Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 317/ШШ2025/00112

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 317/ШШ2025/00112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бор........гон овогт Бо........үлэн

/Төв аймаг, Зуунмод сум, Н................. тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: 

Нэхэмжлэгч: ............лэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э........... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ............эн нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие ...........ттай 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүү .............р төрсөн. Бид хүүгээ төрснөөс хойш хамт амьдраагүй. Миний хувьд өөр хүнтэй хамт амьдарч байгаа бөгөөд ............баттай эргэж нийлэн хамт амьдрах боломжгүй. Бид гэрлэлтээ цуцлуулахаар 2021 онд Баянзүрх дүүргийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандаж байсан бөгөөд эвлэрэхгүй гэдгээ илэрхийлсэн. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд хандан гэрлэлтээ цуцлуулах гэтэл хариуцагч нэхэмжлэлд дурдсан Баняүрх дүүрэг, 38 дугаар хороо, Улаанхуаран, Хичлний гудамж, 416 дугаар байр 47 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэх үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 101/ШЗ2024/30243 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэрлэлт цуцлуулах гэтэл Д........т /РД:М............0419/-ын оршин суугаа газрыг мэдэхгүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт, төрсний, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6/12442 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/Ш......... дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн.

4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулах ажиллагааг хийсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Б..............гийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заасан.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд Бор.........игон овогт Да........ Мөн.......т нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эрх бүхий байгууллагад Бор...........он овогт Б.......эй гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас Бөх............чир төрсөн болох нь гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаануудаар тус тус тогтоогдож байна. /хх 5-6/,

3.1 Мөн Б............ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Мө..........д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 8/

3.2 Б.Тэм...........эн нь хариуцагч .......ын хаягийг тодруулахаар ажиллаж байсан газарт хандсан /... өөрийн хүсэлтээр ажиллаасаа чөлөөлөгдсөн/ мөн оршин суух хаягаар нэхэмжлэл гаргасан зэрэг нь нэхэмжлэгч өөрийн боломжт бүхий л арга хэмжээг авсан гэж үзнэ.

4. Тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 317/.5/00391...... дугаар захирамжийн Төв аймгийн Улсын бүртгэлийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 27/179 дугаар Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Бөхийн Х.........бат нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо Улаанхуарангийн 13300 Хилчний гудамж 416 байр 47 тоотод бүртгэлтэй гэх албан бичиг ирүүлсэн. /хх 27-29/

5. Бөхийн Х...............т нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 38 дугаар хороо Улаанхуарангий...........47 тоотод бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй байна.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг Боржигон овогт Даваадоржийн Мөнхбат /РД:МЕ96070419/-г эрэн сурвалжилж, 155.4-т зааснаар түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Бөх.......доржийн ...хбат /РД......0419/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар эрэн сурвалжлах ажиллагааг явуулах, түүний оршин суугаа хаягийг тогтоон нэхэмжлэгч Борж..... овогт Бо.....н /РД:УИ......7, утас 88332238/-д албан бичгээр мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ