Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2025/00314

 

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2025/00314

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х..........игон овогт Да........................эл,

/Улаанбаатар хо..............аар хороо, Тайн.....................тоот/

 

Хариуцагч: Нь.........................т ХХК

/Төв аймаг, Сэргэл.............. дүгээр ба..................лгой/

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх, Улаанбаатар интернэшнл Э...............ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............т /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: .................д,

Хариуцагчийн өмгөөлөгч ..............,

Гэрч ................яр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч .............гэл нь хариуцагч Нь.....................К-д холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, Нь..................ХК-ийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие ............... нь 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын Аэродромын албанд дадлагжигчаар ажиллаж, 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс жинхлэгдэж 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Нисэх буудлын ээлжийн менежир албан тушаалд ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Нью..............ар инте................ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1-т заалтыг тус тус үндэслэн тушаажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан байхаар заасан байдаг. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/96 тоот тушаалын тушаах хэсэгт Нисэх буудлын үйл ажиллагаа удирдлагын газрын Шуурхай удирдлага, хяналтын төвийн Нисэх буудлын ээлжийн менежир ..............гэл нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэж үргэлжлүүлэн ажиллах байсан боловч ажилд ирээгүй болох нь нотлогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөр цуцлаж, ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

Миний бие ...ажил таслаагүй ажлын байраа орхиж яваагүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй мөн нөгөө талаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй.

Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан байх ёстой ... гэжээ.

 

Хариуцагч Нью У...............К хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Нэхэмжлэлдээ ...ажил таслаагүй, ажлын байраа орхиж яваагүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй... мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй ... хууль зөрчин ажлаас халсан ... гэж болсон үйл баримтыг илтэд буруугаар ойлгуулахыг хичээн ажил олгогчийг буруутгаж байна.

Мөн нэхэмжлэлдээ ...тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 дүгээр заалтыг тус тус үндэслэн тушаажээ гэсэн атлаа дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй ... гэсэн нь логикийн хувьд зөрчилтэй, тушаалыг хэлбэрийн шаардлага хангаагүй болгох гэж зориуд худал бичсэн гэж ойлгохоор байна. Шүүхэд гаргах нэхэмжлэлд хуулиар тавигдах шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байхыг хуульчилсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгт нэхэмжлэгч өөрийн ажиллаж байсан байдлынхаа талаар товч дурдсан байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах ёстой гэж үзэж байгаа шалтгаануудаа буюу үндэслэлээ тодорхойлоогүй, үндэслэлээ гаргаж ирэхийн тулд бодит байдлууд буюу маргааны үйл баримтуудад нэхэмжлэл нь үндэслэгдэх ёстой байтал энэ шаардлага хангагдаагүй байна. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Нэхэмжлэлд бичсэнээр өмнө нь шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа дахин хуулийн шаардлага хангаагүй байхад нь хүлээн авсан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлд бичсэнээс үзвэл 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр анхан шатны шүүхээс 2024 оны 07 сарын 31-ний өдөр буцаагдсан байх ба нэхэмжлэгч тал дахин шүүхэд нэхэмжлэлээ 9 сард гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8.-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч нь хуульд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангаж нэхэмжлэлээ шүүхэд гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэл нь шүүхээс буцаагдсан бол хариуцлагаа буюу процесст үүсэх эрсдэлээ өөрөө хүлээх учиртай. Өөрөөр хэлбэл: Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан хугацаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох, тасалдуулах хуульд заасан үндэслэл болохгүй юм. ...............гэлд анх 2023 оны 05 дугаар сарын 01-нээс 30-ны хооронд ээлжийн амралттай байсан ба 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн дотоод журмын \2022 оны\ 5.5.2-ийн дагуу 3 сарын цалингүй чөлөөг гүйцэтгэх захирлын Б\119 дугаараар тушаалаар мөн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл суралцах хугацааны чөлөөг Б\264 дүгээр тушаалаар үргэлжлүүлэн олгосон ... нэмж 1 сар буюу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал сургалтын чөлөөг Хамтын гэрээний 4.3-д заасныг үндэслэн олгосон. Тэрээр дахин цалингүй чөлөөг сунгах хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан хэдий ч хүсэлт нь тодорхойгүй, мөн суралцах чиглэл нь ерөнхий англи хэлний чиглэлээр хэлний курст суралцах ба, төлбөр нь баталгаажаагүй зэрэг ажил олгогчид тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, мөн түүний эрхэлж буй ажлын байр нь хэлний зайлшгүй шаардлага дээр ямар нэгэн оноо болзол хангасан байхыг шаардаагүй, нөгөө талаар ажлын байрны онцлог үйлдвэрлэлийн үйл ажиллагааг ээлжийн хугацаанд бүрэн удирдаж шийдвэр гаргадаг тул чөлөө дуусах хугацаа тодорхойгүй байгаа нь тухайн ажлын байрыг хэн нэгнээр түр орлон гүйцэтгүүлэх шийдвэр гаргахад хүндрэлтэй байсан зэргийг харгалзан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 337 албан бичгээр чөлөөг сунгах боломжгүй тухай хариу хүргүүлсэн. Мөн энэ албан бичгээр 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлын байрандаа ирсэн байх талаар мэдэгдсэн. ..............эл нь чөлөө сунгагдахгүй шалтгаантай холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 28, 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрүүдэд гомдол гаргасныг компанийн удирдлагууд ...............й уулзаж, тухайн ажлын байранд ажиллахад ур чадвар, туршлага шаардагддаг болон цалингүй чөлөөг сунгах боломжгүй шалтгааныг тайларлаж өгсөн. Түүнчлэн гүйцэтгэх захирлаас 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр АМ/HR/356 тоот албан бичгээр ......д Нь...... ........л Э..........т ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал болон холбогдох албан тушаалтнууд тантай 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр биечлэн уулзалт хийж, компанийн зүгээс таны сургалтын чөлөөг сунгахгүй байх шалтгаан, тайлбарыг өгсөн. Иймд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор ажилдаа эргэн орох/үгүй эсэх талаар өөрийн шийдвэрээ гаргаж мэдэгдэнэ үү гэсэн боловч энэ талаар ажил олгогчид ямар нэг хариу өгөөгүй. Компанийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар ................ийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулахаар тушаал гаргаж, мэйл хаяг болон вайбер чатаар тушаалыг хүргүүлсэн. ................л нь энэ үед Авсрали улс руу буцаад явсан байсан ба очих боломжгүй гэж хариу мэдэгдсэн. Ажил олгогч нь буцаж явсныг нь мэдээгүй. Тэгэхээр энэ хүн 3 сарын эхээр Монголд ирэхдээ ажилдаа орох зорилгогүй ирсэн гэж ойлгогдож байгаа юм. Иймд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажлын байрандаа ирээгүй талаар Нисэх буудлын үйл ажиллагаа удирдлагын газраас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Зөрчил мэдээлэх хуудсаар мэдээлж, хуулийн хэлтэс холбогдох дүгнэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж, Хуулийн хэлтэс болон Хүний нөөцийн хэлтсээс .............л нь 2024 оны 03 дугаар сарын 25, 26, 27-ны өдөр ажилдаа ирээгүй /ажил тасалсан/ зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.9 дүгээр зүйлийн 4.9.1 /, Хөдөлмөрийн гэрээний 2.3.13-д заасан ноцтой зөрчил болохыг тогтоож, ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэх санал оруулсан байдаг. Энэ үндэслэлээр Гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар .................. сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажил олгогчийн энэхүү тушаал нь хууль зүйн акт болохынхоо хувьд хэлбэр болон агуулгын хувьд хуульд нийцсэн байх шаардлагыг бүрэн хангасан. Өөрөөр хэлбэл, хэлбэрийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 (3) сахилгын ноцтой зөрчлийн холбогдох заалтуудыг үндэслэж гарсан ба тодорхойлох хэсэгтээ ямар сахилгын зөрчил нь ажлаас халах үндэслэл болж байгааг тодорхойлон заасан. Гэтэл нэхэмжлэлд ...Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэлд хамаарах нь тодорхойгүй... гэж тушаалыг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэсэн хоёр нөхцлийг заасан бөгөөд ажил олгогчийн Б/96 дугаар тушаалд дээрх хоёр нөхцлөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлд хамааруулсан болох нь тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-өөс гадна ажилтантай сахилгын ноцтой зөрчлийг нэг бүрчлэн тохиролцож байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.2.3-т Өдрийн ажилтан нэг сард ажлын 3 (гурав) өдөр тасалсан эсвэл хоцорсон, тасалсан ажлын цагийн нийлбэр нь 24 (хорин дөрөв) цагтай тэнцэж байвал, ээлжийн ажилтан урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сард ээлжийн хоёр (2) гараа тасалсан, эмчийн хуурамч магадалгаа гаргуулсан байвал; байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 4.9.1 (3 )-т компанийн үйл ажиллагааны онцлог шинжийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг тохиолдол болох Өдрийн ажилтан нэг сард ажлын 3 (гурав) өдөр тасалсан эсвэл хоцорсон, тасалсан ажлын цагийн нийлбэр нь 24 (хорин дөрөв) цагтай тэнцэж байвал, ээлжийн ажилтан урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сард ээлжийн хоёр (2) гараа тасалсан, эмчийн хуурамч магадалгаа гаргуулсан. ...............йн ажлын байрны онцлогийг харгалзан удаан хугацааны чөлөө олгох боломжгүй гэж үзсэн тул цаашид түүний хүсэлтээр 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл чөлөөг сунгах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь: Нисэх буудлын ээлжийн менежер нь нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахын тулд НУБИЭ ХХК төдийгүй нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллага болон бусад холбогдох талуудтай харилцаж өдөр тутмын нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах бүхий л зохицуулалт, зохион байгуулалтыг хийж гүйцэтгэдэг өндөр хариуцлагатай ажлын байр бөгөөд компанийн бодлогыг хэрэгжүүлэх, нисэх буудлын үйл ажиллагаа болон нислэг үйлдвэрлэлд мөрдөгдөж буй хууль, дүрэм журмын талаарх цогц мэдлэгтэй, мөн нисэх буудлын үйл ажиллагааг зохицуулах, шаардлагатай тохиолдолд компанийн удирдлагын түвшний хэмжээнд бие даан шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ хариуцлага хүлээх зэрэг өндөр ур чадварыг шаарддаг тул тус ажлын байрыг түр ажилтнаар гүйцэтгүүлэх нь компанийн хувьд өндөр эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгааг харгалзан үзсэн. ................ийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай Компанийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар түүнийг Нисэх буудлын ээлжийн менежерээр 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс томилж, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл дагалдуулан ажиллуулж, шаардлагатай ур чадвар, мэдлэг олгосон тохиолдолд ээлжийн хуваарьт ажиллуулах... гэсэн нь ажилтны хувьд удаан хугацаагаар үндсэн ажлаас хөндийрч эзгүй байсан /хувийн болон сургалтын чөлөө авсан хугацаа нь нийтдээ 8 сар/ энэ хугацаанд компани 2024 оны 1 сараас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн, Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэгдэж мөрдөгдөж байгаа болон нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мөрдөгддөг дүрэм журмуудын өөрчлөлт, шинэчлэлтэй танилцаж судлах зэрэг зайлшгүй шаардлагатай холбоотой юм. 2024 оны 1 сараас шинэчлэгдэн мөрдөгдөж байгаа компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.5.10-т ...гадаад дотоодын сургуульд өөрийн зардлаар суралцахаар компаниас зөвшөөрөл авсан тохиолдолд Газрын даргын саналыг үндэслэн гурав /3/ хүртэлх жилийн хугацаатай чөлөөг сургалтын бодит хугацаанд нэг удаа олгож болох... гэж заасны дагуу ажил олгогч нь ............... боломжит хугацаагаар чөлөө олгож сунгаж байсан бөгөөд ажилдаа эргэн орох боломжит хугацааг ч олгосон болно. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлагын талаар: Энэ шаардлага нь үндсэн шаардлага буюу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын үр дагаврын шаардлага бөгөөд хариуцагч нь түүнийг Нисэх буудлын ээлжийн менежерийн албан тушаалд томилуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа тул энэхүү шаардлагыг мөн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсний шаардлагаа тодорхой хугацаагаар, тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлж нэхэмжлээгүй байх тул тодорхой бус шаардлага гэж үзэж байна. Энэ ажиллагааг шүүх хийх үүрэггүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л маргааныг шийдвэрлэх ёстой. НУБИЭ ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагын талаар:

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тушаалыг хүчингүй болгох хүсэлтийг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үздэггүй бөгөөд урьд эрхэлж байсан ажил,албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үздэг. Тиймээс энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндсэн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж байгаа болно. Нөгөө талаар хариуцагч нь .............лийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай компанийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 дугаар тушаалын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар нэхэмжлэлийн хариу тайлбартаа хангалттай үндэслэж бичсэн бөгөөд уг тушаал хууль зүйн хувьд бүрэн үндэслэлтэй гарсан. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагын талаар: Энэ шаардлага нь үндсэн шаардлагын үр дагаврын шаардлага бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй татгалзаж байгаа тул уг шаардлагыг мөн хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. ...........ийн нэхэмжлэлд хариуцагчаас гаргасан хариу тайлбарын дээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж итгэмжлэл, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, ...............ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Нь......................К-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар 30-ны Б/264 дүгээр .............. чөлөө олгох тухай, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/96 .........ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл, Зуунмод сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 11-ний тэмдэглэл зэргийг гаргаж өгсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 88 дугаар зүйлийн 88.1, 88.2-т зааснаар нэхэмжлэгч .............ийг урьд эрхэлж байсан ажилд томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, 2024.04.03-ны Б/96тоот тушаалыг хүчингүй болгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэсүгэй.

2. Нэхэмжлэгч .................. улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ