Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 317/ШШ2025/00146

 

 

 

 

2025 02 11

 

 

 

317/ШШ2025/00146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б...................шин

/Улаанбаатар хот, ...............оот/

 

Хариуцагч: Хуст............ндорж

/Төв аймаг Угта...............99 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 680.000.000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 1.943.506.943 төгрөг гаргуулах

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.............ин,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч .............р,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..............аяр,

Гэрч Р...............лмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...............имэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..............ин нь хариуцагч Ш..............ид холбогдуулан 680,000,000 төгрөг гаргуулах,

Хариуцагч .........ж нь нэхэмжлэгч ...............943.506.943 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2019 онд гэрээ хэлцэл хийсэн байгаа болохоор хугацааны хувьд 5, 6 жил болоод байгаа харагдаж байна. Газар тариалан 1 жилд 1 удаа борлуулалт хийдэг. 7 сард талбайгаа өгч авалцдаг. Ш..............доржид 2019 оны намрын ургацаас эхлээд мөнгөө өгч эхэлсэн. Өмнө нь ургац авдаг талбай биш байсан. Бид нар хөрш хамтдаа байсан болохоор хамтдаа тусалж бариад хийдэг байсан. Худалдаж авах саналыг манайхаас хэлсэн. 2019 оны тухайн жилийн намрын ургацаас төлөлтөө хийж эхэлсэн. Сантын тариа ХХК-тай 2004 га талбайг 1.140.000.000 төгрөгөөр худалдаж авч, төлбөрийг 3 жил хувааж өгөхөөр тохиролцсон. 2019 оны 11 сарын 15-ны өдрөөс эхэлж мөнгөө төлж өгсөн. Газар тариалан жилдээ ганц борлуулалттай байдаг. 2019 онд 4 удаагийн гүйлгээгээр 300.000.000 төгрөгийг багтааж шилжүүлсэн. 2020 онд өөрсдийн талбай дээр хийсэн, хажууд талын газрыг нь 2004 га газраасаа сайн боловсруулалт хийх боломжгүй шарилж ихтэй газар байсан. Өмнө нь бас тарьж чадахгүй байсан. 3 хүн ирээд тарьдаг. Нэг техникч, нэг манаач, гал тогоонд 1 хүн авдаг байсан. 2000 онд ган болоод тарьсан талбайнхаа торыг буцааж авч байсан. 2021 онд худалдах, худалдан авах гэрээг хоорондоо байгуулсан. Компанийн эрх шилжүүлэх гэрээг хийсэн. Яагаад шилжүүлээгүй вэ гэхээр тэр хүн надад итгэж байхад би төлбөрийг дуусгаагүй үлдэгдэлтэй байгаа учраас энийг заавал эрх шилжүүлээд яах вэ гэж бодож орхисон. 2022 онд 380.000.000 төгрөг өгсөн. 2022 онд төлсөн боловч 2021 оны ургац он дамнаад мөнгө орж ирдэг. Өгсөн байгаа нийт дүн 680.000.000 төгрөг. 2021 онд борлуулалтгүй байсан. Ш..............той бид 2 амаараа ярилцаад мөнгө хойшилж байгаа учраас сарын 2.5 хувиар хүү тооцож өгч байя гэж тохиролцсон. Гэрээний үлдэгдэл мөнгийг 2023 онд ургацаас өгөхөөр тохирсон. Үлдэгдэл мөнгөө хийх болохоор энэ талбайг зарах яриа гараад эхэлсэн. Одоо хэрэглүүлэхгүй, зарахгүй гэж эхэлсэн. Бид нар ...............ржид 3 удаа санал тавьсан. Үлдэгдэл мөнгөө өгье гэсэн боловч авахгүй гээд зогссон. Энэ мөнгийг өгөхгүй гэсэн асуудал гарсан. Хариуцагч талд төлсөн 680.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагч тал хэлцлээсээ татгалзсан учраас өгсөн авсан зүйлээ буцаах хүсэлтэй байна гэж тодорхойлсон.

Хариуцагч Ш................ж хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөшөөрөхгүй байна. 2019 онд байгуулсан гэрээний төлбөр төлөгдөөд 2021 онд дууссан байх ёстой. Энэ нь өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй явсан нь хэрэгт авагдсан ноттлох баримтуудаар нотлогдож байгаа. 2019-2024 оны хугацаанд тариалалт хийсэн. Хүний хөрөнгийг аваад 5 жил ашиглаад би өгсөн мөнгөө буцааж авья гэхээр зүй ёсны зарчимд нийцэхгүй. Иргэний хуульд харилцан буцаахдаа тухайн хөрөнгөөс олсон үр шим, ашиг хохирлыг барагдуулахаар хуулийн зохицуулалт байна. Нэхэмжлэгч 680.000.000 төгрөгөөс гадна нэмээд төлбөр төлөх ёстой гэсэн үндэслэлээр татгалзаж байна гэж тодорхойлсон,

Хариуцагчаас нэхэжлэгчид холбогдуулан 1.943.506.943 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Д..............шин нь анх Ш.Р.........йн охин Р.Со.............ай уулзаж, компанийн хувьцааг шилжүүлж авахаар, компанийн эзэмшилд байдаг газартай холбоотой эрх шилжүүлж авахаар хэлцэл хийсэн байдаг. 2004 га газар болон 337.850.000 төгрөгийн жагсаалтад заасан хөрөнгүүд байдаг. Нийт 1.140.000.000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр компанийн эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. Гэрээгээр төлбөр төлж дуусахад гэрээ дуусгавар болно гэж тохиролцсон. Гэрээний үүрэг биелэгдээгүй. 2020 он хүртэл 680.000.000 төгрөг төлж, 660.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээний татгалзах үндэслэл нь гэрээний үүргээ биелүүлэхгүй мөртлөө тухайн талбай дээр тариалалт хийгээд байгаа үйл явц нь хохирол учруулсан гэж үзсэн. Ийм учраас гэрээнээс татгалья гэсэн. 2021-2024 оны 5 сар хүртэл төлбөрөө нэхэмжилсэн төлбөрийн талаар хоорондоо мессежилсэн мессеж хэрэгт байгаа. Үзлэг хийсэн зүйл байхгүй байгаа. Ш.Рэнцэндорж нь Д.Баттүвшингийн утасны дугаар руу мөнгөө авах талаар төлбөрөө нэхэмжилсэн мессежүүдийг маш олон удаа явуулж байсан. Д.Б............гадаад явсан, очоод уулзана, маргааш уулзана, 7 хоногийн дараа уулзья гэж бичсэн байдаг. Энэ нь газраа зарсан хүн нь мөнгөө авч чадахгүй, нөгөө хүн нь газраа ашиглаад байдаг. Гэрээний үүргээ зөрчөөд байгаа харагдаж байна. Гэрээнээс татгалзсан гэдэг мэдэгдлээ өгөөд ..........рж нь 2024 оны 5 сард тухайн талбайн зохих хэсэг дээр тариалалт хийсэн. .................зарим талбайд хэдэн га талбайд тариалалт хийгдсэн нь 2024 оны 09 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэсант сумын Ургацын штабын тариалангийн талбайд хяналт хийсэн тэмдэглэлээс нотлогдоно. 2019 оноос эхлэн нийт 5 жилийн хугацаанд Сантын тариа ХХК-ийн эзэмшлийн талбай дээр ..........шин тариалалтуудыг хийж ирсэн. 5 жилийн хугацаанд тариалалт хийх, зарим талбай дээр уринш хийсэн. Энэ нь өөрөө тухайн талбайг бүрэн эзэмшсэн гэсэн ойлголт. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээр ярьж байгаа шарилж ургасан, болохгүй байсан гэх зүйлийг ярьсан. Энэ нь үндэслэлгүй. Энэ талаар тухайн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан. 2019 онд 1050 га талбай тариалалт хийгээд 1890 тонн буудай хураасан, 2020 онд 1800 га талбайд тариалалт хийгээд 1080 тонн буудай хураасан, 2021 онд 1800 га талбайд тариалалт хийгээд 1080 тонн буудай хураасан, 2022 онд 1800 га талбайд уринш хийсэн байдаг. 2023 онд 1200 га талбайд 1820 тонн буудай хураасан байдаг. Энийг тухайн жилийн Засгийн газрын улаан буудай худалдан авах үнэ тогтоодог Хөдөө аж ахуйн сайдын тушаалуудыг хувьчлаад тооцож үзсэн. 40.660.680.000 төгрөгийн орлого олсон гэж үзэж байна. Энийг тооцоолоход 4 ангиллын буудай гардаг. Хамгийн сайн нь 1 дүгээр ангилал, 4 дүгээр ангилал хамгийн муу нь гэсэн үг. Засгийн газар худалдаж авахдаа хамгийн бага үнийг тогтоосон байдаг. Нийт хурааж авсан буудайг 4 дүгээр ангиллын буудайнд тооцоолоход дээрх дүн гарч ирж байна. Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт байгаа. Хэдий хэмжээний буудай авсан бэ гэдэг зүйлээр нотлогдож байна. Жил болгон тариаланчид ургацын мэдээ гэж өгдөг. Энэ нь өөрөө 7 дугаар сарын дундуур явагддаг. Тухайн аймаг, сумын комисс байгаалагддаг. Комисс нь ийм талбай, хэдэн буудай тариалсан. Энэ талбай ногоон тэжээл тариалсан байна гэдгийг тодорхойлдог. Дараа нь улс орон даяар нийт ямар хэмжээний ургамал, тариа тариалагдсан бэ гэдэг нэгдсэн мэдээ гардаг. Энэ мэдээн дээр тогтоогддог. Намар ургацын штаб гараад энэ мэдээнүүдийг бүгдийг нь мэдээлдэг. Сумын газар тариалан хариуцсан мэргэжилтэн нь газар дээр нь хяналт шалгалт хийж, мэдээллэж байдаг. 2024 онд нийт 497.4 га газарт улаан буудай тариалсан байна. Энэ нь намрын ургацын штабын тариалангийн талбайд хяналт хийсэн тэмдэглэлээр нотлогдоно. Д.............ингийн хувьцаа эзэмшдэг Соёмбо түрүү ХХК, Баярт тал агро ХХК гэсэн компаниуд байсан. Соёмбо түрүү ХХК-аар 2020 онд 97.161.588 төгрөг, 2021 онд 57.455.759 төгрөг, нийт 154.617.347 төгрөгийн урамшууллыг тариалсан буудайг Хөдөө аж ахуйн корпорацид өгч болно. Өгвөл Засгийн газрын тушаалаар баталгаажсан үнээр худалдаж авдаг. Мөн гурилын үйлдвэрүүдэд өгдөг. Хэдий хэмжээгээр нийлүүлсэн гэдгийг хоорондоо байгуулсан гэрээ болоод хүлээлцсэн баримт, хэддүгээр ангиллын буудай байсан, ямар машинаар хэдэн удаа зөөсөн гэх мэдээнүүд нэгтгэдээд Хөдөө аж ахуйн корпорацид өгч, төрөөс урамшууллаа авдаг. Энэ урамшууллыг олгосон баримтуудыг дурдья. Баярт гол агро ХХК-нд 2019 онд 108.959.400 төгрөг, 2020 онд 29.976.499 төгрөг, 2021 онд 64.710.946 төгрөг, 2022 онд 76.249.999 төгрөг, 2023 онд 7.293.412 төгрөг, 2014 онд 113.109.640 төгрөгний нийт 399.299.596 төгрөг. 2 компанийн нийлбэрээр бодвол 553.917.943 төгрөгийг Засгийн газрын тушаалаар авсан байдаг. Энэ нь тус компанийн Засгийн газраас олгосон урамшууллыг нэхэмжилье гэж үзсэн. Энэ нь гэрээний зүйлийг ашигласны үр шим юм. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг үндэслэн энэ нэхэмжлэлийг гаргасан. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг тус тус үндэслэн олох ёстой байсан орлого, газрын түрээс, 5 жил ашигласан хөрөнгө болох 337.850.000 төгрөг нэхэмжилж байгаа. Төв аймгийн Эрдэнэсант сумын нийт 1 га газрын түрээс нь 100.000-400.000 төгрөг байдаг нь хэрэгт авагдсан баримтад байгаа. Түрээсэнд 1 га газар 100.000 төгрөгөөр тооцоолоход жилд 200.400.000 төгрөгийг түрээсийн орлого олох боломжтой байсан гэж харж байгаа. 2019-2023 он хүртэл жил болгон 200.400.000 төгрөг, үүн дээр нэмээд 2024 онд 497.4 га газрыг 100.000 төгрөгөөр тооцож 49.740.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх ёстой байсан. 5 жилийн хугацаанд 1.051.740.000 төгрөг болж байна. Д.................с Сантын тариа ХХК-тай гэрээ байгуулсан ба 5 жилийн хугацаанд тариан талбайг ашигласан 1.051.740.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх ёстой байсан. Үүн дээр 337.850.000 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж, тухайн гэрээний зүйлийг ашигласны үр шим болох 553.913.943 төгрөг нийт 1.943.506.943 төгрөгийг ................ингээс гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбараа Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөдөө аж ахуйн дэмжих сангийн хуулийн хэлтсийн дарга байсан хүн. Эрдэнэсантын тариа тийм их ашигтай гэж бодож байх шиг байна. Сүүлийн компанийг хардаг шиг өмнөх компаниудыг гаргаад ирж болно. Ямар ашигтай ажиллаж байсан компанийг 1.140.000.000 төгрөгөөр хоорондоо өөрсдийн хүсэлт сонирхлын үндсэн дээр ярилцаад 3 жил хувааж өгөхөөр худалдах худалдан авахаар тохиролцсон. 2019-2024 болоод 5 жил яриад байна. 2024 онд тариалалт хийгдэхэд ажил хийлгээгүй. 2023 онд уринш хийсэн байсан. Замбараагүй ашигтай байсан зүйл ярьж байна. Бодитой хандах хэрэгтэй. Бидний зүгээс хувьцааг аваад зараад ашиг олох талаар бодоогүй. 1.140.000.000 төгрөгөөр зарья гэж тохирсон байсныг 2.000.000.000 төгрөгөөр та зар, ийм боломж байна гэж ярилцаж байсан. Би 680.000.000 төгрөг авья гэх саналтай байна. Би өгсөн мөнгөө буцааж авах саналтай байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...............аяр хуульчийн хувьд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй. 2019 оны 7 сард гэрээ хийгдсэн учраас талбай, эд хөрөнгө хүлээж авсан учраас ашигласан зүйл байхгүй. Бид нар 2019 онд уринш хийсэн юм. 2020 оны тариаланг бэлтгэсэн. 2024 онд хариуцагч өөрөө тариа тарьсан. Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр дахин дахин уулзаж манайх компаниа авч, 2024 онд өөрсдөө тариагаа бэлтгэнэ гэж биечлэн хэлж, мөн урсаар мессеж явуулсан гэж, 2024 онд тариалалт хийж эхэлтэл би танай компанийг зарсан, үлдэгдэл төлбөр дээрээ мөнгө өгье тухай ярьсан энэ сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр байгаа. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг шаардсан байдаг. Хууль буюу гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийн биет байдал, гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Хурал эхлэхээс хойш яригдсан зүйл нь Гэрээний зүйл юу байсан юм бэ гэдэгт ярилцаж байна. Гэрээний зүйл нь Сантын тариа ХХК-ийн 100 хувийн хувьцаа байсан. Хэрвээ тариалангийн талбай зарах гээд байгаа бол энэ өөрөө хуульд нийцэхгүй. Тариалангийн талбайг бид нар шууд зарах боломжгүй. Компанийн тухай хуулиар тухайн газрыг компанийн хувьцааг шилжүүлэх байдлаар мөн адил газар шилжээд явна. Энэ тариаланг 2004 га газар зараад байгаа биш. Сантын тариа ХХК-ийн 100 хувийн хувьцааг зараад байгаа юм. ..............рж нэг ч хувьцааг миний үйлчлүүлэгчид өгөөгүй мөртлөө 680.000.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл төлбөр дээрээ нэмээд мөнгө өгье гэхээр авахгүй гэдэг. Тийм учраас өөрөө гэрээнээс татгалзсан юм гэж хэлээд байгаа. Та нарт компаниа зарахаа болилоо, буцааж авлаа гэж хэлсэн байдаг. Сөрөг нэхэмжлэл дээр дурдаад байгаа Соёмбо түрүү ХХК, Баярт тал агро ХХК нь өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагатай хамаарах үндэслэл байхгүй. Энэ хүн урамшуулал авах байсан учраас энэ хүний авсан урамшууллаас бид нар авсан зүйл байхгүй. Тийм үндэслэл байхгүй. .............шин хэлж байна. Надад дахиад өөр компаниуд байна. Тэр компаниудыг гаргаж ирээд урамшууллыг авах уу. Энэ бодит бадйал дээр Сантын тариа ХХК-ийн 2004 га газрын хажууд миний үйлчлүүлэгчийн Соёмбо түрүү ХХК-ийн 1140 га талбай зэрэгцээ байгаа. Талбайгаа томруулах зорилгоор 3000 га болгоод илүү үр ашигтай ажиллахыг хүссэн. Соёмбо түрүү ХХК-с авсан тариан дээр урамшуулал аваад байна уу, Сантын тариа ХХК-ийн эзэмшлийн газар дээр тарьсан тариан дээр урамшуулал аваад байна уу гэдэг нь өнөөдөр нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариу тайлбар өгөхдөө хэлсэн. Газрын тухай хуульд газар эзэмшигч нь өөрийн газрын бусдад барьцаалах, түрээслэх, дамжин ашиглах тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна гэж заасан. Түрээсийн гэрээ байгуулсан Нарт Монгол ХХК нь төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн үү, зөвшөөрөл авсан уу, нотлох баримтын шаардлага хангах уу эргэлзээтэй. Түрээсэлж байгаа орлого дээр С................гал гэдэг хүнд татвар төлсөн юм уу, .............ргал гэдэг хүн тодорхойлолт гээд гаргаад өгсөн байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн ашиг сонирхол нэгтэй хүн. 2024 онд бид нарын авсан мэдээллээр Сантын тариа ХХК-д тариалан тариалсан байхыг ч үгүйсгүй. Энэ нотлох баримтууд нь шаардлага хангахгүй. Иргэний хуулийн 205, 227, 229 дүгээр зүйлд заасан хуулийн нөхцөл шаардлагыг хангахгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж харж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч ..........жоос 680.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б............ олгож, хариуцагч Ш...............ржийн 1.943.506.943 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.557.950 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 10.033.434 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш..........жоос 3.557.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...........инд олгосугай.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар Төв аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШЗ2024/02710 дугаар шүүгчийн захирамж нь давж заалдах гомдол гарсан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ