Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 317/ШШ2025/00210

 

 

 

 

 

 

 

2025 02 18

 

 

 

 

 

 

317/ШШ2025/00210

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Шар тай...........тар

/Улаанбаатар хот, Баянзүрх д........р 41 тоот/,

Хариуцагч: “Бара............

/Төв аймаг, Зуунм...........дамж 1 тоот/, 

Нэхэмжлэлийн шаардлага:19,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............өл, 

Хариуцагчийн төлөөлөгч Ч............олд, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ..........м нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.......... нь..........д холбогдуулан 19,890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 2. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2024 оны 03 дугаар сарын 01-ний Бетон зуурмаг тээвэрлэлтийн гэрээг байгуулж 2024 оны 03 дугаар сарын 01-нээс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай тээвэрлэхээр харилцан тохиролцож 2 авто миксэрээр ажилласан. Ажилласан тооцооны 19,890,000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч .........атар нь хариуцагч “Бараат ..........-д холбогдуулан 19,890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

3. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан болно. 

4. Эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Н..............атар нэхэмжлэлийн шаардлагаас 2,610,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Бара..............ХК-ийн захирал ..............олд нь “ХААН” банкны Н.Отг..................5599 тоот дансанд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 17,280,000 төгрөгийг төлөх, нэхэмжлэгч Н.О............тар нь гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 49,000,000 төгрөгт ногдох Е баримтыг төлбөр төлснөөр “Бар.................ХК-д шивж илгээхээр харилцан тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4-т “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”, 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзах, хариуцагч үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана” гэж заасан.

6. Зохигч хэн аль нь цаашид маргахгүйгээр маргаанаа эвийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О...............атарын хариуцагч “Бараа............... ХХК-д холбогдох иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарна.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бар...............К-аас улсын тэмдэгтийн хураамжид ногдох 244,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н..........рт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасанд нийцнэ.

9. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч шүүхийн шийдвэрийг  сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Н.О...............атар нэхэмжлэлийн шаардлагаас 2,610,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Бараат тө..................ХК нь 17,280,000 төгрөгийг “ХААН” банкны Н.................. тоот дансанд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх, төлбөр төлснөөр нэхэмжлэгч Н.Отгонбаатар нь “гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 49,000,000 төгрөг”-т ногдох “Е баримт”-ыг “Бараат ...............” ХХК-д шивж илгээхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бараат................ХК-аас 244,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.........тарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУУЛ