| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2025/00020/И |
| Дугаар | 317/ШШ2025/00267 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 317/ШШ2025/00267
|
2025 03 07 |
317/ШШ2025/00267 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хо................Эрдэнэ
/Төв аймаг, Бая.........................ж 1 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч.э,
Гэрч: ...........
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .............имэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ............нэ нь Завхан аймгийн Яруу сумын Зүйл бригадад 1982 оноос эхлэн ажлын гараагаа эхэлсэн боловч архивын лавлагаагаар зарим тушаал шийдвэрийн хуулбар гарахгүйгээс тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд Т.............ийг Завхан аймгийн Яруу сумын Зүйл бригадад 1982 оны 06 дугаар сарын 17-ноос 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл малчин, 1987 оны 06 дугаар сарын 01-нээс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мөн бригадад малчнаао тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/2050 дугаар Архивын лавлагаа, 70 дугаар дансны хуулбар, цалингийн хүснэгт зэргийг гаргаж ирүүлсэн байна.
Шүүхээс шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 317/ШЗ2025/00669 дугаар захирамжийн дагуу Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулж, гэрч Ч...........ос мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ..............нэ нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-1/
.............э нь Завхан аймгийн Яруу сумын Зүйл бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин 1982 оны 06 дугаар сарын 17-ноос 1985 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Завхан аймгийн Архивын тасгаас ирүүлсэн цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбар баримтад Жамсран гэж бичигдсэн байх ба ..........нэ нь Жамсран-г өөрийн эцэг байсан гэж мөн тухайн үед эцгийн нэр дээр хамт цалин авч байсан гэж тайлбарлаж байна.
Тэтгэвэр авах эрх нь тухайн даатгуулагч нь шимтгэл төлсөн байх ба хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд үүснэ.
Ажил олгогч байгууллага нь хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, орлого, төлсөн шимтгэлийн хэмжээг он, сар, тус бүрээр үнэн зөв бичих ёстой бөгөөд ...............нэд шимтгэл төлж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэргүй байна.
Завхан аймгийн Архив газраас ирүүлсэн цалингийн баримтад 1985-1988 онууд хүн өдөр нь Жамсран нэрээр бичигдсэнийг ............йн ажилласан хүн өдөрт тооцох үндэслэлгүй.
Иргэн тус бүр ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэн тодорхой хугацаагаар хөдөлмөрлөж улсад татвар шимтгэл төлсөн тохиолдолд ажилласан хугацаанд оруулан тооцно.
Т............эд холбогдох цалингийн 70 дугаар дансаар тэрээр 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цалин авч байсан байна.
Гэрч ............ийн мэдүүлгийг үнэлээгүй болно. Тэрээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алдар нэгдэлд ажиллаж байсан байх ба түүнийг Т.Ган-Эрдэнэтэй хамт ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзэхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал, 135 дугаар зүйлийн 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Т............нийн ажилласан хугацааг зайлшгүй тогтоох /ажилласан жилийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй/ шаардлагатай байх тул цалингийн 70 дугаар дансны хуулбар баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтад тооцож түүнд бичигдсэн байдлыг үндэслэн ажилласан хугацааг тооцож тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Завхан аймгийн Яруу сумын Зүйл бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоогдож, 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хорол овогт Түн...........энийг Завхан аймгийн Яруу сумын Зүйл бригадад 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоогдож, 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ