| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00299/И |
| Дугаар | 310/ШШ2025/00292 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 310/ШШ2025/00292
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1553278 /нэг сая таван зуун тавин гурван мянга хоёр зуун далан найман/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д 2025 оны 06 сарын 27-ны өдөр 517760 /таван зуун арван долоон мянга долоон зуун жаран/ төгрөг, 2025 оны 07 сарын 27-ны өдөр 517760 /таван зуун арван долоон мянга долоон зуун жаран/ төгрөг, 2025 оны 08 сарын 27-ны өдөр 517760 /таван зуун арван долоон мянга долоон зуун жаран/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39802 /гучин есөн мянга найман зуун хоёр/ төгрөгөөс 19901 /арван есөн мянга есөн зуун нэгэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 19901 /арван есөн мянга есөн зуун нэгэн/ төгрөгийг, хариуцагч Ц.*******гээс 19901 /арван есөн мянга есөн зуун нэгэн/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ