Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00287

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00287

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Д аймаг, С сум, * дугаар баг, З, Т замын Гдын ***-р гудамж, * дугаар байрны * тоотод оршин суух, Тх овогт Мын Эг,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч М.Эг нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь Д аймгийн С сумын З * дугаар багт Хы т ачигчаар 1979 оны 12 дугаар сарын 30-наас 1983 оны 07 дугаар сарын 27-ныг хүртэл 5 жилийн хугацаанд ажиллаж байсан. Ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул улсад ажилласныг тогтох боломжгүй байгаа юм. Иймд намайг З хны тд ачигчаар 5 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн тодорхойлолт, 1980 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Н.Ш, Ч.Ц нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс Н.Ш, Ч.Ц нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч М.Э нь Д аймгийн З * дугаар багийн Хы тд 1979 оны 12 дугаар сарын 30-наас 1983 оны 07 дугаар сарын 27-ныг хүртэл ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагч М.Э ажиллаж байсан хугацааны баримтууд Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт шилжиж ирээгүй болох нь тус архивын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Тус архивт З тосгоны Хы тийн архивын баримт даргын тушаал байхгүй тул Мын Эт лавлагаа олгох боломжгүй болно. гэх тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч М.Эийн нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл түүний 1980 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээгдсэн хөдөлмөрийн дэвтэрт 1979.10.01 Тд ачигчаар авч ажиллуулав. Тийн даргын 1979 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1** тоот тушаал,

1983.07.27 Цэргийн албанд тэнцсэн тул ачигчийн ажлаас чөлөөлөв. Тийн даргын 1983 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 99 тоот тушаал,

1983.08.01 Хий үйлдвэрт нарийн боовчноор авч ажиллуулав. Х үйлдвэрийн даргын 1983 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 140 дугаар тушаал байхаас гадна гэрч нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул М.Эийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т овогт Мын Эийг Д аймгийн С сумын Хны тд 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ