| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2025/0058/З |
| Дугаар | 123/ШШ2025/0059 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 123/ШШ2025/0059
2025 07 24 123/ШШ2025/0059
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ийн дүгнэлттэй Төв аймгийн Баянжаргалан сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч*******т холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төв аймгийн Баянжаргалан сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч******* миний бие Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн дүгнэлттэй танилцлаа. Миний шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0004768 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт "Иймд холбогдогч*******ын үйлдсэн зөрчилд 13 дугаар зүйлийн 9.2-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна" гэснийг, Иймд холбогдогч*******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан шийтгэл оногдуулах үндэслэл байна" гэх өөрчлөлтийг, "Шийдвэрлэх" хэсгийн 1 дэх заалтад "... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу 200 нэгжийн торгох шийтгэл оногдуулсан" гэх заалтыг өөрчлүүлэх прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ээс хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч*******ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0004768 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт "Иймд холбогдогч*******ын үйлдсэн зөрчилд 13 дугаар зүйлийн 9.2-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна" гэснийг, Иймд холбогдогч*******ын үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан шийтгэл оногдуулах үндэслэл байна" гэх өөрчлөлтийг, "Шийдвэрлэх" хэсгийн 1 дэх заалтад "... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасны дагуу 200 нэгжийн торгох шийтгэл оногдуулсан" гэх заалтыг өөрчлүүлэх прокурорын дүгнэлт бичжээ.
Хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.
Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ийн дүгнэлтийг хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч******* хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн гомдолтой Төв аймгийн Баянжаргалан сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч*******т холбогдох Төв аймгийн Баянжаргалан сумын Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч*******ийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0004768 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай прокурорын гомдлыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР