Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00368

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 309/ШШ2025/00368

******* *******

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ******* холбогдох,

2 632 208 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 3.4.5-д заасан “Зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх”, 6.9-д заасан “Хуулийн этгээд, иргэн нь авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө” гэсэн заалтыг зөрчин зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2025 оны 03 дугаар сарын байдлаар зээл, зээлийн хүү, алдангийн нийт үлдэгдэл 2 632 208 төгрөг байна. Зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг зээлдэгч төлөхгүй байгаа тул овогтой аас гэрээний үүрэгт 2 632 208 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

         

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Ц. холбогдуулан 2 632 208 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч Ц. холбогдуулан 2 632 208 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                           Х.ОТГОНЖАРГАЛ