Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2025/00134

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2025/00134

Завхан аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан би нэхэмжлэгч **************** ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ********************** баг хаягт байрлах ******************** ХХК-нд холбогдох Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********************* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч ********* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Миний бие Ч.А /РД:*************/ нь "**************" ХХК-ний захирлаар ажилладаг. Манай байгууллага нь газар, байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мөн байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ боловсруулан гаргадаг тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ үзүүлдэг газар юм. 2023 оны 11 сард "**************" ХХК-ний захирал Д.Б над руу хандан байгаль орчны үнэлгээ гаргуулъя, төлөвлөгөө боловсруулж өгөөч гэдэг санал тавьсан. Би уг саналыг хүлээж аваад харилцан тохиролцсоны үндсэн дээр нийт ажлын зардал НӨАТ ороод 1,980,000 /нэг сая есөн зуун наян мянга/ төгрөгөөр тохирч 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээ байгуулан уг ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Улмаар тохирсон үнэлгээний дагуу төлбөр төлөхийг шаардсан боловч манайх санхүүгийн боломжгүй байна. Тиймээс урьдчилгаанд нь 1,000,000 /нэг сая/ төгрөг төлчхөөд, үлдэгдэл мөнгийг нь удахгүй шилжүүлээд өгнө гэсэн. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 12-нд урьдчилгаа нэг сая төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг өгөхийг шаардсан боловч удахгүй өгнө гэж хэлдэг байж байгаад, сүүлдээ утсаа авахаа больсон. Би Улаанбаатарт байдаг учраас араас хөөцөлдөж, уулзах боломжгүй тул зөвхөн утсаар л мөнгө нэхдэг байсан. Гэтэл сүүлийн үед утсаа аваад хэл амаар доромжлох боллоо. Үүнийг би энэ хүн миний мөнгийг өгөхгүй, ойлгомжтой, хэдийгээр бага мөнгө боловч намайг доромжилсонд гомдолтой байх тул шүүхэд хандах нь зүйтэй юм байна гэж дүгнэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд миний гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн авч гэрээний үүргийн гүйцэтгэлд 980,000 төгрөг, өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, нэхэмжлэл гаргуулсны төлбөр 230,000 төгрөг, мөн өмгөөлөгч авсны төлбөр 500,000 төгрөг, нийт 1,740,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид 42,790 төгрөгийн хамтаар нэхэмжилж байгааг хангаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ************** ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Байгаль орчны мэргэжлийн байгууллага **************** ХХК нь байгаль орчны нөлөөллийн нарийвчлан үнэлгээ, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны төрлөөр мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий компани бөгөөд манай компани 2009 оноос үйл ажиллагаагаа тогтвортой хэрэгжүүлж байна. Тус компани нь ****************** ХХК Д.Б нэхэмжилсэн мөнгөө авсан тул нэхэмжлэлээ буцааж байна... гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ************** ХХК-аас хариуцагч ********************** ХХК-нд холбогдуулан Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ********************** ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,740,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх учир улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************************ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 42,790 төгрөгийн тал хувь болох 21,395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****************** ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ****************** ХХК-аас хариуцагч ************************* ХХК-нд холбогдох Гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *************** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 42,790 төгрөгийн тал хувь болох 21,395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****************** ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УРТНАСАН