| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01022/И |
| Дугаар | 317/ШШ2025/00220 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 317/ШШ2025/00220
2025 02 07 317/ШШ2025/00220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ул.....................нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Заамар......... суух Борж.........цанги................,
Хариуцагч: Төв аймаг, Заамар с........хайлааст 8-1.............ршин суух Бүүв.............. нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Л.Х..........аас 25,775,000 төгрөг, А............эс 25,775,000 төгрөг нийт 51,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ..........
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:..............н,
Гэрч: А................маа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ..............ам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ......сүх нь хариуцагч Л.............лхүү нарт холбогдуулан нийт 51.550.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл га.ргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
.........жид болон А..........хүү нарт 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 14.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд уг мөнгөө ........ын ХААН банкны ........тоот данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Л........д нь А.АН банкны данс руу нийт 4 уда.............агийн гүйлгээгээр 15.400.000 төгрөг буцаан төлсөн. 1.500.000 төгрөгийг зээлийн хүү гэж төлсөн. Үүний дараа 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд нийт 125.550.000 төгрөгийг нэхэмжлэгч Д......ээс Л.Хажид болон А...........ү нарт зээлсэн. Тодруулбал 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Л.Х............ын Төрийн банкны дансанд 6 удаагийн гүйлгээгээр 41.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Л.Х........н ХААН банкны данс руу 25.000.000 төгрөг, мөн 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л........н ХААН банкны данс руу 30.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Л.......... Төрийн банкны данс руу 15.550.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд дээрх өдрүүдэд Л.Х..........ын данс руу нийт 125.555.000 төгрөг шилжүүлсэн. П...........сүхийг хувьд биеийн байдал тааруу, даралт ихэсдэг байсан тул хүү А...........ярыг зээлсэн мөнгийг хариуцаарай гэдэг асуудлыг хэлсэн байдаг. Улмаар Л........ нар нь зээлсэн мөнгөө өгөхгүй байсан тул А..............ажидын гэрт очиход түүний аав А..........хүү ...энэ мөнгийг манай охин төлөхгүй бол үлдэгдэл мөнгийг би төлнө... гэж бичгээр баталгаа бичиж өгсөн байдаг. Л.Х...........н хувьд нийт 75.400.000 төгрөгийг төлсөн. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал Л.Хажид нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин Алт.............ундарийн ХААН банкны данс руу нийт 4 удаагийн гүйлгээгээр үндсэн зээл 14.000.000 төгрөг, түүний хүүгийн төлбөр 1.400.000 төгрөг, нийт 15.400.000 төгрөг, мөн 2024 оны 6 дугаар сарын 20-ний өдөр Д.Алт............ийн ХААН банкны данс руу 6 удаагийн гүйлгээгээр 24.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Д............сүхийн охин болох А......... ХААН банкны данс руу 4 удаагийн гүйлгээгээр 16.000.000 төгрөг, түүний дараа 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Д...........АН банкны данс руу 20.000.000 төгрөг, нийт буюу хүүгийн хамт 75.400.000 төгрөг төлсөн. Одоогийн байдлаар........ид болон А.......... нар нь нэхэмжлэгчид 51.550.000 төгрөгийг үлдэгдэлтэй бөгөөд уг мөнгийг хариуцагч Л.........даас 25.775.000 төгрөг, ..........үгээс 25.775.000 төгрөг, нийт 51.550.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ......хэд олгож өгнө үү. А.Г........ү нь зээлийн төлбөр төлөх талаар бичгээр баталгаа гаргасан учраас төлбөрийг 50/50 хувиар гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Хариуцагч.......ын итгэмжлэгдсэн төлөөлөгч .......сүрэн шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Л.Ха.......... нар нь гэр бүлийн гишүүдийн хамт жижиг дунд бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. ...........йгалмаа нартай ажил хэргийн шугамаар танилцаж, алт худалдан борлуулахаар харилцан тохиролцож, мөнгө зээлэхээр ярилцаж, мөнгийг Л.........данс руу шилжүүлсэн. Тухайн үед А...........нбаяр нь хоногийн хүүтэй мөнгө зээлдэг, та нар надаас мөнгө зээлж болно, бизнесийн үйл ажиллагаагаа хамтарч хийе, ашгаа хувааж авч байя гэж ярьсан байдаг. Гэтэл тэдний ярьсанчлан алт худалдан авах үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон ба энэ талаараа Н.Б.................рханбаяр нарт хэлэхэд ...Чиний дансанд бидний мөнгө ороод гарсан л бол хоногийн хүүгийн хамт заавал эгүүлэн төлөх ёстой... гэж шаардаж байсан. ..........нбаяр нь өөрийн хадам ээж Н.Б.......н хамт Л..........н гэрт ирж, мөнгөө нэхэж, шаардаж, ...........идын ааваар нь өргөдөл, баталгаа бичүүлэн авч явсан байдаг. Тухайн үед Н.Бай..............маа, А..........нбаяр нараас авсан мөнгийг Да......үх гэх хүний дансаар Л.Хажидын дансанд орж ирдэг байсан. Даш.тансүх гэ..........х хүнийг Л.Х......д танихгүй бөгөөд нэг ч удаа харж байгаагүй, утсаар ч ярьж байгаагүй. Тухайн үед Л....... нь авсан мөнгөө А.Д........алмаа нарын хэлсэн дансанд шилжүүлдэг байсан. Н.Байгал............баяр нар нь Л.Х.............даас мөнгөө шаардахдаа гар утсаар болон мессежээр өөр өөр хүний данс хэлдэг байсан. Тухайлбал А.Н..........йн ХААН банкны 59..........гэх, Н.Байга..........н ХААН банкны 530..........867, 5...........461 тоот данс, мөн Мөнхбо.........үрэнгийн Голомт банкны 00........2061, 220...........061 тоот данс, мөн мөнгө зээлсэн гэх Дашх............нсүхийн ХААН банкны 5..........1 тоот данс, мөн Ал..........дарийн 10.......454 тоот данснуудыг хэлж зээлсэн мөнгөө өдөр өдөрт нь нэхэж авдаг байсан. А.Н............ийн ХААН банкны 5.........577 гэх данс руу 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000, 5.400.000, 4.500.000, 1.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд тус өдөр 15.400.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч гэх Даш.ансүхийн ХА..........АН банкны 5.......361 тоот данс руу 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 23-ны хооронд нийт 44.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн мөн Алтанс...........рийн 101......6454 тоот данс руу 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 22-ны хооронд нийт 16.000.000 төгрөг, Н.Ба....... ХААН банкны .........8461 тоот данс руу 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5.500.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг, дахин 11.000.000 төгрөг шилжүүлсэн. 224 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 12.000.000 төгрөг, нийт дүнг тооцохоор 52.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөн Н.......йн ХААН банкны нөгөө данс буюу 530...........867 тоот данс руу нь 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 15.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 15.000 төгрөгийг нийт 30.000 төгрөг шилжүүлсэн. Мөнхбо......нгийн Голомт банкны 00.........1 тоот данс руу 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 4.400.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг Н.........аа дээрх данс руу шилжүүл гэж хэлсэн. Энэ 2 дансыг тусад нь бичээгүй юм байна. Дээрх шилжүүлсэн мөнгөө бодож үзэхээр Л........ын хувьд 134.830.000 төгрөгийг А.Да........яр болон Н..........нарын хэлсэн данс руу шилжүүлсэн. Д..........ээс 120.550.000 төгрөг хүлээн авснаас 134.830.000 төгрөгийг эгүүлэн төлсөн ба эсрэгээрээ 14.280.000 төгрөгийн зөрүүг эгүүлэн шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тал 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 41.000.000 төгрөг шилжүүлсэн гэж яриад байгаа боловч тус өдөр манай дансанд 36.000.000 төгрөг орж ирсэн. Мөн зээлийн хүүд 1.400.000 төгрөг төлсөн гэж яриад байна. Гэтэл манайх зээлийн хүү төлсөн зүйл байхгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү алданги шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь тогтоогдсон.
3. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч Л.........ас 46,150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.........үхэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,400,000 төгрөг болон хариуцагч А.Гал.........холбогдог хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ал..........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л........с 46,150,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 388,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.........эд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Х.........ас зээлийн гэрээний үүрэгт 46,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д........ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,400,000 төгрөг, хариуцагч А.............хүүд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ал.......йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Х.......с 46,150,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 388,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжл.............Ал.......хэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ