Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 310/ШШ2025/00291

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 9392568.30 /есөн сая гурван зуун ерэн хоёр мянга таван зуун жаран найман төгрөг гучин мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д 2025 оны 06 сарын 30-ны өдөр 3130857 /гурван сая нэг зуун гучин мянга найман зуун тавин долоон/ төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 3130857 /гурван сая нэг зуун гучин мянга найман зуун тавин долоон/ төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 3130857 /гурван сая нэг зуун гучин мянга найман зуун тавин долоон/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165231 /нэг зуун жаран таван мянга хоёр зуун гучин нэгэн/ төгрөгөөс 82615.5 /наян хоёр мянга зургаан зуун арван таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 82615.5 /наян хоёр мянга зургаан зуун арван таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Б.*******гаас 82615.5 /наян хоёр мянга зургаан зуун арван таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ