| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/01235/И |
| Дугаар | 317/ШШ2025/00118 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 317/ШШ2025/00118
| 2025 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 317/ШШ2025/00118 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Жим...........анбаяр,
/Төв аймаг, Өндөрширээт сум............х/,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............яа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ...........аяр нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг гаргасан.
Хүсэлтийн үндэслэлээ: Миний бие 1984 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1 дүгээр багт малчнаар 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Гэтэл би өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр бүрэн бичилт байхгүй, ажилд орсон, тушаал архиваас гарахгүй байна. Би цэрэгт яваагүй, 1987 онд мал угаалганд явсан баримт олдсон 1988, 1989 оны ээлжийн амралтын баримт олдсон тул миний хөдөлмөрийн дэвтэр зураг үндэслэж 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэл 1 дүгээр багт малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 599 дугаар албан бичиг, түүнд хавсаргаж Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 121 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1990 оны 09 дүгээрр сарын 28-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, Сэрэ.........ярын Хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Чой..................ннадмид нарын иргэний үнэмлэх, тэдгээрийн баярын бичигийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, тодорхойлолт зэргийг гаргаж ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С..........аяр нь Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 04 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд С........... нь 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШЗ2024/03640 дугаар захирамжийн дагуу Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 648 дугаар архивын лавлагаанд хавсаргаж ирүүлсэн С...........ярын цалингийн түүвэр, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаар Ажилд томилох тухай тушаал, 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 121 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 94 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, нэхэмжлэгч С.С..........аярын 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.........ярыг 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласан гэж тайлбарлаж байх боловч 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хяянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж...... овогт Сэ.......нбаярыг 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлйн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ