Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 114/ШШ2025/0034

 


                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т овогт Мгийн О /РД:/,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох  
Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Д, Нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”-ыг хүссэн индексийн 114/2025/0028/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.     Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах,
1.2.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/22 тоот захирамжаар олгогдсон М.О миний Дархан-Уул 
аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, Нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 
1.3.    2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 
1.4.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэвэл Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, Нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах тухай” болгон тодруулсан.
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:
2.1.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар захирамж -аар иргэн М.Од Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороололд байрлалтай, 750 м.кв газрыг /цаашид маргаан бүхий газар гэх/, нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” захирамж -аар маргаан бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунгаж эзэмшүүлжээ. 
2.2.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамж3-аар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр М.Оын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна. 
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1.    Нэхэмжлэгч М.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн М.О би Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/22 тоот захирамжаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 3-р хороолол, нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар эзэмшиж байсан. Сонсох ажиллагаа явуулж байгаа тухай Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 52 тоот албан бичгээр ирүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд газар эзэмшил, ашиглалттай холбоотой тайлбараа өгөхийг мэдэгдсэн. Сонсох ажиллагаанд заасан хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр миний бие тайлбар болон тус газар дээр хийгдсэн ажлыг холбогдох нотлох баримтын хамт газрын албанд хүргүүлсэн. 
Би 2017 оноос эхлэн эзэмшиж буй газар дээрээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Би орон сууц барьж байгуулахаас өмнө хийгддэг ажлууд болох орон сууцны барилгын зураг, орон сууцны барилгын талбайн инженер геологи судалгааны дүгнэлтийг 2021 онд, ерөнхий төлөвлөгөө, архитектор төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд /дулаан, цахилгаан, мэдээлэл холбоо сүлжээ/, дэд бүтэц, ногоон байгууламж, цахилгаан дамжуулах байгууламж төслийн тайлан, эскиз зургийг хийлгэн баталгаажуулсан талаар тайлбарлаж, 2024 оны 11 сард “Инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, төлбөрийг төлсөн, газар дээр хөрөнгө оруулсан байсан.
Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.А 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тоот захирамжаар иргэн М.О миний эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв талбай бүхий, орон сууц барьж байгуулах зориулалттай газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн “газар эзэмших эрхийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ. 
Эдгээр нөхцөл байдлыг авч үзвэл Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэл бий болоогүй юм. Би газраа ашиглаад үйл ажиллагаа явуулж байгаа. Хотын өнгө төрх шинэ чанарын өндөр түвшний орон сууц барихаар, зураг төсөв холбогдох ажлуудыг хийж байсан боловч барилга барих газар шорооны болон бусад ажлуудаа төлөвлөж санхүүжилт дутмагаас барилга эхлээгүй явж байхад газрын эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна. 
Дээрх захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй талаар Засаг даргад гомдлоо 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн /Газар эзэмших эрхийг хүчингүй болгох/ Дугаар захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, нийтийн орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газрын эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.
3.2.    Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Г.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалтаар шалгарч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, 750 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатай газар эзэмшиж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/22 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан. 
М.О нь 2019 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 онд орон сууц барилгын талбайн инженер геологи судалгааны дүгнэлтийг тус тус хийлгэсэн ч барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч, хууль болон гэрээнд зааснаар газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 01-А/24 тоот захирамжаар хүчингүй болгосон. 
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тайлбарын 1.10-т зааснаар “газар эзэмших тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/” байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзэж байна. 
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
1.    Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2.    Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэвэл Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, Нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 
3.    Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Би 2017 оноос эхлэн эзэмшиж буй газар дээрээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Би орон сууц барьж байгуулахаас өмнө хийгддэг ажлууд болох орон сууцны барилгын зураг, орон сууцны барилгын талбайн инженер геологи судалгааны дүгнэлтийг 2021 онд, ерөнхий төлөвлөгөө, архитектор төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд /дулаан, цахилгаан, мэдээлэл холбоо сүлжээ/, дэд бүтэц, ногоон байгууламж, цахилгаан дамжуулах байгууламж төслийн тайлан, эскиз зургийг хийлгэн баталгаажуулсан, газрын төлбөр төлсөн, Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний төлбөрийг төлсөн зэрэг газар дээр хөрөнгө оруулалт хийж, газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй гэх хугацааг хэзээнээс тооцсон нь ойлгомжгүй ... ” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...М.О нь 2019 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 онд орон сууц барилгын талбайн инженер геологи судалгааны дүгнэлтийг тус тус хийлгэсэн ч барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилга байгууламж бариагүй, ... 2024 оны 11 сард дахин судалгаа хийлгэхээр гэрээ байгуулсан боловч өрөмдлөгийн ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 20-нд эхлэхээр заасан байгаа нь 2024 оны 11 сард газар дээр ажил хийсэн, газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
4.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.4-т тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүнээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бөгөөд, “даалгах” шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонихрол зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл хангагдах зохицуулалттай. 
5.    Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхийн тулд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дүгээр захирамжийн нэхэмжлэгчид хамаарах хэсэг хуульд нийцсэн эсэх, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын “захиргааны акт”-ыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа “эс үйлдэхүй” байгаа эсэх болон тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд тус тус дүгнэлт өгөх шаардлагатай юм. 
6.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” захирамж хуульд нийцсэн эсэх  тухай: 
6.1.    Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар иргэн М..Од Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороололд байрлалтай, 750 м.кв газрыг /цаашид маргаан бүхий газар гэх/, нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, ******* дугаартай гэрчилгээ олгож, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” захирамжаар маргаан бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунгаж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* дугаартай газар эзмших эрхийн гэрчилгээ олгож, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар бүхий “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр маргаан бүхий газрыг 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2032 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр тусгажээ. 
6.2.    Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” захирамжаар Дархан сумын нутаг дэвсгэрт газар эзэмшиж байсан 2 иргэн, 1 хуулийн этгээд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр тэдгээрийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн бөгөөд, түүний дотор нэхэмжлэгч М.Оын дээрх газар багтжээ.
        6.3 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор заасан бөгөөд Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 тогтоолоор  “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний ... тухайн газарт нь .... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.”,  Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тус тус заажээ.
        6.4. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндслэлдээ  “...би 2017 оноос эхлэн эзэмшиж буй газар дээрээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа...” гэх бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “... нэхэмжлэгч нь 2019 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, 2021 онд орон сууц барилгын талбайн инженер геологи судалгааны дүгнэлтийг тус тус хийлгэсэн ч түүнээс хойш газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, барилга байгууламж, зам талбай бариагүй...” гэж тайлбарладаг. 
        6.5. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар бүхий “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан тул “хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хугацааг газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс тоолох нь зүйтэй юм.
      6.6. М.О нь маргаан бүхий газрыг “орон сууцны зориулалт”-аар эзэмших эрх үүссэн өдрөөс хойш буюу 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш дараах ажиллагааг: 
    -2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар , 
    -2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр  ******* ХХК /Land test LLC/-ийн ЗТ11-753/18 тоот  “ давхар орон сууцны барилгын талбайн инженер-Геологийн судалгааны дүгнэлт” /Нотлох баримт 1-р хавтас/,
    -2021 онд “*******” ХХК-ийн  ЗТ ******* тоот загвар зураг бүхий “Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг, 3 дугаар хороолол, иргэн М.Отгонжаралын нийтийн орон сууцны барилга”-ын ерөнхий төлөвлөгөө /Нотлох баримт 2-р хавтас/, 
    -2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2022-В-15 дугаартай “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн техникийн нөхцөл 
    -2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 22040088 дугаартай “Дархан Сэлэнгийн цахилгаан сүлжээ хувьцаат компани”-ийн техникийн нөхцөл -ийг тус тус авчээ. 
    6.7. Нэхэмжлэгч нь үүнээс хойш маргаан бүхий газар дээрээ барилга байгууламж бариагүй, эзэмшил газартаа хашаа татаж, тэмдэг тэмдэглэгээ огт хийгээгүй буюу уг өдрөөс хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... хашаа барих асуудлаар Газрын албанд хандаагүй, хашаа барихад тодорхой хэмжээний санхүүжилт орох учраас ажлаа эхлэхээр барих гэж байсан...” гэх тайлбар, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитдын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага , нэхэмжлэгч М.Оаас 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан тайлбар, мөн тус шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий газарт хийсэн үзлэг, үзлэгийн явцад авч, хавтаст хэрэгт баримтжуулсан фото зураг  зэргээр нотлогдож байна. 
    6.8. Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ИГ-24/15  дугаартай “*******” ХХК-тай “Инженер-Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ” -г хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд уг гэрээний 3.2 дахь хэсэгт  “... гүйцэтгэгч тал өрөмдлөг, судалгааны ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эхлүүлэх”-ээр заасан байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх гэрээг “... өрөмдлөг судалгааны ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлэх байсан боловч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр******* дүгээр захирамж гаргаж газар эзэмших эрхийг цуцалсан тул дээрх гэрээний дагуу Геологи судалгааны ажил хийгдээгүй буюу гэрээний дагуу ажил хийгдээгүй” гэж  тайлбарладаг.
    6.9. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу өрөмдлөг, судалгааны ажил хийгдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “*******” ХХК-тай ИГ-24/15 тоот “Инженер-Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ” байгуулснаараа “газраа зориулалтын дагуу ашигласан” гэж тайлбарлаж маргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд, уг гэрээтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч нараас “ ... 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан боловч, Инженер-Геологийн судалгааны ажил буюу өрөмдлөг судалгааны ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эхлүүлэхээр заасан нь маргаан бүхий акт болох Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн******* дүгээр захирамж гарах хүртэл хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
        6.10. Ийнхүү нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс  маргаан бүхий акт гарах хүртэл хугацаанд буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд “маргаан бүхий газраа зориулалтын дагуу ашигласан”  гэх үйл баримт тогтоогдохгүй  байх бөгөөд уг газартаа тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, хашаа, зам талбай бариагүй байгаагаас гадна газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хүндэтгэн үзэх шалтгаан буюу Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 тогтоолоор тайлбарласан ..." гэнэтийн давагдашгүй хүчний ... тухайн газарт нь .... бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан” тогтоогдохгүй байна.    
        6.11. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” захирамжаар нэхэмжлэгч М.Оын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”  гэж заасныг зөрчөөгүй байна гэж  шүүх дүгнэлээ.
7.    Нэхэмжлэгч М.Оаас Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэвэл Дархан-Уул аймгийн Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороолол, Нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”  шаардлагын тухайд: 
      7.1. Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... шүүх шийдвэртээ надад холбогдох хэсгийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангавал газрын гэрээ байгуулах, гэрчилгээ гаргуулахыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, ... миний газар эзэмших гэрээг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2032 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл байгуулсан байсан түүнээс хойш газрын гэрээ болон гэрчилгээг шинэчлээгүй байх тул гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах шаардлагыг гаргаж байна...” гэжээ. 
     7.2. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 23 дугаар зүйлийн 23.3-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.3.7”-д “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах;”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус зааснаар газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэрийг үндэслэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь иргэн, аж ахуй нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор зохицуулсан. 
     7.3. Нэхэмжлэгч М.Од Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар “Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 3 дугаар хороололд байрлалтай, 750 м.кв газрыг /цаашид маргаан бүхий газар гэх/, нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”  байгуулж, ******* дугаартай гэрчилгээ  олгосон байх бөгөөд, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” захирамжаар маргаан бүхий газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунгаж эзэмшүүлснийг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар бүхий “Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ”  байгуулж, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* дугаартай газар эзмших эрхийн гэрчилгээ  олгожээ.
     7.4. Ийнхүү гэрээ байгуулснаас хойш буюу 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “газар эзэмшүүлэх гэрээг дахин байгуулах болон газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн авах” асуудлаар огт хандаж байгаагүй байх бөгөөд ийнхүү огт хандаагүй болох нь Дархан-Уул аймгийн Газрын  харилцаа барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 381 дугаартай албан бичигт  “... М.О нь 2015 оноос хойш Дархан сумын нутаг дэвсгэрт газар эзэмшсэн бөгөөд шинэ гэрчилгээ солих хүсэлт одоог хүртэл гаргаагүй байна...” гэх тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүх хуралдаанд гаргасан “... газрын албанд гэрчилгээ олгож өгөх асуудлаар хандаж  хүсэлт гаргаж байгаагүй ...” гэх тайлбараар тогтоогдож байна. 
     7.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах,…” гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол нэхэмжлэл хангагдах зохицуулалттай. 
     7.6. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “даалгах” гэж тодорхойлсон боловч “газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрчилгээг шинэчилж авах” асуудлаар хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, өргөдөл, хүсэлт огт гаргаж байгаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд нөгөө талаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэхгүй орхигдуулсан зүйл байхгүй,  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын “эс үйлдэхүй, хууль бус татгалзал” тогтоогдохгүй байх тул Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байна.
     7.7. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны дүгээр захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэвэл ... даалгах” гэсэн байх бөгөөд нөхцөл заасан буюу “хангасан тохиолдолд” даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.
     7.8. Шүүх нэхэмжлэгчээс гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны дүгээр захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа энэ тохиолдод “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
     Иймд дээрх үндэслэлүүдээр М.Оын Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
        1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д  тус тус заасныг баримтлан М.Оаас Дархан-Уул аймгийн Засаг дарга болон Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай” захирамжийн М.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэвэл , Нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай 750 м.кв газрыг орон сууц барьж байгуулах зориулалтаар газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.АРИУНБОЛОР