| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2017/00013/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-03-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ичинхорол |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Б.Ичинхорол /Сум дундын Ерөнхий прокурор/
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох 1840000260011 тоот хэргийг 2018 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 сарын 27-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг "Зүүн хавирга" гэх газар нутаглах З.М-ын гэрт хохирогч А.Б-г зодож зулайн хуйханд улайлт, үс халцрал, дух, баруун хөмсөг, нүд, шанаа, хацрын төвгөр, чихний ар, дээд уруул, зүүн хацар, хөх, шилэн хүзүүнд зулгаралт, цээж баруун зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд Т О Д О Р Х О Й Л О Х нь:
-Хохирогч А.Б-ийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн хохирогчоор өгсөн: “Намайг 2018 оны 02 сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг Зүүн хавирга гэх газар байх гэртээ нөхөр М, бага хүү Г нарын хамтаар байж байхад манай нөхөр М-ын хамаатан М.Б эхнэр Ө-ын хамтаар, мөн найз Ц.Б эхнэр М-ийн хамтаар, Ц.Б эхнэр Б-ийн хамтаар манай гэрт Б-ийн машин болох ланд 100 маркийн автомашинтай ирсэн. Тэднийг манай гэрт ирэхэд Б эхнэр Б-ийн хамтаар нилээн coгтуу ирсэн. Харин бусад нь бага зэрэг согтуу байсан. Ингээд гэрт хүмүүс ирэхээр нь cap шинээр ирээгүй, шинэлэх гэж ирлээ гэхээр нь би ширээ засаад хоол цай хийж өгсөн. Би ирсэн хүмүүсд авдарнаасаа 0.5 литрийн савалгаатай Хар Экс гэх нэртэй архи гаргаж өгөөд манай нөхөр ирсэн хүмүүст тойруулж эхэлсэн. Ингээд архи задлаад удаагүй байтал Б манай нөхөр М луу " Б байна, хүний унаанд дайгдаж явж байна, М-аар юу байна, золгож болох уу гэж" агсрах шинжтэй авир гаргаад байсан. Тэгэхээр нь би бууз гаргах зуураа Б "чи яагаад олон юм яриад байгаан бэ? Найз нар чинь зүгээр байхад" гэхэд Б ширээг чинь хөмөрчих үү? Эсвэл самарчих уу гээд агсраад байсан. Мөн хулгайч гэх мэтээр хэлж дайрч давшлаад байсан. Гэхдээ тухайн үед зодоон болоогүй байсан. Харин энэ үед Б-ийн эхнэр баруун урд сууж байгаад гэрээс гарч гадаа бөөлжөөд байх шиг байснаа эргэж гэрт орж ирээд нөхөр лүү дайрч давшилж гэрлүүгээ явъя харъя гээд нүүр ам руу нь алгадаж цохиж зодоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд та 2 чинь ямар хаашаа юм, айл гэрт ирчихээд агсан согтуу тавих гэж ирсэн юм уу гэж хэлэхэд тэр 2 намайг тоохгүй хоорондоо муудалцаад байхаар нь би тэр 2-ыг гэрээсэээ гаргасан. Ингээд би эргэж гэрт байгаа хүмүүсдээ хоол цай хийж өгөөд байж байтал Б дахин гэрт орж ирээд гэрийн хойд хэсэгт зассан байсан ширээнд суусан. Ингээд тэр үед ямар нэгэн хэрүүл маргаангүй болоод байж байтал гаднаас пизда, янхан банзлаар маань дуудаж гэрийн зүүн хойд зогсож байсан над руу дайрч миний үснээс зуураад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдэх гэтэл миний гар хүрээгүй, энэ үед Б-ийн нөхөр Б бид 2-ын голоор ороход би газар Б-ийн доор орж унасан. Тэгсэн Б миний баруун чихний араар чамархай хэсгээр удаа дараа маажиж байгаад Б нь миний доор орох үедээ миний цээжин тус газар хар илгэн гуталтай хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Би тухайн үед өмнөөс эсэргүүцэж ямар нэгэн үйлдэл гаргаж чадаагүй, учир нь Б-ийн нөхөр Б миний дээрээс дарчихаад хөдлөхгүй байсан. Б-ийн нөхөр Б тухайн үед нилээн согтуу байсан болохоор намайг эхнэрээ зодуулахгүй гэж санаатайгаар миний дээрээс дарсан байх. Б бид 2-ыг үсдэлцээд газар унасан байх үед манай нөхөр болон Б-ын эхнэр Ө 2 салгах гээд дийлээгүй. Ингээд арай гэж ноцолдож байгаад салгасан. Тэгтэл Б эхнэрээ дагуулаад гэрээс гараад явсан. Ингээд дахин манай гэрт орж ирээгүй. Ингээд удалгүй хүмүүс явцгаасан. Харин би гэртээ үлдсэн. Би гэртээ үлдээд биеэ үзэхэд миний цээжин тус газар хөхөрсөн, зүүн гар болон баруун гарны бугалга хөхөрсөн, толгойны үсний хуйх их хөндүүртэй, чихний ар хэсэг болон чамархай хэсгээр урж маажсан байсан. Ингээд л цагдаагийн байгууллагад хандахаар болсон. Тэгсэн манай сумын хэсгийн төлөөлөгч Хэнтий аймгийн Чингис хотруу явж шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлсэний дагуу би Чингис хотод очиж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би Б-д зодуулж цохиулснаас болж Хэнтий аймаг Чингис хот руу 1 удаа, харин Дархан сумаас Бор-Өндөр сум руу 1 удаа эмчид үзүүлэхээр явсан бензин тосныхоо мөнгийг, мөн одоо би нүүрэндээ сорвины тос авч гоо сайхандаа анхаарах тул хэдэн төгрөгний зардал мөнгө гарахыг мэдэхгүй. Иймд би шүүхийн шатанд нэхэмжлэх мөнгөн дүнгээ бичгээр баримттай өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
- Гэрч З.М-ын 2018 оны 03 сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн “...Тэгсэн Б нь гаднаас орж ирээд гэрийн зүүн талд сууж байсан Б-г ямар нэгэн үг хэлэлгүй шууд үсдэж аваад газарт сөхрүүлээд доош дарахад нь би дундуур нь орж салгах гэсэн боловч чадаагүй. Учир нь Б нь Б-ийн үсийг гарынхаа салаагаар оруулаад чанга атгачихсан байсан. Энэ үеэр Б-ийн нөхөр Б нь дундуур нь ороод Б-ийн дээр нь дараад хэвтчихсэн. Тэгсэн Б нь Б-ийн гар болон цээж хэсэг рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
- Гэрч Ө.Ө-ын 2018 оны 03 сарын 06-ны өдөр гэрчээр өгсөн: “Намайг 2018 оны 02 сарын 27-ны өдөр гэртээ нөхөр Б-ын хамтаар байж байхад өдөр 15 цагийн үед манай найзууд болох Б, эхнэр М-ийн хамт, Б эхнэр Б-ийн хамтаар манай гэрт халамцуу ирцгээсэн. Б, Б 2 манай гэрт ирэхдээ 0.75 литрийн савалгаатай Алтантүрүү гэх нэртэй архи 1 шилийг, 2.5 литрийн савалгаатай Сэрүүн гэх нэртэй пиво нэгийг авчирч бид хамт хувааж уусан. Ингээд манай гэрт авчирсан архи пивоо ууж дуусаад бид хамт М-ын гэрт очиж шинэлэхээр болоод манай нөхөр дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай 1 шил архи, 2.5 литрийн савалгаатай 1 пиво аваад М-ын гэр лүү явсан. Манай гэрээс гарахад Б Б 2 нилээн согтсон байсан. Харин Б эхнэрийн хамтаар архи их уугаагүй бололтой гайгүй байсан. Ингээд M-ын гэрт очиход эхнэр Б нь бид нарт хоол цай хийж өгсөн. Мөн бид нарт 0.5 литрийн савалгаатай 1 шил архи гаргаж өгсөн. Энэ үед Б согтуурхаж М луу агсрах шинжтэй авир гаргаж ширээ сандлыг нь хөмрөнө гээд байсан. Харин М, Б 2 болохоор миний найзууд гээд сайхан л угтаж авсан. Бид М-ын гаргасан архинаас уугаад талд нь ч ороогүй байж байтал гэнэт л Б, Б 2 маргалдаж муудалцаад Б Б-ийн үснээс зулгааж газар унагаасан. Энэ үед Б-ийн нөхөр Б нь салгах гээд чадахгүй байхаар нь би М-ын хамтаар Б, Б 2-ыг салгах гэтэл Б нь Б-ийн үснээс гарынхаа салаагаар оруулж атгачихаад тавихгүй байсан. М бид 2-ыг салгах гээд зууралдаж байхад Б нь Б-ийн цээжин тус газар нь намайг харж байхад 1 удаа өшиглөсөн. Ингээд М бид 2 Б, Б 2-ыг арай гэж салгаад гэрээс нь гаргасан. Ингээд хүмүүс муудалцаад байсан болохоор бид М-ын гэрээс гэртээ харихаар явцгаасан. Тэр өдөр ийм л зүйл болсон. Тухайн үед Б нь Б-ийн чихний ар хэсгээр, чамархай хэсгээр нь 3-4 удаа урж майжчихсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин сүүлд Б нь миний цээж рүү өшиглөж хөхрүүлсэн байна лээ гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
- 2018 оны 03 сарын 01-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 6/,
- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 05-ны өдрийн № 93 тоот:
1.А.Б-ийн биед зулайн хуйханд улайлт, үс халцрал, дух баруун хөмсөг, нүд, шанаа, хацрын төвгөр, чихний ар, дээд уруул, зүүн хацар, хөх, шилэн хүзүүнд зулгаралт, цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд
үүсгэгдсэн байх боломжтой.
3.Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй”
гэх” шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 8/,
Шүүгдэгч Д.Б-ийн 2018 оны 03 сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн “2018 оны 02 сарын 27-ны өдөр нөхөр Б-ийн хамтаар найз Б-ийн гэрт очиж Б бид 2 машин тэрэггүй болохоор Б гэх найздаа бензин тосыг нь хийж өгөөд сумын төв рүү хүргүүлэхээр ярьж тохирсон юм. Ингээд Б нь эхнэр хүүхдүүдийн хамтаар 10 цаг өнгөрч байх үед манай гэрт ирсэн. Ингээд Б бид хонио гаргачихаад машинд нь сууж сумын төв дээр очиж дэлгүүрээс 0.75 литрийн савалгаатай 1 шил архи, 2.5 литрийн савалгаатай 1 ширхэг пиво гаргаж өгсөн. Ингээд гаргаж өгсөн архи пивыг ууж байхдаа тасарсан байсан. Би архи дарс хэрэглэдэггүй болохоор даадгүй юм. Ингээд нэг сэргэхэд М-ын эхнэр Б үсдэлцээд зууралдаад газар уначихсан байсан. Би юунаас болж яагаад тэгсэнээ санахгүй байна. Намайг үсдэлцэж зууралдах үед Ө, М, Б нар нь салгасан. Би тэгж сэргэсэн болохоор санаа зовоод нөхөр Б-аа аваад М-ын гэрээс гарч Б-аар гэртээ хүргүүлж амарсан. Ингээд маргааш өглөө нь манай нөхөр Б нь чи өчигдөр М-ын эхнэр Б-тай муудалцаж үсдэлцээд байсан тэрийгээ санаж байна уу гэж надаас асууж байсан. Би тухайн үед нь тэр талаараа санахгүй байна, харин үсдэлцэж байснаа бүдэг бадаг санаж байна гэж хэлсэн юм. Ер нь бол би Батжаргалын гэрээс гарсанаа ч санахгүй байгаа, Б-ын гэрт л ууж сууж байхдаа тасарчихсан байсан. Бид 2-ын дунд өмнө нь хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан удаа байхгүй. Б нь манайхтай саахалт айл юм. Бид хааяа бие биенийхээр орж гардаг л харилцаатай, Б-ийн нөхөр М нь манай нөхөр Б-тай найзууд юм. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Харин үсдэлцсэн болохоор толгойны орой хэсэгт хурууны өндөгний хэмжээтэй үс халзарсан байсан. Гэхдээ би үүн дээрээ гомдол санал байхгүй Тухайн үед М-ын гэрт Б-тай надаас өөр хүн хэрэлдэж маргалдаж муудалцсан хүн байхгүй болохоор би учруулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож Б-аас уучлалт гуйж учирсан хохирлыг нь барагдуулж ямар нэгэн гомдол саналгүй болгосон тул миний хийсэн хэрэгт хөнгөн, ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/
- Шүүгдэгч Д.Б-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/
- Хохирогч А.Б-ийн “Д.Б нь надаас албан ёсоор уучлалт гуйж хохирол 400000 төгрөгөөс 300000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Үлдэгдэл 100000 төгрөгийг 2018 оны 04 сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэсэн. Иймд Д.Б-д холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 41/,
- Шүүгдэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ““Би өмнө нь цагдаагийн байгууллагад холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. А.Б-д 300000 төгрөг төлсөн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь “2018 оны 02 сарын 27-ны өдөр 20 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар баг "Зүүн хавирга" гэх газар нутаглах З.М-ын гэрт хохирогч А.Б-г зодож зулайн хуйханд улайлт, үс халцрал, дух, баруун хөмсөг, нүд, шанаа, хацрын төвгөр, чихний ар, дээд уруул, зүүн хацар, хөх, шилэн хүзүүнд зулгаралт, цээж баруун зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч А.Б, гэрч З.М, Ө.Ө нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 05-ны өдрийн № 93 тоот шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хохирогч А.Б нь шүүгдэгч Д.Б-аас эмчилгээний зардал, замын зардалд 400000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс шүүгдэгч Д.Б нь хохирогч А.Б-д 300000 төгрөгийг өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. А.Б нь эмчилгээний зардал, замын зардалд 100000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд хохирогч А.Б нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар уг хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Б-д 300000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6,
7, 8, 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар
зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д. нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Б-д 300000 төгрөг төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Хохирогч А.Б нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ