| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01073/И |
| Дугаар | 317/ШШ2025/00430 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/00430
|
2025 03 28 |
317/ШШ2025/00430 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ба...................юун
/Төв аймаг, Зуун...................-12 тоот/
Хариуцагч: Боржиг.......................тансүх
/Төв аймаг, Зуунм.....................................8а тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: ..............н
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ................н,
Хариуцагч: ...............үх,
Хариуцагчийн өмгөөлөгч: ................эг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ...................нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ..............нь хариуцагч ..................д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч О.О.......................мжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие ..............й 2014 танилцаад, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүү А.............рж төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2019 оноос тусдаа амьдарч байна. Цаашдаа ........... хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.
2. Хариуцагч ............х хариу тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, оршин суугаа хаяг, гэрлэлтийн бүртгэл, төрсний бүртгэлийн лавлагаанууд, Хүмүүн бага сургуулийн тодорхойлолт, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 151/ЭТ2024/00269 дугаар тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас хариу тайлбар өгсөн.
5. Шүүх насанд хүрээгүй ............йг асууж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 151/Ш..............7 дугаар захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ............ун нь хариуцагч ............хэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч Д..............сүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч ................ хариуцагч Д..........х нар нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн. /хх 6/
3.2 Хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас хүү............ж нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-7/
4. О..........ун, Д.........х нар нь тусдаа амьдарч, мөн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 151/ШЗ2024/03267 дугаар захирамжаар эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч цаашид хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байна. /хх 38-39/
5. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч ......... юун нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч .........х хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан ба тэдгээр гэрлэлт цуцлахыг хүсч байна.
6. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зан харьцааны хувьд таарамжгүй болсон гэх шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн, хэн аль нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй байдал тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ... гэрлэгчдийн харилцан тохиролцсон... гэж үзэж гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
7. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд: Хүү А.Дашдоржийг эхийн асрамжид үлдээхийг мөн хүүхдийн тэтгэлэг төлөхийг хариуцагч Д.Алтансүх хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........эс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Бо...........н овогт Да.........үх /РД:Н.........74/, хариуцагч Ба.........-Оюун /РД:.............63/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Бор........он овогт Ал............ийг эх О.............уны асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ............ржийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг ...........ээс гаргуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагч ...........нсүхээс улсын тэмдэгтийн хураамжид 70,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ................унд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах ...............ад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ