Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 317/ШШ2025/00216

 

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 317/ШШ2025/00216

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Борж....................л,

/Төв аймаг, Зуунмо......................7 тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .............л шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Төв аймгийн Батсүмбэр сумын сургуульд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сар, 1990 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Зуунмод сумын бага сургуульд багшаар тус тус ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүйн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд намайг Төв аймгийн Батсүмбэр сумын сургуульд 1988 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Зуунмод сумын бага сургуульд багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсарган улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 1400000093 дугаар баталгаажилтын хуудас, 043831 дугаар нийгмийн даатгал дэвтэр 275680 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, итгэмжлэл, Төв аймгийн АДХ-ийн гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн дарга 1988 оны 07 дугаар сарны 02-ны өдрийн 103 дугаар “Их дээд тусгай мэргэжлийн дунд сургууль төгсгөсөн багш нарыг хуваарилан ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт, Төв аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Зарим багш нарыг томилон ажиллуулах тухай тушаал, Төв аймгийн Зуунмод хотын Арван жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаар “Цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, түүний хавсралт, 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар Багш, ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, түүний хавсралт, 1993 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаар Зарим багш, ажилчдад ээлжийн амралт олгох тухай, түүний хавсралт, 1993 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаар Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар Цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, түүний хавсралт зэргийг хавсаргаж өгсөн болно.

Шүүхээс тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 317/ШЗ2025/00671 дугаар шүүгчийн захирамжаар Төв аймгийн Төрийн архивын тасгаас .........галтай холбоотой баримтыг шүүлгэсэн болно.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ...........галын “ажиллаж байсан байдал” тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. /хх-1/

Д.................нь Төв аймгийн Батсүмбэр сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл, Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан ..........алын 043831 дугаар нийгмийн даатгал дэвтэр, 275680 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, мөн түүнчлэн Төв аймгийн Ардын боловсролын хэлтсийн дарга 1988 оны 07 дугаар сарны 02-ны өдрийн 103 дугаар “Их дээд тусгай мэргэжлийн дунд сургууль төгсгөсөн багш нарыг хуваарилан ажиллуулах тухай тушаал, түүний хавсралт, Төв аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Зарим багш нарыг томилон ажиллуулах тухай тушаал, Төв аймгийн Зуунмод хотын Арван жилийн 1 дүгээр дунд сургуулийн захирлын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаар “Цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, түүний хавсралт, 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаар Багш, ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, түүний хавсралт, 1993 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 69 дугаар Зарим багш, ажилчдад ээлжийн амралт олгох тухай, түүний хавсралт, 1993 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, 1994 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаар Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1994 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар Цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, түүний хавсралтад бичигдсэн он, сар, өдрөөр түүний ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн он, сар, өдрийг тооцож тогтоов.

Дээр дурдагдсан хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын болон тушаалууд, тэдгээрийн хавсралтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтад тооцож хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.............ыг Төв аймгийн Батсүмбэр сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл, Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байсныг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Лн.............энийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд  хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бо.........н овогт Д.........өнх...............ргал /РД:Х..........-ыг Төв аймгийн Батсүмбэр сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл, Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1990 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.АЛТАНТУУЛ