Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 310/ШШ2025/00316

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн 268536 /хоёр зуун жаран найман мянга таван зуун гучин зургаан/ төгрөгийг хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2025 оны 07 сарын 20-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8706 /найман мянга долоон зуун зургаан/ төгрөгөөс 4353 /дөрвөн мянга гурван зуун тавин гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 4353 /дөрвөн мянга гурван зуун тавин гурван/ төгрөгийг, хариуцагч А.*******аас 4353 /дөрвөн мянга гурван зуун тавин гурван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д  олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.