Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/00375

 

 

 

 

 

 

 

 

2025 03 25

 

 

 

 

 

 

 

317/ШШ2025/00375

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..........овогт .............................

/Улаанб............рх дүүрэг, 2...............хороо, Па......................3 тоот/

 

Хариуцагч: Б.............л овогт ....................дэндаш

/Төв аймаг, З...............г, 1...........................2 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: ...............эг,

Хариуцагч: ...................ш,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ................. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ............г нь хариуцагч ............... холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан.

 

1.1 Нэхэмжлэгч .............. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2008 онд иргэн ...............ай танилцаж улмаар гэр бүл болон гэрлэлтээ батлуулсан байдаг. Ингээд бид 2 өөрийн гэсэн орон байргүй байсан улмаас 2 талын аав ээжийн гэрээр амьдардаг байсан. Ингээд 2012 онд том охин 2014 онд бага охин тус тус төрсөн. Хариуцагч нь гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, мөрийтэй тоглоом тоглож өрөнд ордог согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан. Ингээд хариуцагч 2015 онд Солонгос улс яваад бидний амьдрал салаад өнөөдрийг хүртэл уулзалдалгүй тус тусынхаа амьдралыг зохиосон байгаа. Цаашид гэр бүл болох ямар ч хүсэл сонирхолгүй байгаа болно. Тиймээс гэрлэлтийн баталгааг салгаж өгнө үү. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн аргаан байхгүй болно.

2. Хариуцагч ..................даш хариу тайлбартаа: ... уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд уг хэргийг шүүх хуралдааныг товлож өгнө үү.

 

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, оршин суугаа хаяг, гэрлэлтийн бүртгэл, эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаанууд, сургуулийн тодорхойлолт, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15.................282 дугаар тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас хариу тайлбар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ..............д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Хариуцагч ............... нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.

 

3.-Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Нэхэмжлэгч ..........., хариуцагч ................нар нь 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн. /хх 7/

 

3.2 Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас охи .......... нь 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, .........э нь 2010 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-8-9/

 

4. .................ш нар нь тусдаа амьдарч, мөн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1..................2 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч цаашид хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байна. /хх 10-11/

 

5. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч ............. нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...........шид хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан ба тэдгээр гэрлэлт цуцлахыг хүсэж байна.

 

6. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зан харьцааны хувьд таарамжгүй болсон гэх шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн, хэн аль нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй байдал тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ... гэрлэгчдийн харилцан тохиролцсон... гэж үзэж гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..........гт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч ...........лангийн ......г /РД:.......5/, хариуцагч Б......л овогт ............ид /РД:Н.............14/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 03 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Б..................үнээ, 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Бү...............эн нарыг эх Б...........н асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагч ................шаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .........гт олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах ................ даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ