Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 317/ШШ2025/00601

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 317/ШШ2025/00601

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Шүүх хуралдааныг хойшлуулах тухай

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.ой овогт Чулу.ын Бол.туяа

/Улаанбаатар хот, Бая..дүүрэг, 4.Цагаа..9.-1. /

Хариуцагч: Хал.....н овогт Г.нэбаяр,......

/Төв аймаг, Зуунмод .аг, 16......оот/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 11,631,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б..........янт

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.......йгаль  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:......ам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хариуцагч Г.Эр.......ас 3,877,166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч........д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,754,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Ч.Бо.........уяа нь тээврийн хэрэгсэл ашиглалтын улмаас үүссэн гэм хорын хохиролд 11,631,000 төгрөгийг хариуцагч Г.Э.....аяраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд иргэн Ч.П.......орж нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цаг 35 минутын орчимд Төв аймаг, Лүн сум, Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Бэрхийн давааны Зүүн ам гэх газарт .туяаг......ийн эзэмшлийн “Тоyoto prius Alpha” маркийн 76-64 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асууж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрсөн, Г.........яр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. з/хатуу хучилттай замд 50-м ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэснийг зөрчиж, 3 тооны адуу мөргөж Ч.Бо..... 11,631,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Эрх бүхий албан тушаалтын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, мөн Төв аймгийн Цагдаагийн замын цагдаагийн газарт өгсөн Г.Э.аяр, Ч.Бо............дорж нарын мэдүүлэг, Тээврийн хэрэгслийн лавлагаа болон гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, түүний хавсралт, шийтгэлийн хуудас зэргээр нотлогдож байх бөгөөд талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна.  /хх 11, 12-13, 14-15, 16-18, 19-21, 22-24, 25-27, 28-32, 33-34, 35-37, 38-42, 43-48, 49, 50, 66, 68/

4. Тухайн гомдол мэдээллийг тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ч.П......орж өгсөн, “Тоyoto prius Alpha” маркийн 76-64 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Чул........ртуяа эзэмшдэг, мөн мөргүүлсэн адууны өмчлөгч нь Г.Эр.........аяр /Халтар гүү босоо саран тамгатай 6 настай хавчиг, халзан унага босоо саран тамгатай, зээрд халзан гүү арлан тамгатай 9 настай, унагатай байсан/ болох нь дээр дурдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

5. Хариуцагч Г.Э.......баяр нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч........оржийн буруутай үйлдлээс хохирол учирсан тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.  

6. Талууд тээврийн хэрэгсэл болон мөргүүлсэн адууны эзэмшил, өмчлөл, ашиглалтын талаар болон гэм хор учруулсан эсэх нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй болно.

7. Харин гэм буруу болон хор уршиг, хохирол, холбогдох баримтын талаар маргаж тайлбарлаж байна.

8. Дээрх осолын улмаас нэхэмжлэгч Ч........туяа нь өөрт учирсан хохирлыг хариуцагч  Г.Э..........г учруулсан гэж тайлбарлаж түүнээс хохирлыг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Эрдэнэбаяр хохирлыг тээврийн хэрэгсэл жолоодсон Ч........рж учруулсан учраас төлбөрийг төлөхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.  

9. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

10. Нэхэмжлэгч Ч.........уяагийн эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр хариуцагч Г...........баяр болон Ч.Пү.......ж нар хохирол учруулсан байх ба хариуцагч Г.Э.б......аяр дангаараа хохирлыг хариуцан төлөх үндэслэлгүй байна.

11. Хариуцагч Г.Эр........яр нь мөргүүлсэн адууны өмчлөгч, эзэмшигч бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтны өмчлөгч буюу эзэмшигч хариуцна” гэж заасан.

12. Г.Эр............р нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т “замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. з/хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэснийг зөрчсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Г.Э...........ярыг бусдад болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болно. 

13. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т заасныг хариуцагч Г.........аяр, 18.3-т заасныг автомашины жолооч Ч.П.....рж нар зөрчсөнөөс уг осол гарсныг бусдад болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан тооцож хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  гэр хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу  учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

13.1 Хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсч, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч Ч.Б.....яа нь хариуцагч Г......яраас гэм хорын хохирол шаардах эрхтэй.

14. Нэхэмжлэгч Ч.Б...........яа нь шүүх хуралдааны явцад “...Ч.Пү.....рж нь миний төрсөн ах. Түүнээс хохирол нэхэмжлэхгүй ... гэж тайлбарласан хэдий ч Г.........аас нэхэмжилсэн 11,631,000 төгрөгийг бүхэлд нь хариуцагч Г.Э.......раас гаргуулах үндэслэлгүй гэж үзэж түүнд ногдох хэсэг болох 3,877,166 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Болортуяад олгохоор шийдвэрлэв. 

15. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар “Тоyoto prius Alpha” маркийн 76-64 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Чу...........оло.......уяа эзэмшиж, өмчилдөг болох нь улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх ба тухайн тээврийн хэрэгслийг Ч.Пүрэвдоржид шилжүүлсэн гэж үзэхээр байна.

16. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар ... тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд шууд бус эзэмшигч гэж заасан.

17. Тээврийн хэрэгсэл ашиглах явцад бусдад гэм хор учруулах нь эд хөрөнгө эвдэрч, устаснаас үүсэх бөгөөд учирсан гэм хорыг гэм хор учруулагч нөхөн төлөх үүрэг үүснэ.

18. Тээврийн хэрэгсэл гэдэгт хүн болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий бүх төрлийн автомашин ... бусад механикжсан тээврийн хэрэгсэл хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл ашиглах гэдэгт машин явж байгаа, мөн хөдөлгүүрийг унтрааж, явах үйлдлийг түр зогсоосон үеийг хамааруулах ба энэ нь замын хөдөлгөөн болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг Ч.............орж жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноор гэм хорын хохирлоос хариуцах үүрэг үүснэ.

19.Тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн гэм хорын нөхөн төлбөрийг гэр хор учруулсан этгээдээс гадна уг гэм хор учрахад нөлөө үзүүлсэн буюу тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, мөн ашиглах боломж олгосон этгээд хамаарах бөгөөд энэ нь нэхэмжлэгч Ч.........аг ойлгох бөгөөд гэм хор арилгах хариуцлагаас нэхэмжлэгч чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирлын зарим хэсгийг нэхэмжлэгч өөрөө хариуцах нь зүйтэй байна.

20. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д ... тээврийн хэрэгслийг эзэмшигч зааснаар хариуцлага хүлээхээр заасан тул нэхэмжлэгч Ч.Б.уяаг м........өн гэм хор учруулан нөхцөл байдалд хамааруулна.

21. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж зааснаар хэдийгээр нэхэмжлэгч Ч.Бо........а өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцагч Г.......раас шаардаж буй боловч хүлээх үүргийг хүн тус бүрээр тодорхойлох боломжгүй / хохирлын үнэлгээг/ ч тээврийн хэрэгслийн эзэмшигч нэхэмжлэгч Ч.Бо.уяа,........ тээврийн хэрэгслийг ашиглаж жолоодож явсан Ч........орж, малаа хариулаагүй явуулсан хариуцагч Г.Э.баяр .....нар хохирлыг хувааж хариуцах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

22. Хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх бөгөөд учруулсан гэм хорын зардлын хэмжээг  тогтоосон Т.......үн үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь нотлогдохгүй гэж тайлбарлаж байх хэдий ч тухайн үнэлгээг Төв аймгийн Цагдаагийн газраас хийлгэсэн, үнэлгээний тайланд тусгай зөвшөөрлийн талаар дурдсан байх тул үнэлгээний тайланг ач холбогдолтой бичгийн баримтад тооцож түүнд бичигдсэн мөнгөн дүнгээр хохирлыг тооцох нь зүйтэй байна.  

23. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Г............аас  хариуцан төлөх төлбөрийг 3,877,166 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,754,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

24. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........аяраас улсын тэмдэгтийн хураамжид 76,984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.......туяад олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 499 дүгээр зүйлийн 499.4, 501 дүгээр  зүйлийн 501.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г......раас 3,877,166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч..яад олго.........ж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,754,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ........ртуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 201,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г........яраас улсын тэмдэгтийн хураамжид 76984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч..............ад олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУУЛ