барилгын ажилтай холбоотойгоор 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлын комисс хүлээж авснаас хойш 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагуудад удаа дараа улсын комисс хүлээж аваач гэдэг хүсэлтийг өгдөг. Төрийн эрх бүхий байгууллага нь өөрөө улсын комисс нь бүрэн дүүрэн бүрдээгүй байгаа учраас ажиллах боломжгүй гэдэг хариу өгсөөр байсан. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахиад хүсэлтээ өгсөн. Дахиад өгөхөд бүрдсэн байна манайхаас ажиллана гэсэн манай барилгатай очиж бүрэн дүүрэн танилцаж үзээд, өөрөөр хэлбэл бид нар тодорхой хэмжээний галын аюулгүй байдалтай холбоотой нэмэлт шинэ тоноглолуудыг хийхийг манайхад үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл 2020 онд хийгдэж байсан ажлын зургаас хойш 2-4 жил өнгөрсөн. Өөрөөр хэлбэл орчин үеийн шинэ технологиуд бий болсон, галын тохиолдлын тоноглолтой холбоотой шинэ технологиуд бий болсон учраас тэр шинэ технологиудыг наад барилга дээрээ суулгахыг бид нарт үүрэг болгосон. Хэдийгээр энэ барилгын өртөг шингэсэн зардал биш ч гэсэндээ бид нар өөрсдөөсөө хөрөнгө гаргаад тэр сүүлийн үеийн зайлшгүй хийх тоноглолуудыг хийж дуусгаснаараа 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр улсын комисс бүрэн дүүрэн ажиллаад, хүлээж авсан. Бид нар *******тай холбоотой асуудал дээр удаа дараа тохиролцоонд хүрэх гэж хичээсэн. ******* бид нарт  байранд орсноосоо хойш би танайхыг шүүхэд өглөө, та нар надад нэг гражийг үнэгүй өг өө, 25,000,000 төгрөгийн үнэлгээтэй гражийг үнэгүй өг, гэдэг шаардлага тавьдаг. Бид нар тэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бид өөрсдөө ковид, корона гээд хүнд нөхцөл байдалд энэ байшинг бариад ашиглалтад, оруулахдаа өөрөөс чинь илүү төлбөр авъя гээгүй, гэрээгээ цуцалж байшингаа буцааж авъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргах хэрэг бид нарт байгаа ч бид нар тэгээгүй, эвийн журмаар аль бололцоотой арга хэмжээг авъя, харин улсын комиссыг хурдан шуурхай ажиллаад гарах юм бол бид нар хамгийн нэн түрүүнд танай улсын бүртгэлийн гэрчилгээг бүрэн дүүрэн гаргаж өгч, засварыг нь хийж өгнө гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан гэдгийг тайлбарлая. Нэхэмжлэгч талаас алдангийг авъя, бид нар маш олон байр түрээслээд хохирчихсон, дээрээс нь их чанаргүй барилга баригдаад, тэрнийхээ хохирлыг манайхаас авчхаад алдангиараа засварлаад, ая тухтай амьдаръя гэж тайлбарлаад байна. Гэтэл алдангийг аваад ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх гээд байгаа юм уу, эсвэл бид нараар засуулчхаад яагаад болохгүй байгаа юм. Бид нар нэгдүгээрт тэрийг чинь засаад өгөхийг хүлээн зөвшөөрнө. Хоёрдугаарт хуулиар барилгыг ашиглалтад орсноос хойш бүрэн бүтэн 2 жилийн хугацааны бүрэн бүтэн засвар үйлчилгээг бид нарын зүгээс хийнэ. Гэтэл ийм тайлбарыг тавиад байгаа нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө хууль зүйн үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн нэмэлтээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч байгууллага нь сөрөг нэхэмжлэл дээрээ тухайн орон сууцын үнийн өнөөдрийн ханш өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл нотлох баримтаар яг тухайн цахилгааны үнэ, А-92, дизель түлш, валютын ханш зэрэг хэрхэн өөрчлөгдсөн байгааг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Мөн хамгийн гол нь өнөөдрийг хүртэл яагаад энэ байр ашиглалтад ороогүй, өдийг хүрсэн бэ гэдэг зүйл дээр их чухал ач холбогдолтой байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн буруугаас болоогүй, гэрээнд заасан ёсоор 2024 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулах өөрсдийнх нь үүрэг байсаар байтал, энэхүү үүргээ биелүүлэхгүй өдийг хүртэлх хугацаанд хоцрогдуулчхаад, өнөөдөр нэхэмжлэгчийг буруутай мэтээр тайлбарлаад, хүний ааш өөрчлөгдсөн гэж нэмж мөнгө шаардаж байгаа нь нэхэмжлэлийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Хуулиараа ч хууль журмаараа сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь тухайн байгууллагад итгээд, энэ байр удахгүй ашиглалтад орчих юм байна гэсэн итгэлцлийн үндсэн дээр 108,000,000 төгрөгөөр худалдаж авсан байрыг гэх иргэнд 181,000,000 төгрөгөөр тухайн гэрээг авсан байдаг. Энэхүү гэрээгээ авсныхаа дагуу “******* ******* *******” ХХК-тай гэрээгээ байгуулсан. Энэхүү худалдан авагчийн итгэл буюу тухайн иргэн өөрийн орон сууцтай больё гэж гэрээг байгуулсаар байтал өдий 4 жилийн хугацаанд ингэж хойшлуулсан. Хойшлуулсан шалтгаанаа нэхэмжлэгчийн буруу мэтээр тайлбарлаад, ийнхүү нэмж мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн байгууллагын захирал нь энэхүү сөрөг  нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад явчихсан байна гээд тайлбарласан. Мөн Иргэний хуульд зааснаар зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрсдийн шаардлага татгалзлын үндэслэл, нотлох баримтаа өөрөөр гаргаж цуглуулж, бүрдүүлэх үүрэгтэй гэж хуульдаа хуульчилж өгсөн. Хэдий хариуцагч талаас энэ үнэ нь дунджаар ийм байна, тийм байна гэж амаар тайлбарлаж байгаа ч үүнийгээ нотлох баримтаар ямар нэгэн байдлаар гаргаж өгөөгүй. Дундаж хэлбэрээр яаж тооцож байгаа, юунаас өртгөө гаргаж авсан юм, яаж хохирсон юм. Мөн үүнийгээ хохирол гэж тайлбарлаад байгаа. Нэг талдаа хохирол байгаа бол нөгөө талд заавал гэрээний үүрэг зөрчсөн, хохироосон үйлдэл байх ёстой. Гэтэл *******д өөрийн үүргээ бүрэн дүүрэн биелүүлсэн, ямар үүргээ зөрчсөн гэж хохирол амсаад байгааг нь мөн гайхаж байна. Мөн байрыг удсан шалтгааныг хоёр үндэслэлээр тайлбарлаад байгаа. Ковидын нөхцөл байдал учирсан гэж тайлбарлаад, ковидын нөхцөл байдлыг тухайн Барилга хот хөгжлийн газар болон Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагад хандаж форс мажорын гэрчилгээ буюу нөхцөл байдлынхаа гэрчилгээг авч хэрэгт хавсаргах ёстой байсан. Хохирогч нарт мэдэгдэх ёстой байсан. Мөн төлбөр нэмээгүй шилжүүлсэн. Үүнийгээ шалтаг мэтээр тайлбарлаад байгаа нь учир дутагдалтай. Бид нар гэрээг шилжүүлж авах гэрээ байгуулж, хариуцагч байгууллагатай мөн гэрээгээ байгуулаад, төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн байдлаар гэрээгээ авсан. Мөн тухайн гэрээ байгуулсан хугацаа хооронд бол ердөө дөрөвхөн сарын зайтай байгаа. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тай гэрээ байгуулсан, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч *******тай гэрээ байгуулсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

 

 Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл/хх 1 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 2 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар/хх 3 тал/, итгэмжлэл/хх 48 тал/, “******* ******* инженеринг” ХХК-ийн иргэн д хүргүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрйн 23 дугаартай албан бичиг/хх 4 тал/, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “******* ******* инженеринг” ХХК-ийн иргэн тай байгуулсан 2021/03/26-01 дугаар “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”/хх 5-7 тал/, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “******* ******* инженеринг” ХХК-ийн иргэн *******тай байгуулсан 2021/03/26-01, 2021/07/29-01 дугаар “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”/хх 8-12 тал/, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ”, хавсралтын хамт/хх 13-14 тал/, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ дүгнэсэн акт”/хх 15 тал/, хаан банкны мөнөн шилжүүлгийн баримт/хх 16 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас: “******* ******* инженеринг” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хх 25, 32 тал/, Л.Бат-Амгалангийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх 26 тал/, итгэмжлэл/хх 33, 91 тал/, хариу тайлбар/хх 34-35 тал/, сөрөг нэхэмжлэлийн шаардлага/хх 63-64 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 65-67 тал/, “******* ******* инженеринг” ХХК болон “ ” ХХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан GRI-2020-10-28 дугаар “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”, хасралтын хамт/хх 36-39 тал/, “******* ******* инженеринг” ХХК, “ ” ХХК, “ эф си групп” ХХК нарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хотын стандарт, хяналтын газар”-т хүргүүлсэн 2024/02 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг/хх 40 тал/, “ эф си групп” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хотын стандарт, хяналтын газар”-т хүргүүлсэн 01/35 дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг/хх 41 тал/, “******* ******* инженеринг” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн иргэн *******д төлбөр төлүүлэх тухай 2024/17 дугаар албан бичиг/хх 60 тал/, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ дүгнэсэн акт”/хх 98 тал/, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дугаартай Монгол улсын Засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн байдлаар болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолууд/хх 99-101 тал/, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БА-096/2025 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”/хх 109-111 тал/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар: Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5/16635 дугаартай тус шүүхэд ирүүлсэн албан бичиг/хх 80 тал/ зэрэг нотлох баримт цугларсан байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* ******* инженеринг” ХХК-ид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл алдангид 54,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “******* ******* инженеринг” ХХК нь нэхэмжлэгч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хохирол төлбөрт 144,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч “******* ******* *******” ХХК-тай ******* дүүргийн 03 дугаар хороо, ******* ******* хотхонд анх захиалга өгсөн ын захиалсан ******* дүүргийн 3 дугаар хороо, “******* *******” хотхоны С блок, 3 давхрын 72,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 181,000,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцож, улмаар 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ын “Орон сууц захиалгын гэрээний захиалгын эрхээ захиалагчид шилжүүлэх гэрээний үндсэн дээр “******* ******* *******” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ”-г дахин байгуулсан боловч тухайн орон сууцыг 2021 оны 04 дүгээр улиралд улсын комисст хүлээлгэж өгч, бэлэн болгон ашиглалтад оруулах үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг тооцон нийт 730 хоногийн буюу 24 сараар тооцоход 79,278,000 төгрөгийн алдангийн тооцоолол гарсныг хуульд нийцүүлэн 108,600,000 төгрөгийн 50 хувиар тооцож, 54,300,000 төгрөгийн алдангийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж,

Хариуцагч “******* ******* *******” ХХК нь татгалзалдаа талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ №2021/03/26-01.2021/07/29/01 тоот" гэрээний үүргийг биелүүлэхэд ******* дүүргийн 3 дугаар хороо, үйлчилгээтэй 15 давхар байрны ажлын гүйцэтгэлийг улсын комисст хүлээлгэн өгөх ажил “Хотын стандарт, хяналтын газар”-ын Улсын комиссын дараалал их байсан, улсын комиссын ирц бүрэлдэхүүн дутсан зэрэг байдлууд, мөн 2020 оноос хойш Ковидын асуудал даамжирсаар хил хааж, хөл хорио тогтоож, хил гаалийн бараа бүтээгдэхүүн хилээр орж ирэхээ больж бүх нийтийн арга хэмжээ хатуу хөл хорионы үеүдэд ын хүсэлтээр гэрээг нэхэмжлэгч *******тай ямар нэгэн нэмэгдэл хөлс авахгүйгээр гэрээ байгуулж, гэрээний эрхийг нь шилжүүлж өгсөн, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр *******д орон сууцыг хүлээлгэж өгч, “Гэрээ дүгнэсэн акт" үйлдэж, захиалагч ******* нь ямар нэгэн гомдол саналгүйгээ илэрхийлсэн, барилгыг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр улсын комисс бүрэн дүүрэн ажиллаж, актаар хүлээж авсан, тиймээс улсын бүртгэлийн гэрчилгээг Н.ын нэр дээр гаргаж өгье гэдгээ илэрхийлж, тус орон сууцтай холбоотой аливаа нэгэн доголдол, засвар хийх шаардлагатай зүйлүүд байвал хийж өгье, нэхэмжлээд байгаа үнийн дүнгээ бууруулаад 5,000,000 төгрөгийг манайхаас өгөе гэхэд хүлээж авахгүй байгаа учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, алдангийн төлбөр болох 54,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа талуудын хооронд байгуулсан "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ"-ний 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар эрчим хүч, түлш шатахуун, барилгын гадаад болон дотоодын түүхий эд материалын үнэ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, банкны зээлийн хүү, төгрөгийн ханш зэрэг нь гэрээ хийсэн тухайн үеийнхээс 5 хувиас дээш өссөн тохиолдолд гэрээний нийт үнэд өөрчлөлт орох бөгөөд өөрчлөлтийг тухайн үеийн ханшийг харгалзан тогтоохоор заасан тул орон сууцны үнийг зах зээлийн үнээс хөнгөлөлттэйгөөр тооцон 1 м.кв-ийг 3,500,000 төгрөг, нийт 253,400,000 төгрөгөөр тооцож, зөрүү төлбөр 144,800,000 төгрөгийг төлөхийг *******д 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2024/17 тоот албан тоотоор мэдэгдсэн боловч ******* нь дээрх үнийн зөрүү болох 144,800,000 төгрөгийг төлөөгүй, орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа тул сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй гэж,

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч татгалзахдаа тухайн орон сууцын үнийн өнөөдрийн ханш өөрчлөгдсөн гэх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, ашиглалтад ороогүй удсан нь нэхэмжлэгчийн буруугаас болоогүй тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна гээд ковидын үеийн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн буюу хүнд нөхцөл байдлын/форс мажорын/ гэрчилгээ аваагүй зэрэг нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно гэж маргажээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дараах үйл баримтууд тогтоогдож байна.

болон хариуцагч “******* ******* инженеринг” ХХК нарын хооронд “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” гэрээ 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд талууд Улаанбаатар хот, ******* дүүргийн 3 дугаар хороонд баригдах “******* *******” хотхоны үйлчилгээтэй 15 давхар барилгаас 9 давхрын С загварын, 72,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 108,600,000 төгрөгөөр барьж 2021 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон./хх 5-7/

Тус орон сууцны захилгын төлбөр болох 108,000,000 төгрөгийг захиалагч нь “******* ******* инженеринг” ХХК бүрэн төлж барагдуулсан./хх 4/

Тус орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг эрх шилжүүлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эрх хүлээн авагч *******д “Орон сууцны захиалгын гэрээний захиалгын эрхээ шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр шилжүүлсэн./хх 13/

Уг гэрээний талууд уг эрхийг 181,000,000 төгрөгөөр тохиролцон мөн өдөр уг төлбөрийг нэхэмжлэгч нь д шилжүүлсэн./хх 18/

Үүний дараа ын гуйлт, зөвшөөрлөөр захиалагчийн эрх шилжүүлэх гэрээнд үндэслэн зохигч талууд буюу ******* нь “******* ******* инженеринг” ХХК-тай тохиролцон тэдний хооронд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” 2021/03/26-01.2021/07/29/01 дугаар гэрээ байгуулагдан маргаан бүхий орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн, 2021 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон байгуулсан./хх 8-12/

Зохигч талууд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 24/24 дугаар “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ №2021/03/26-01.2021/07/29/01 тоот" гэрээнүүдийн гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байх ба “******* ******* инженеринг” ХХК, “ ” ХХК, “ эф си групп” ХХК-иудын захиалан бариулж байгаа Улаанбаатар хот, ******* дүүргийн 3 дугаар хороо, “******* *******” үйлчилгээтэй 15 давхар барилгын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх болсонтой холбогдуулж иргэн *******тай байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний эрх, үүрэг хангагдсан гэж үзээд захиалагчийн тухайд эд хөрөнгийн өмчлөх эрхийн баталгаажуулж, эд хөрөнгийн бүртгэлийн улсын байгууллагад бүртгүүлэх хүсэлтийг гүйцэтгэгч байгууллагаас хүргүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой зардлыг захиалагч хариуцахаар, захиалагчийн хувьд энэхүү гэрээтэй холбоотой ямар нэгэн гомдол саналгүй бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулсан гүйцэтгэгч байгууллагатай өр төлбөр, татвар шимтгэл, бусад ямар нэгэн өр төлбөргүй, авлагагүй, гэрээг бүрэн биелэгдсэн гэж талууд дүгнэн баталгаажуулсан./хх 15, 98/

Мөн актад дурдсанаар маргаан бүхий орон сууцны түлхүүрийг хүлээлцэн түлхүүр олгох бичиг үйлдсэн болох нь тогтоогддог.

Маргаан бүхий барилгыг захиалагч “ ” ХХК болон “ эф си групп” ХХК нар нь гүйцэтгэгч “******* ******* инженеринг” ХХК-тай тохиролцон уг барилга байгууламжийн ажлаас 12 давхрын карказ угсралтын ажлаас бүрэн дуусгах хүртэлх карказ угсралт, өрлөг, шавар, гадна фасад, хаалга, цонх, шат, шал, лифт, засал гадна тохижилт, сантехник, цахилгаан, халаалт, агаар сэлгэлт, бусад барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх CRI-2020-10-28 дугаар гэрээ” байгуулан “******* ******* инженеринг” ХХК ажлыг гүйцэтгэсэн./хх 36-39/

“******* ******* инженеринг” ХХК, “ ” ХХК, “ эф си групп” ХХК-иуд нь Хотын стандартын газарт 2023 оны 10 дугаар сарын 30, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдэд барилга байгууламж бүрэн дууссан үндэслэлээр улсын комисс ажиллуулах хүсэлт гаргаж байсан./хх 40, 41/

“******* ******* инженеринг” ХХК, “ ” ХХК, “ эф си групп” ХХК-иудын захиалан бариулсан Улаанбаатар хот, ******* дүүргийн 3 дугаар хороонд баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын 15 давхар, 11 автомашины дулаан зогсоолтой, контор, үйлчилгээтэй 35 айлын орон сууцны зориулалттай барилга байгууламжийг улсын комисс хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн БА-096/2025 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын шаардлага хангасан гэх дүгнэлт” гарсан, барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн./хх 109-111 тал/

Дээрх үйл баримтуудаас үзвэл зохигч талуудын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг харилцаанаас өмнө орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг аас нэхэмжлэгч ******* руу шилжүүлсэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдал, ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон хөлсийг ажил гүйцэтгэгчид захиалагч тал төлсөн байдал, 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгч ******* тус орон сууцанд одоог хүртэл амьдран сууж байгаа, гэрээ цуцлах, гэрээт ажлын биет байдлын болон эрхийн доголдол зэрэг үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй.

Гагцхүү орон сууцны барилгыг гэрээт хугацаандаа ашиглалтад ороогүй, ашиглалтад орсноос хойш улсын комисс хүлээж авалгүй удсанаас болж нэхэмжлэгч тал алданги гаргуулах, хариуцагч тал гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан тухайн үеийн үнэ ханш өссөн үндэслэлээр 3,500,000 төгрөгөөр өсгөн тооцон зөрүүг хохирол байдлаар тооцоолж 144,800,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган хэн аль нь үндсэн сөрөг нэхэмжлэлүүд үндэслэлтэй гэж маргаж байна.

Хариуцагч тал энэ тухай албан бичгээр харилцаж байсан гэх ба “******* ******* инженеринг” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн иргэн *******д төлбөр төлүүлэх тухай 2024/17 дугаар албан бичгээр 14 хоногийн дотор 144,800,000 төгрөг төлөхийг мэдэгдсэн гэх баримт хавтаст хэрэгт гарган өгдөг./хх 60 тал/

Дээрх үйл баримт, тайлбар мэдүүлэг, нотлох баримтад үндэслэн шүүх зохигч талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаагаар зүйлчлэх нь зүйтэй юм. 

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогддог.

Хариуцагч тал 2023 оны 10 дугаар сараас улсын комисст хүлээлгэн өгөхөөр хандсан, тодорхой шалтгаанаар буцаж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсоор “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын шаардлага хангасан гэх дүгнэлт” гарсан, барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн болох нь тогтоогдов.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээр заасан.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь тогтоогдохын зэрэгцээ зохигч талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болох хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцон гаргуулах, гэрээнээс учирсан алдагдал хохирлоо хэн аль нь шаардах эрхтэй юм.

Гэвч Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан тул шүүх дээрх үйл баримтуудад үндэслэн зохигч талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 24/24 дугаар “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай 2021/03/26-01.2021/07/29/01 дугаар гэрээг дүгнэсэн актад үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь талууд маргаан бүхий “******* *******” үйлчилгээтэй 15 давхар барилгын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх болсонтой холбогдуулж иргэн *******тай байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний эрх, үүрэг хангагдсан хэн аль нь гэрээтэй холбоотой ямар нэгэн гомдол саналгүй, өр төлбөр, татвар шимтгэл, бусад ямар нэгэн өр төлбөргүй, авлагагүй, гэрээг бүрэн биелэгдсэн акт үйлдэн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр баталгаажуулсан боловч 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үндсэн, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, тус актаар хариуцагч талаас хүлээсэн улсын бүртгэлийн байгууллагад бичиг баримт бүрдүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг гаргахад саадгүй гэх тул зохигч талуудын хэн аль нь алданги, хохирол төлбөр шаардах эрхгүй юм.

Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Н.ын хариуцагч “******* ******* инженеринг” ХХК-ид холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл алдангид 54,300,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч “******* ******* инженеринг” ХХК-ийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хохиролд 144,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429,450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Н.ын хариуцагч “******* ******* инженеринг” ХХК-ид холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл алдангид 54,300,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч “******* ******* инженеринг” ХХК-ийн нэхэмжлэгч *******д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн хохиролд 144,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429,450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 881,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              ***