| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00078/И |
| Дугаар | 141/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 141/ШШ2025/00113
| 2025 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 141/ШШ2025/00113 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************* баг хаягаар оршин суудаг А овогт Г Бийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Г.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1970 оны 08 дугаар сарын 20-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Завхан аймгийн Их-Уул суманд 1979 оноос 1987 он хүртэл ЕБС-н 8 дугаар ангид суралцаж төгссөн. 1987 оны 07 дугаар сарын 01-ээс Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх бригадад илгээлтээр гарч малчнаар ажиллаж байсан. Одоо Архангай аймгийн Цахир суманд мал маллаж байна. Иймд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч А овогт Г Б нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-А овогт Г Бийн ************* дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/1866 дугаартай: “...Их-Уул сумын Цэцүүх багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Г овогтой Б 1995-2000 оны мал тооллогын бүртгэл
| Малын төрөл | Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллого “А” дансанд бүртгэгдсэн салын тоо | ||||
| Он | 1996 | 1997 | 1998 | 2000 | 2001 |
| Тэмээ | - | - | - | - | - |
| Адуу | 8 | 11 | 4 | 4 | 7 |
| Үхэр | 9 | 24 | 8 | 12 | 14 |
| Хонь | 7 | 15 | 19 | - | - |
| Ямаа | 2 | 9 | 22 | - | - |
| Бүгд | 26 | 59 | 51 | 16 | 24 |
Цэцүүх багийн 1995 оны баримтад холбогдох баримт олдоогүй, 1999-2000 баримт шилжигдэн ирээгүй, 2001 оны баримтаас 2000 оны малын тоо хуулав..” гэсэн тодорхойлолт,
-1986-1990 онд Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад мал маллаж байсан Б.Г, Г.Б нарын цалингийн тодорхойлолтыг олгов.
1986 онд 4610,0 төг, 3-12 сар, хүн өдөр 360, хуу№ үгүй,
1987 онд 4380,0 төг, 1-12 сар, хуу№ үгүй,
1988 онд 3607,0 төг, 1-12 сар, хуу№ үгүй,
1989 онд 3239,0 төг, 1- 12 сар хуу№үгүй,
1990 онд 3572,0 төг, 1-12 сар, хуу№үгүй...” гэсэн лавлагаа,
-1986-1990 онд Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад мал маллаж байсан гэх Г.Б тооцсон хөлс үгүй, суурийн ахлагч Б.Г /Б.Г/ цалингийн тодорхойлолт олгов.
1986 онд 5043,31 төг 5-р сар, тууврын хөлс, хуу №үгүй /Б.Г нэрээр/
1987 онд 5474,57 төг 1-6, 12 сар, тууврын хөлс, хуу №үгүй /Б.Г нэрээр/
1988 онд 2377,46 төг 1-3, 5сар, тууврын хөлс, хуу №үгүй /Б.Г нэрээр/
1989 онд 6111,16 төг, 1-5, 10-12 сар, тууврын хөлс, хуу № үгүй /Б.Г нэрээр/
1990 онд 4903,53 төг, 10-12 сар, тууврын хөлс,хуу №95 /Б.Г нэрээр/
Жич: 1986-1990 онд хүн өдөр тооцоогүй байна. 1986-1990 Их-Уул сумын Жаргалант нэгдлийн даргын тушаалд томилсон чөлөөлсөн ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал олдохгүй байна.
-0121000115 дугаартай “А овогт Г Б /*************/ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,
-Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн “...Г овогтой Б /********/ нь тус сургуулийн 1986-1987 онд хичээлийн жилд Д багштай 8а ангид суралцаж төгссөн нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,
-Завхан аймгийн “Алтан гадас” одонт цагдаагийн газрын “...Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн санд Г Б /******************/ нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан мэдээлэл бүртгэгдээгүй байна...” гэсэн лавлагаа,
-Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын “...Иргэн Г Б /***************/ нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахдаа өөр дүүрэгт хамрагдсан байх тул материалыг гаргаж өгөх боломжгүй байна...” гэсэн лавлагаа,
-1970 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “...Г овогтой Б, эрэгтэй, яс үндэс халх, 1970 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эцэг Б.Г, 29 настай, эх Л.Ч, 22 настай...” гэсэн төрөгсдийн бүртгэлийн анкетын хуулбар,
-Г овогтой Б нь 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага- Их-Уул сумын Жаргалант баг суралцдаг...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-Г овогтой Б нь 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Хаана ямар ажилтай-Завхан, Тосонцэнгэл хотын 10-н жилд сурагч...” гэсэн бичилт бүхий иргэний хаягийн хуудас ХААТР 7 маягтын хуулбар,
-Г овогтой Б нь 1996 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хөтөлсөн: “...нөхөр Г овогтой Б, эхнэр Ц.Д нарын гэрлэснийг бүртгэх анкет ажиллаж байгаа газрын нэр- А-а-а-н ...” гэсэн бичилт бүхий гэрлэлтийг бүртгэх анкетын хуулбар,
-“...Г овогтой Б, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 1-р хороо Толгойт гудамж, 1-14, яс үндэс халх, эрэгтэй...” гэсэн бичилт бүхий ХААТР 21 маягтын хуулбар,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас “... Г Бийн 1987-1989 онд суралцаж байсан эсэх холбогдох баримт материал нь манай сургуулийн архивт шүүж үзэхэд олдохгүй байна...” гэсэн тодорхойлолт,
-Архивын ерөнхий газар үндэсний төв архивын газраас “...Завхан аймгийн бүртгэлийг шүүж үзэхэд Г.Б /**********/-д холбогдох хүн амын тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй байна...” гэсэн лавлагааны хуулбар,
-Гэрч Л.М: “...Г.Бтэй нэг нутгийн хүмүүс. Г.Бтэй 1985-1986 онд сургуулийн дотуур байранд хамт амьдардаг байсан. Г.Бийн аав нь Г хөдөө мал малладаг хүн байсан. Г.Б нь 8 дугаар ангиа 1987 онд төгссөн. Надтай насаар чацуу ч гэсэн нэг жил өнжиж сургуульд орсон. Би 1987 онд сургуулийн амралтаар зун нутагтаа ирчихсэн байх үед Г.Б нь 8 дугаар ангиа төгссөн илгээлтээр хөдөө гарч мал малласан. Тэр үеэс одоог хүртэл мал маллаж байгаа. Би 1989 он хүртэл хичээлийнхээ зуны амралтаар нутагтаа ирэхэд Г.Б нь мал маллаж байсан. Би сургуулиа төгсөж ирээд Г.Бтэй нэг газарт мал малласан. Г.Б нь Цахир сум руу хожуу шилжсэн. Би оторт Цахир сум руу их явдаг байсан. Явах болгондоо Г.Бийн гэрээр ордог байсан. Г.Бийг 8 дугаар анги төгсөөд одоог хүртэл мал маллаж байгааг сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Ж.А: “...Г.Бтэй нэг нутаг буюу Цэцүүх багийн хүмүүс. Айл, саахалт байсан. Нэг голын наана, цаана байдаг байсан. Намайг хөдөө илгээлтээр гарсны дараагаас 3 жилийн дараа буюу 1987 онд Г.Б хөдөө илгээлтээр гарч мал малласан. Бид нэг газарт мал малладаг байсан. Тэднийх зундаа Дээд цэцүүх гэх газарт, өвөлдөө Хэц гэх газар өвөлждөг байсан. Заримдаа Архангай аймаг руу оторт явдаг байсан. Манай тэднийхтэй нэг жалганд байдаг байсан. Тухайн үеийн бригадын даргаар Б, тоо бүртгэгчээр Г нар ажиллаж байсан. Тэр үеийн малчид малынхаа тоо, гүйцэтгэлээсээ хамаарч 50-100 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Би Г.Бтэй нэг газарт амьдарч байсан учраас түүнийг мал маллаж байсныг сайн мэдэж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч Г.Б нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад малчнаар ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Тодруулбал,
Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/1346 дугаартай албан бичгээр Б.Г, Г.Б нарын цалингийн тодорхойлолтыг олгов гэсэн байх боловч Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх бригадын 1986 оны цалин хөлс тооцсон баримтад Г, Ч, Л нарын, 1987 оны цалин хөлс тооцсон баримтад Г, Ч нарын, 1988 оны цалин хөлс тооцсон баримтад Г, Ч, Б нарын, 1989 оны цалин хөлс тооцсон баримтад Г, Ч, Б, Л, Б нарын нэр дээр цалин хөлс тооцож олгосон бичилт хийгдсэн, нэхэмжлэгч Г.Бэд цалин хөлс тооцож олгосон талаар баримтгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаа буюу 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ХААТР-7 маягтыг хөтлөхдөө “...Хаана ажилтай – Завхан. Тосонцэнгэл хотын 10 жилийн сургуульд сурагч...” гэж, 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ХААТР-1 маягтыг хөтлөхдөө нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг хаяг-Улиастай, эрхэлдэг ажил-суралцдаг...” гэж тус тус тэмдэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хэсгийг үгүйсгэж байна.
Нэхэмжлэгч нь 1988 оны 12 дугаар сарын 04-ний өдөр суралцдаг байсан байж болох ч гэрчүүд түүнийг 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарсан гэж мэдүүлсэн, Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн сургуулийн баримтад суралцсан талаар баримт байхгүй байгааг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч А овогт Г Б нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Бээс ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А овогт Г Бийг 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН