| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2025/00011/И |
| Дугаар | 317/ШШ2025/00084 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 317/ШШ2025/00084
|
2025 01 16 |
317/ШШ2025/00084 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундыг иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хош..............
\Төв аймгийн Сүм.............7 тоот\
Хариуцагч: Тайж ов.........мядаг
\Дархан-Уул аймгийн Дарх...............тоот \
Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 23-ы өдөр хүлэн авч , 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: П.........эрэл
Хариуцагч: М.Д........ядаг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ..........
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ......эрэл нь хариуцагч М......ямдагт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие П........эрэл нь М.Д.......дагтай 2012 онд танилцаж 2013 оноос хамтран амьдарч амьдрах хугацаандаа охин Д........лэн, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, охин Д.Энхжин 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэндэлсэн. Хамтран амьдарч байх хугацаанд М......г нь архи согтууруулах ундаа их уудаг, ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Хааяа ажил хийхээрээ олон хоногоор алга болж 200,000-300,000 төгрөгтэй л ирдэг байсан. Гэр бүлээ сайн сайхан авч явах талаар санаачилга байхгүй, амьдралаа авч явах чадваргүй бүх зүйлийн би өөрөө зохицуулж амьдарч байсан. Энэ байдлаас болж бид хоёр 2017 оноос хойш өдий хүртэл тусдаа амьдарч байсан. Тусдаа амьдраад 7 жилийн хугацаанд М.Д.....мядаг нь хүүхдүүдтэйгээ байнга ирж уулздаггүй, хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй учраас эцэг М.......ядагаас охин Д........н, Д.Эн........ нарт хүүхдийн тэтгэлэг тогоолгож өгнө үү гэж тайлбарласан.
2. Хариуцагч М...даг шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М..ядаг нь П.......лийн гаргасан нэхэмжлэл болох хүүхдийн тэтгэмж төлөх болно.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрүүл мэндийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, охин ....... нарын төрсний гэрчилгээний хуулбар, Төв аймгийн Сүмбэр сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.-Нэхэмжлэгч .....л хариуцагч .....ядагт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч ......нмядаг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх дараах үүрэг хүлээнэ, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж заасан.
4.Хэрэгт авагдсан бөгөөд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч П...рэл, хариуцагч М.Да.....нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч тэдний дундаас Д.Э.....эн, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, охин Д..... 2014 оны 12-сарын 03-ны өдөр төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
5. Зохигчдын тайлбараар охин Д........лийн хамт амьдардаг, эрүүл өсөж бойжиж буй нь Өрхийн эмчийн магадалгаагаар тогтоогдож байна.
6.Талууд хүүхдийн асрамжийн талаар хэн аль нь маргаан гаргаагүй, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй ч хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах нь төрийн үүрэг тул шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэв.
7. Охин Д.Эг........жин нар төрсөн цагаасаа эхлэн эхийн асрамжид амьдарсан, байнгын хараа хяналт, асаргаа, эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, эрх ашиг сонирхол нь нэн тэргүүнд тавигдах шаардлагатай зэрэг байдлын харгалзан үзэж эх П.Нар..........ийн асрамжид үлдээж эцэг М.Да.......даг хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн \цаашид хуулийн гэх\ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Д........жин нар 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас \суралцаж байгаа бол 18 нас\-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг ........мядагаас тэтгэлэг гаргуулж эх ......д олгож шийдвэрлэв.
9. Хариуцагч М.Д.....ядаг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, нэхэмжлэгчийн П.Нар.......лийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100. 4-т тус тус заасныг баримтлан шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.....ядагаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.эрэл олгох ......нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Та.....иглэн, Д.Э........жин нарыг эх Хошу......гийн Наранг........ийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Д........жин нарыг тухайн бүс нутагт тогтоогдсон хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг М.......ядаг тэжээн тэтгэсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч М..........нмядагаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.....лгосугай.
4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ