Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 317/ШШ2025/00282

 

 

 

 

 

 

 

 

2025 03 11

 

 

 

 

 

 

 

317/ШШ2025/00282

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Боржи...............балдорж

/Төв аймаг, Зуунмод су......................1-1 тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ..................чимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н................рж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт Сүрьеэ, мэс заслын тасагт сувилагчаар 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс анх ажилд орж, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь үрэгдсэн. 1992 онд ажлаас чөлөөлсөн тушаал нь гарахгүйн улмаас өндөр насны тэтгэврээ хувь тэнцүүлэн тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд ..................жийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, Төв аймгийн Нэгдсэн больницын даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 100 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/81 дугаартай Ажилд томилох болон ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай, түүний хавсралт, Цалингийн 1990-1993 оны тооцоолол, итгэмжлэл зэргийг гаргаж ирүүлсэн.

Шүүхээс шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар 317/ШЗ2025/00673 дугаар захирамжийн дагуу Монгол Улсын хүний гавьяат эмч ...............ын нэрэмжит Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний 83 дугаар албан бичиг, түүнд хавсарган Цалингийн 1990 оны 01-04 сар, 9-12 сар, 1991 оны 01-09 сар, 1992 оны 01-12 сарын карт, мөн түүнчлэн Төв аймгийн Төрийн архивын Тасгийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 132 дугаар Архивын лавлагаа олгох тухай албан бичиг, түүнд хавсарган Төв аймгийн Нэгдсэн больницын даргын 1989 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 100 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 113 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1990 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 86 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1990 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 94 дүгээр Ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1991 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/129 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/160 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх болон ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/81 дугаартай Ажилд томилох болон ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралтыг гаргуулах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ............орж нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-1/

..............рж нь Төв аймгийн Нэгдсэн больницын мэс заслын тасагт 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан болон дээр дурдагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтад тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал, 135 дугаар зүйлийн 135.3.-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Н................ ажилласан хугацааг зайлшгүй тогтоох /хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүй/ шаардлагатай байх тул ажилласан хугацааг түүний ажилласан байдлын албан тушаалаар ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрөөр нь тооцож тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Ж.................ржийг Төв аймгийн Нэгдсэн больницын мэс заслын тасагт 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон ов............орж /РД:Н................708/-ийг Төв аймгийн Нэгдсэн больницын мэс заслын тасагт 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ