| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/00105/И |
| Дугаар | 309/ШШ2025/00396 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 309/ШШ2025/00396
| 2025 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 309/ШЗ2025/01479 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “23 933 750 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* нь 2024 оны 01 сарын 31-нд гэрээ хийж ноолуур бэлтгэн нийлүүлнэ гээд 2024.01.31-нээс 2024.04.01-ны хооронд нийт 9 удаа бүгд 250 000 000 төгрөг авсан. Ингээд 4 сарын 13-нд 416,7 кг ноолуур тушаасан тэр нь 77 089 500 төгрөг болсон. 4 сарын 20-нд 603,7кг ноолуур тушаасан. Энэ нь тэр үеийн ханшаар тооцож 112 288 000 төгрөг болсон. Ер нь гэрээ ёсоор 2024 оны 4 сарын 10-нд ноолуурыг ******* нь худалдан авагч ******* өгөх, тушаах ёстой. Ингээд бид хугацаа болохоор зуучлагч *******гаас нэхсэн. Тэгэхэд бэлтгэж чадаагүй гээд 2024 оны 4 сарын 18-нд 30 000 000 төгрөгийг төлсөн. /буцааж өгсөн/ Тэгээд үлдэгдэл мөнгөө авъя гэхэд малчдаас авч өгнө гэсэн. Ингээд 2024.05.07-нд 6 500 000 төгрөг, 2024.05.08-нд 1 500 000 төгрөг дансанд шилжүүлсэн байсан. Ингээд үлдэгдэл мөнгөө шаардаад байхад 2024.9.2-нд 10 000 000 төгрөг шилжүүлж өгсөн үлдэгдлээ бүрэн авъя бид бас цаашаа компанид ноолуураа тушаадаг. Ноолуураа тушаагаагүй тохиолдолд шаардаж компанид учирсан хохиролоо хариуцдаг гэдгээ хэлэхэд уг мөнгийг сонгуулийн ажилд хэрэглэчихсэн. Удахгүй төлнө гэсэн боловч одоо хүртэл төлөөгүй. 2024 оны 8 сард шүүхэд хандана. Алданги тооцно гэдгээ хэлсэн. Мэссэжээр ч бичиж шаардаж байсан. Тэр үед 22 622 500 төгрөг дутуу байсан ба 11.3 сая төгрөгийн алданги төлөхөөр боллоо гэдгээ мэдэгдсэн. Манай хуульч мэссэж бичсэн байдаг. Гэрээний үүрэг биелүүлэх хугацаа 2024 оны 9 сарын 2-нд хугацаа хэтэрээд 4 сар, 22 хоног хоносон байсан. Иймд 9 сарын 2-нд төлсөн 10 сая төгрөгийг алдангидаа тооцвол гэрээний үүрэг 22 622 500 төгрөг, алдангийн зөрүү /11 311 250-10 000 000 төгрөг/ 1 311 250 төгрөг нийт 23 933 750 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Зохигчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нөгөө талаас хариуцагч ******* бид нар сайн дураар ярилцан харилцан тохиролцож доорхи байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш үндсэн зээлээс 12 000 000 төгрөгийг төлж алданги 11 311 250 төгрөг байгаа. 2024 оны 9 сарын 2-нд төлсөн 10 000 000 төгрөгийг үндсэн зээлээс мөн хасаж тооцохоор тохирч нийт үндсэн зээлийн үлдэгдэл 622 500 төгрөг дутуу байгааг төлөхөөр тохиров. Алданги 11 311 250 төгрөгөөс 7 811 250 төгрөгийг хасаж, нэхэмжлэхээсээ татгалзаж, 3 500 000 төгрөгийн алдангийг төлөхөөр тохирлоо. Нийт 4 122 500 төгрөгийг хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т төлөх болсныг зөвшөөрч эвлэрлээ. Нийт нэхэмжлэлээсээ 19 811 250 төгрөгийг төлөгдсөн болон эвлэрснээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно. Эвлэрлийн журмаар асуудлаа шийдвэрлэсэн тул зохигчид гомдол гаргах эрхгүй болохыг ойлгосон гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Х.******* холбогдуулан “23 933 750 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 19 811 250 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл хэсэг 4 122 500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2-т зааснаар Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус хуульчилсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 277 619 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 19 811 250 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл хэсэг 4 122 500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277 619 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 80 910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАР