| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2023/00668/И |
| Дугаар | 320/ШШ2025/00651 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2025/00651
| 2025 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2025/00651 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан
татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 155/2023/00668/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Хүсэлт гаргагч: Ц.Б-ийн гэм хорын хохиролд 86,665,563 (наян зургаан сая зургаан зуун жаран таван мянга таван зуун жаран гурав) төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б нь 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ц.Б нь гэм хорын хохиролд 86,665,563 (наян зургаан сая зургаан зуун жаран таван мянга таван зуун жаран гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Би энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь надад гэм хорын хохиролд төрөөс мөнгө гаргуулж шийдсэн ч төр буцаад буруутай албан тушаалтнаас нь тухайн мөнгийг гаргуулдаг гэж би сонссон. Одоо би бүх зүйлээ мартаж амьдралаа шинээр эхлүүлэхээр шийдсэн. Тийм болохоор хэн нэгнийг хохироохыг хүсэхгүй байна.
Иймд хүсэлтийг минь хүлээж авч хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Б нь гэм хорын хохиролд 86,665,563 (наян зургаан сая зургаан зуун жаран таван мянга таван зуун жаран гурав) төгрөг гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзаж буй хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж буй тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Б гийн гэм хорын хохиролд 86,665,563 (наян зургаан сая зургаан зуун жаран таван мянга таван зуун жаран гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА