| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 101/2023/06105/И |
| Дугаар | 317/ШШ2025/00540 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 317/ШШ2025/00540
| 2025 оны 04 сарын 18 өдөр | 317/ШШ2025/00540 | |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүрэн.......ар
/Дархан-Уул........тоот/....
Хариуцагч:Гэлэнг........лгүүнбаяр
/Төв аймаг, Борну...арт/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Гэлэ......үүд овогт Б..... Алт.....
/Улаанбаата......3-153 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 110,250,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б..ар/...... цахимаар/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.....гал /цахимаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С....рж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд..н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б........чимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.....нь хариуцагч Б.ас 110,250,00......0 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2014 оны 1 сард эхнэр Б.......оюутан байхдаа танилцаад 2015 оноос хойш хуримлан хамт амьдарч байсан юм. Бид хоёрыг хамт амьдарч байхад түүний төрсөн ах болох Б.Б.яр мана......йхаар нэг хоёр удаа ирснээр би түүнийг зүс таних болсон. 2016 оны 10 сард би компьютерын шинжлэн ухааны мастер хамгаалахаар АНУ-руу ганцаараа явж, дараа нь эхнэр 2017 оны 3 сард ирж бид хоёр АНУ-д амьдарч би ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг байсан. Би сургуулиа төгсөөд 2017 оны 8 сараас АНУ-н Амазон ХХК-д программ хангамжийг хөгжүүлэх инженерийн ажилд орж дараа нь 2010 оны 6 сараас тэр ажлаасаа гараад өөр ажилруу буюу Google ХХК-д программ хангамжийг хөгжүүлэх ажилд орсон. Би цалингаараа өмнө байсан оюутны өрөө дуусгаад дараа нь эхнэртэйгээ Монголд байр авъя гэж яриад байрны мөнгө цуглуулахаар шийдвэрлэж 2019-2021 оны 3 сар гэхэд гучин гаран мянган доллар цуглуулсан байсан. Энэ цуглуулсан мөнгийг эхнэртээ бүгдийг хэлдэг байсан. Нэг удаа эхнэр надад 3 хувийн зээл Монголд гарч байгаа гэсэн. Тэгээд ах ....үн нь 300,000,000 төгрөгийг зээл гаргуулахын тулд Монголд 100,000,000 төгрөгтэй дүйцэхүйц байртай байх шаардлагатай юм байна. Энэ зээлийг гаргуулчих юм бол дор нь мөнгийг чинь шууд буцаагаад өгчихнө гэж байна гээд намайг энэ мөнгөө өгчихөөч ээ гэж хэлсэн. Тэгээд би эргэлзээд “яах юм бэ хэрэггүй” гээд хэлтэл манай эхнэр ах ........аярт нэг л удаа тусалъя гэсэн, мөн ......баяр над руу утсаар яриад мөнгө зээлчих, найдвартай би буцааж 7 хоногийн дараа үсрээд нэг сарын дараа өгнө гэсэн тул итгээд би 2021 оны 04 дүгээр сарын 13-нд 25,000 доллар, 04 дүгээр сарын 15-нд 6,500 доллар нийт 31,500 доллар Б.Билгүүнбаярын Худалдаа хөгжлийн банк дахь 452644351 тоот дансруу АНУ-аас шилжүүлсэн. Б.......аяр надаас мөнгө зээлэхдээ 2-3 удаа утсаар яриад би 300,000,000 төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа, энэ зээлийг бүтээгээд мөнгийг чинь гаргаад өгнө гэсэн тул итгээд хурааж хуримтлуулсан байрны мөнгөө шилжүүлсэн. Энэ хугацаанаас хойш сарын дараа мөнгөө асуухад “болоод л байх шиг байна, утас нь холбогдохгүй байна” гэж эхнэр хэлсэн. Тэгэхээр нь би итгээд хүлээж байгаад эхнэрээсээ 6 сард нэг удаа асуусан. Тухайн үед өгсөн хариу нь нөгөө ах чинь таг болчихлоо, утас нь ядаж холбогдохгүй байна гэж эхнэр хэлсэн. Дахиад сарын дараа дахиад эхнэрээсээ асуусан чинь Билгүүнээ малын өвс тэжээл тарьсан гэнээ гэсэн. Тэгэхэд нь би уурлаад юу яриад байгаа юм бэ, хэлсэн ярьсандаа байхгүй гэсэн чинь харин тиймээ яах вэ гэж хэлсэн. Эхнэр намайг хурааж байсан орон сууц худалдан авах мөнгийг өөрийн төрсөн ах Б.........рт зээлчих гэж хэлж байсан тул итгээд өгсөн байсан ба эхнэр ахтайгаа холбогдоод мөнгө төгрөг нэхэх талаар ярьдаг байсан тул би эхнэрээсээ асуудаг байсан. Сүүлд би мөнгөө нэхэж ........ярын утас руу залгаж асуухад Чи юу гээд байгаа юм бэ чамайг Монголд ирвэл онгоцны буудал дээр чинь хүнээр алуулна гэж заналхийлсэн. Үүний дараа Б........ай ямар ч холбоогүй миний утсыг авахгүй удаж байгаа тул арга буюу шүүхэд хандлаа. Энэ асуудлаас болж эхнэртэйгээ таарч тохирохгүй тусдаа амьдарч байгаа юм. Б.Би.ба.....аас монгол мөнгөөр 110,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Би............ү..аяр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
2.1 Хариу тайлбарын үндэслэлээ: Б.А......рын нэхэмжлэлийн шаардлагыг Б......баяр миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх иргэн Алт...... ярилцан тохиролцон байр худалдаж авахаар ярьсан. Улмаар байр захиалсан. Захиалга авсан ХХК-ны барилгын ажил удааширсан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгө шилжүүлсэн баримт зэргийг хавсаргаж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн мэдээллийн сангаас Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаануудыг гаргаж ирүүлсэн.
4. Хариуцагч хариу тайлбарт хавсаргаж итгэмжлэл
5. Шүүх, талуудын хүсэлтийг үндэслэн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 151/ШЗ2024/01556 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар Худалдаа хөгжлийн банкны 452644351 дугаарын дансны хуулбарыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хуулгыг гаргуулсан. Тус шүүхийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 317/ШЗ2025/01334 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг Эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ч эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б........арын нэхэмжлэлийн шаардлагаас 107,635,500 төгрөгийг хангаж, 2,616,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Б..ар... нь хариуцагч......нбаяраас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 доллар, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 доллар нийт 31,500 долларыг зээлүүлсэн тул 110,250,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан. /хх 1-2, 136-137/
3. Хариуцагч Б.Б......баяр “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, анх Алтжинтай ярилцан тохиролцож байр худалдаж авахаар ярьсан ... байр захиалсан, захиалга авсан ХХК-ийн барилгын ажил удааширсан” гэж тайлбарлаж маргасан. /хх 54/
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Нэхэмжлэгч Б.ар ....нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 25,000 доллар, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6,500 доллар нийт 31,500 долларыг Б.Б.н Худалдаа...... хөгжлийн банк /доллар/-ны харилцах 452644351 дугаартай дансанд шилжүүлсэн, Б.....яр нь 3,000 долларыг Basandalai Altanzul утгатай 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн, мөн өдрөө 2992.64 долларыг Ba......anzul-аас буцаан шилжүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 6,000 долларыг Mashinii mungu Хаан банк 5077096956 Amarzaya boldoo утгатайгаар шилжүүлсэн үйл баримт нотлогдон тогтоогдож байна. /хх 61-62/
3.2 Талууд 31,500 долларын үнийн дүн болон доллар шилжүүлсэн, долларын ханшны талаар хэн аль нь маргаагүй болно.
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч төрлийн шинжээр тодорхойлогдох эд зүйл /доллар/-ыг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул энэ үйл баримтыг талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.
6. Мөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй, хариуцагч “байр худалдаж авахаар ярьсан ... байр захиалсан, захиалга авсан ХХК-ийн барилгын ажил удааширсан” байдлаар мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
7. “...долларыг байр авах гэж авсан гэж тайлбарлаж байх хэдий боловч хариуцагч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүйг нэхэмжлэгчээс мөнгө авсан гэж үзлээ.
8. Харин мөнгийг байр авах гэж авсан боловч байр авсан эсэх нь тодорхойгүй учраас авсан мөнгийг зээлсэн гэж үзсэн учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлсэн мөнгөө буцаан төлөх үүрэг үүснэ.
9. Зээлийн харилцаанаас үүссэн үүргээ хариуцагч Б..үнбаяр би.........елүүлээгүй, үүргээ зөрчсөн бөгөөд шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанартай эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч Б.......ар шаардах эрхтэй байна.
10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй.
11. Хариуцагч .........нбаяр нэхэмжлэгч ......тай гэрээ байгуулаагүй учраас хуульд зааснаар төлбөр төлөх үүрэг үүснэ.
12. Төлөх төлбөрийг 107,635,500 төгрөгөөр тооцсон. Хариуцагч .баяр нь төл.......бөрийг төлөөгүйгээс төлбөр төлөх үүрэг үүсэх үеийг шүүхийн шийдвэр гарснаас тооцох хэдий боловч нэхэмжлэгч Б..ар нь ш......үүхийн шийдвэр гарах үеийн ханшийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгөөгүй.
13. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн, хэрэгт авагдсан Монгол банкнаас зарласан 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3417.79 төгрөгийн ханшаар тооцож /31,500 /долларыг/ х 3417 /төгрөг/=107,635,500 төгрөгөөр/ тооцсон болно.
14. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б..........ас 107,635,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б......рт олгох нь зүйтэй байна.
15. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд:
16. АНУ-ын долларын ханш 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2849.99 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2850.06 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3417.79 төгрөг байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар тогтоогдон. /хх 159-162/
17. Нэхэмжлэгчээс 25,000 долларыг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн бөгөөд тухайн өдрийн ханш 2849 төгрөгт шилжүүлснээр 71,225,000 төгрөг, 6,500 долларыг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн бөгөөд тухайн өдрийн ханш 2850 төгрөгт шилжүүлснээр 18,525,000 төгрөг буюу нийт 89,750,000 төгрөг болсон.
18. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул 17,573,220 төгрөгийг хохиролд тооцсон. Учир нь 2021 оны 04 дүгээр сарын 13-наас хойш 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ханшны зөрүү 17,573,220 төгрөгийг хохирол /валютыг мөнгөөр шаардах эрхтэй/-д тооцож хариуцагч Б.Би.........яраас гаргуулан нэхэмжлэгч Б.......арт олгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
19. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тогтоож төлбөрийг төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч ......рын нэхэмжилсэн 110,250,000 төгрөгөөс 107,635,500 төгрөгийн зөрүү 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
20. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Б........ас 107,635,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .....т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
21. Б.ингий......н хувьд бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж тайлбар гаргасан ба бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн үндэслэл тогтоогдоогүйг, хөндсөн гэж үзвэл Б.......ин нь тусдаа нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.
22. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжил хариуцагч Б........раас 696,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .......рт олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Би........ 107,635,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.рт....... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,614,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б........раас 696,127 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Амарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ