| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00115/И |
| Дугаар | 141/ШШ2025/00112 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 141/ШШ2025/00112
| 2025 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 141/ШШ2025/00112 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч С.Х оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *********** хаягаар оршин суудаг Б овогт С.Х нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан болохоо тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Х нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С.Х нь 1970 оны 06 дугаар сарын 17-нд төрсөн. Аав С нь Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчин байсан. Х нь сургуульд сураагүй, аав, ээжийн хамт мал малладаг байсан. 1985 оноос тус нэгдэлд элсэн 1992 оны 06 сар хүртэл малчнаар ажилласан. Асгат баг, Сэрвэнгийн нарийн ухаа гэдэг газар мал малладаг байсан. С.Х нь одоо малчнаар тэтгэвэр тогтоолгох гээд ажилласан жилийн лавлагаа авсан боловч 1985-1986, 1988 оны 09, 10, 12 сар, 1991 оны 11, 12 сар дутуу гарч ирсэн тул энэ хугацаанд малчнаар ажиллаж байсан ажилласан жил тогтоож өгнө үү. Миний бие С.Х нь 1985 оноос одоог хүртэл Завхан аймгийн Баянхайрхан суманд малчнаар ажиллаж байна. 1995-1997 оны малын “А” данс архивд хадгалагдаагүйн улмаас малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Иймд 1995-1997 онд Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багт мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Х нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 9,11,12 дугаар саруудад, 1991 оны 11,12 дугаар саруудад Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоо, мөн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багт мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Боржигон овогт Сын Х нь 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь, мөн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багт мал маллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Б овогт С Хын ********** иргэний бүртгэлийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгатын багийн засаг даргын “Тус сумын иргэн /ив70061417/ регистрийн дугаартай Сын Х нь ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. С.Х нь Асгат багийн иргэн мөн бөгөөд малчин өрх болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/2371 дугаартай: “...1985-1986 онд Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Асгат бригадад мал маллаж байсан гэх С.Хт тооцсон хөлс үгүй, Суурийн ахлагч Ж.Сын цалингийн тодорхойлолтыг олгов. 1985 онд 2498,0 төг, хүн өдөр 360, 1986 онд 2716,0 төг 1-12 сар хүн өдөр 272, Жич 1985-1986 онд Нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал олдохгүй байна...” гэсэн архивын тодорхойлолт,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/452 дугаартай: “...1987-1992 онд Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдлийн Асгат бригадад мал маллаж байсан гэх С.Х /С.Х/ цалингийн тодорхойлолт олгов.
1987 онд 1623,66 төг, 1-12 сар, хүн өдөр 31, хуу№2 /С.Х нэрээр/,
1988 онд 499,09 төг, 1-8, 10 сар, хуу №24 /С.Х нэрээр/
1989 онд 1528,12 төг, 1-12 сар, хуу № үгүй /С.Х нэрээр/,
1990 онд 1150,0 төг, 1-12 сар, хуу №34 /С.Х нэрээр/,
1991 онд 3066,38 төг, 1-10 сар, хуу №37 /С.Х нэрээр/
1992 онд 630,43 төг, 1-4 сар, хуу №33 /С.Х нэрээр/ гэжээ.
Жич: 1988-1992 онд Хүн өдөр тооцоогүй байна. 1987-1992 оны Батнөхөрлөл нэгдлийн даргын тушаалд ажилд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай баримт олдохгүй байна...” гэсэн архивын тодорхойлолт,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/450 дугаартай: “...Баянхайрхан сумын Асгат багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан С.Х 1991-2001, 2022-2024 оны мал тооллогын бүртгэл.
| Малын төрөл | Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллого “А” дансанд бүртгэгдсэн малын тоо
| ||||||
| Он | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2022 | 2023 | 2024 |
| Тэмээ | - | - | - | - | - | - | - |
| Адуу | 13 | 3 | 1 | 2 | 47 | 25 | 13 |
| Үхэр | 27 | 17 | 8 | - | 72 | 45 | 12 |
| Хонь | 151 | 163 | 199 | 21 | 400 | 350 | 113 |
| Ямаа | 125 | 115 | 110 | 17 | 150 | 150 | 75 |
| Бүгд | 316 | 298 | 318 | 40 | 669 | 570 | 213 |
Жич: 1991-1997 оны Асгат багийн малын А данс архивд шилжигдэн ирээгүй байна...” гэсэн архивын лавлагаа,
-1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нээн олгосон Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэл, “С овогтой Х нь 1987-1990 оныг дуустал 4 жил улсад ажилласныг баталгаажуулав...” гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээн олгосон Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэл 1991 оны 01-12 сар, 1992 оны 01-04 сар бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-1992 оноос 2000 он хүртэл нөхөн даатгалд хамрагдсан талаар тэмдэглэл хийсэн 0905000193 дугаартай Б овогт Сын Хын нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар,
-09520981 дугаартай Б овогт Сын Х нь малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийтдээ 0 жил 11 сар, үүнээс малчнаар 0 жил 11 сар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг баталгаажуулсан баталгаажилтын хуудасны хуулбар,
-2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 12 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар,
-2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2019 оны 10,11,12 дугаар сар, 2022 оны 05,06,07,08,09,10,11,12 дугаар сар, 2023 оны 01-12 сар, 2024 оны 01 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар,
-2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2001 оны 01-12 сар, 2014 оны 5-8 дугаар сар, 2019 оны 02-09 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар,
-Сын Х нь 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага-Тэс Тэжээлийн аж ахуй, эрхэлдэг ажил-тракторч машинч, оршдог сум Тэс...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
- Сын Х нь 1970 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хөтөлсөн: “...Сын Х, эрэгтэй, яс үндэс халх, 1970 оны 06 сарын 14, эцэг Т.С, 38 настай, ард халх, эх Ж.Д, 23 настай, ард халх гэсэн бичилт бүхий төрөгсдийн анкет,
-Сын Х нь 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага-Батнөхөрлөл нэгдэл Асгат бригадад хоньчин...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-Сын Х нь 1988 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Хаана ямар ажилтай-Завхан, Баянхайрхан сумын Асгат бригадад малчин...” гэсэн бичилт бүхий иргэний хаягийн хуудас ХААТР 7 маягтын хуулбар,
-Сын Х нь 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хөтөлсөн: “...нөхөр Сын Х, эхнэр Г.О нарын гэрлэснийг бүртгэх анкет ажиллаж байгаа газрын нэр-Батнөхөрлөл нэгдэл, малчин...” гэсэн бичилт бүхий гэрлэлтийг бүртгэх анкетын хуулбар,
-Б овогт Сын Х, Завхан аймгийн Баянхайрхан сум, Алтанбулаг, яс үндэс халх, эрэгтэй...” гэсэн бичилт бүхий ХААТР 21 маягтын хуулбар,
-2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б овогт Сын Х нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар мэдүүлэг, өргөдлийн хуулбар,
-Гэрч Л.Ж: “...Би 1968 онд Завхан аймгийн Баянхайрхан сумын сургуульд 4 дүгээр анги төгссөн. 1974 он хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргийн албанаас 1977 онд халагдаж ирсэн. Цэргээс халагдаад 1985 он хүртэл мал малласан. 1985 оноос 1990 он хүртэл Асгат бригадын төвд агентаар ажиллаж байсан. 1992 оноос хойш одоог хүртэл Асгат багт мал маллаж байна. Би С.Хыг хаана, ямар ажил хийж, яаж амьдарч байсныг сайн мэднэ. Учир нь бид нэг нутаг, нэг голын хүмүүс. С.Х нь сургуульд сураагүй. Аав, ээжийн гар дээр бага насаа өнгөрүүлсэн. С.Х нь бага байхдаа толгойны өвчтэй байсан учраас сургуульд сураагүй, цэрэгт яваагүй. Намайг 1985 онд агент буюу одоогийнхоор худалдагч болгосон. Тухайн үеийн худалдаа бэлтгэл ангийн дарга Д гэх хүн “Чи ард түмнийхээ дунд очиж агент хий” гэж хэлсэн. Ингэхдээ 1985 оны өвөл С.Хын өвөлжөөнд бараатайгаа өвөлжсөн. Манайх С.Х ойрхон зусаж, өвөлждөг байсан. Бид нэг газарт амьдарч байсан учраас С.Х багаасаа одоог хүртэл мал маллан амьдарч байсныг сайн мэднэ” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Н.Б: “...Би 1984 онд Завхан аймгийн Баянхайрхан суманд 8 дугаар анги төгссөн. 1984 оноос 1986 он хүртэл мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс 1988 онд ирээд одоог хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багт мал маллаж байна. С.Х нь сургуульд сураагүй. Бага наснаасаа мал малласан. Бие тааруу, унаж татдаг байсан учраас сургуульд сураагүй байх. Манайх тэднийхтэй саахалт айлууд байсан. Тэднийхээр байнга орж гардаг байсан. Хонины бэлчээрт ихэвчлэн таардаг. Өвлийн тухайд нэг хамрын наана, цаана өвөлждөг байсан. С.Х нь цэргийн алба хаагаагүй. Миний мэдэхээр С.Х нь бага наснаасаа одоог хүртэл Баянхайрхан сумын Асгат багт мал маллаж байгаа юм” гэсэн мэдүүлэг,
-Завхан аймгийн Баянхайрхан сумын засаг даргын “Тус сумын Асгат багийн иргэн Сын Х нь 1970 онд тус сумын иргэн Асгат багт төрсөн. 1985 оноос эхлэн өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа бөгөөд 1985-1990 онд тус сумын Батнөхөрлөл нэгдлийн малчин, 1990 оноос хойш тус сумын малчин өрхөөр ажиллаж амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,
-Завхан аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын “...Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат /*********/ регистрийн дугаартай С овогтой Х нь хугацаат цэргийн алба хаагаагүй болно..” гэсэн тодорхойлолт,
-Завхан аймгийн Баянхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн “...********** регистрийн дугаартай С овогтой Х нь 1978-1986 онд тус сургуульд суралцаж байсан мэдээлэл байхгүй байна...” гэсэн тодорхойлолт,
-Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын газраас “...Тэргүүлэгч Ж С, хүү С.Б, С.Х, С.Б охин С.О, С.О, хүү С., С.Б, охин С.У, эхнэр Ж.Д...” гэсэн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин С.Х нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх ба тэрээр 1970 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 1986 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 16 насанд хүрсэн байх тул түүний ажиллаж эхэлсэн хугацааг 16 насанд өдрөөс буюу хөдөлмөрлөх үүрэг нээгдсэн өдрөөс эхлэн тогтоох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч Б овогт Сын Хыг 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 9,11,12 дугаар саруудад, 1991 оны 11,12 дугаар саруудад Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг, мөн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багт мал маллаж байсан болохыг тус тус тогтоож, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч С.Хаас ирүүлсэн “ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Сын Хыг 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 9,11,12 дугаар саруудад, 1991 оны 11,12 дугаар саруудад Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Батнөхөрлөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б овогт Сын Хыг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багт мал маллаж байсан болохыг тогтоосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай,
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН