| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00323/И |
| Дугаар | 310/ШШ2025/00289 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 310/ШШ2025/00289
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/, ******* овогт ******* ******* /РД: *******/ нар нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 5892200.81 /таван сая найман зуун ерэн хоёр мянга хоёр зуун төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109225.20 /нэг зуун есөн мянга хоёр зуун хорин таван төгрөг хорин мөнгө/ төгрөгөөс 54612.6 /тавин дөрвөн мянга зургаан зуун арван хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 54612.6 /тавин дөрвөн мянга зургаан зуун арван хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.*******, Б.******* нараас 54612.6 /тавин дөрвөн мянга зургаан зуун арван хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ