Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2025/00472

 

 

 

 

 

 

 

 

2025 04 08

 

 

 

 

 

 

 

317/ШШ2025/00472

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Да..ан овогт Дан.уугийн Г.эг,

/Улаанбаатар хот, Сонгиноха. дугаар хор.айр 113 тоот/,

 

Хариуцагч:Боржигон ов.олд,

/Төв аймаг, Сүмбэр.дуга.от /,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн доголдол арилгасан үнэ 9,060,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т..  

Хариуцагч Н.Га.д, 

Хариуцагчийн өмгөөлөгч Ш..ргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.м нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Г.чимэг нь хариуцагч Н.ос 9,060,000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч Д.Гэр.эг нэхэмжлэлийн үндэслэлээ: “2019 оны 04 дүгээр сард 1221 маркийн тракторыг Н.Ган.ос худалдаж аваад доголдлыг манай тариалангийн талбай дээр ирж засуулахаар тохирч тракторыг явдаг болгоно гэж тохироод ачуулсан боловч хүн бүл муутай байна засаж өгнө, янзалж өгнө гэж арга саам хийж явсаар шүүхэд өгч шүүхийн өмнө ч хүлээн зөвшөөрч янзалж өгнө гэж явсаар өдийг хүрлээ. Д.Г.мэг миний зорилго трактор хадгалах гэж аваагүй тариалалтад хэрэглэхээр авсан ч гол үүргээ трактор биелүүлээгүй өндөр үнээр техник түрээсэлсэн зардлаа ч нэхэх хууль зүйн үндэслэл ч байна. .олд трактороо засаж өгөхгүй байсан тул би зүгээр суугаад байх арга байхгүй өөрөө засчих гээд засвар хийсэн энэ зардлаа буюу баримтаар нотлох зардлаа гаргуулмаар байна. Ер нь бол үүнээс ч өндөр зардал гарсан байгаа гэжээ.

3. Хариуцагч Н.олд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгч Д.мэгээс нэхэмжлэлийн шаардлагаа нотолж дараах баримтуудыг гаргаж өгсөн.

Үүнд: Нэхэмжлэл, нэхэмжлэлийн үнийн дүнд 159,910 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т......эгийн итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Итгэлт Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн бэлэн /460,000 төгрөгийн/ мөнгөний орлогын баримт, Төгсцогт, М.аатар н..арын  тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .....эцэг нь Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 151/ШШ2020/00517 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шийдвэрийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 151/ШЗ2023/00852 дугаар “Хүсэлт шийдвэрлэх” тухай шүүгчийн захирамжийг тус тус гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй,

7. Хариуцагчийн өмгөөлөгчөөс Т.......лаас Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамжийг гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд гэрч Л.гтыг ор.....олцуулах хүсэлтээсээ татгалзаж байна.

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн “ХААН банк” ХК-аас М.З........аатарын дансны хуулга гаргуулах ажиллагааг хийсэн болно.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ....лчимэг нь хариуцагч Н.Га.......ос 9,060,000 төгрөг   гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Ганболд эс зөвшөөрч маргаж байна.

2. Шүүх, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох  баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу үнэлсэн болно.  

Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”,

Худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх бие биедээ эрх олгож, үүрэг хүлээлгэн үүсдэг юм.

Нэг нь эд хөрөнгийг харилцан ярьж тогтоосон үнийг төлж, нөгөө нь эд хөрөнгөө түүний мэдэлд шилжүүлж буй үйл явц нь худалдах худалдан авах хэлэлцээ буюу гэрээний харилцаа үүсдэг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудаас гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ...имэг нь хариуцагч Н.Г.доос ни.....йт 29,500,000 төгрөгөөр үрлэгч 3 ширхэг 7,000,000 төгрөгөөр,  сийрүүлэгч 2,500,000 төгрөгөөр, тракторыг 20,000,000 төгрөгөөр 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр худалдаж авсан.

Хариуцагч Н.Га.........олд нь Д.Гэ.йн худал.......даж авсан зүйлийг хүлээлгэн өгсөн, Д.Гэ..г нь . төл.......бөрийг бүрэн төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд худалдан авч өгөхөөр тохиролцсон гэрээний зүйл болох  хөрөнгө, үнэ гэрээний үүрэг биелүүлэх, гэрээг бичгээр хийсэн эсэх болон гэрээний үүргийн талаар маргаагүй болно.

Харин Д.Г....чимэг нь худалдаж авсан тракторыг доголдолтой байсан, доголдлыг арилгахад гарсан зардалд 9,060,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлдээ хавсаргаж,

Нэхэмжлэгч .......имэг нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 32,189,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасныг тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 151/ШШ2020/00517 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг нэхэмжлэгч Д.Г......йн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлтийг үндэслэн мөн шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 151/ШЗ2023/00852 дугаар шүүгчийн захирамжаар хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлснийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 151ШЗ2023/01606 дугаар “Нэхэмжлэлийг буцаах” тухай шүүгчийн захирамжаар хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч Д..и....мэг нь нэхэмжлэлийн шаардлагаа “эд хөрөнгийн доголдол арилгасан үнэ 9,060,000 төгрөг гаргуулах” гэж өөрчлөн гаргасан байна.

Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж үүрэгтэй гэж хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.5-т тус тус заасан.

Нэхэмжлэгчээс эд хөрөнгийн доголдол арилгасан үнэ 9,060,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн бөгөөд 9,060,000 төгрөгийн нэхэмжлэлээ 460,000 төгрөгийг үнэлгээ хийлгэсэн төлбөр, 2,300,000 төгрөгийг эд анги худалдаж авсан, 2,300,000 төгрөгийг тракторыг зөөвөрлөсөн, 4,000,000 төгрөгийг Төг.од өгсөн гэж тодорхойлж, “Итгэлт э.мэ...йт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн үнэлгээний тайланг хавсаргажээ.

Нэхэмжлэгч Д.мэгийн ....400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн захиалгаар трактор сийрүүлэгч, үрлэгчийн нийт үнэ 23,201,400 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Итгэлт-Эстимэйт” ХХК гаргасан байна.

Дээрх үнэлгээг зохигчийн хүсэлтийг үндэслэн шүүх шинжээч томилж үнэлгээ хийлгүүлсэн байх ба үнэлгээ хийлгүүлэх зардал нь шүүхийн зардалд хамаарах бөгөөд нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэх бөгөөд нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр байхгүй тул хариуцагч Н.Г.......доос шинжээчийн зардалд төлсөн 400,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эд анги худалдаж авсан 2,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд: Нэхэмжлэгч Д.......чимэгээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Алтернат.жи” ХХ.К-ийн зарлагын баримтыг гаргаж өгсөн ба өөр бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд тухайн баримтад

1. МТЗ-1221 тракторын 1 кропны засвар задаргаа, угсаргаа, сэлбэгийн үнэ /4 хүн 14 хоног ажиллав/, ухрах, хүнд, хөнгөн араанууд засав.

2. МТЗ-1221 тракторын цахилгаан засварт цээж утас, масс, гал хамгаалагчуудын монтаж, гэрэл урд, хойд, мост, хянах самбар, тормозны монтаж 3 хүн 10 хоног, сэлбэг, схелүүд ном гээд үнэ 2,300,000 төгрөг хүлээлгэн өгсөн эд хариуцагч Д.арга....л гэж бичигдсэн байна.  

Зарлагчийн баримтад бичигдсэн “Алт......жи” ХХК нь эд анги зарсан эсэх эсхүл засвар хийсэн эсэхийг тухайн баримтаар тогтоох боломжгүй байна. Эд анги зассан гэдэгт ямар сэлбэг орсон, тухайн сэлбэг нь ямар үнэтэй гэдгийн мөн тухайн баримтаас тогтоох боломжгүй байна. Нийтэд нь нэгжийн үнэ гэдэгт 1 гэж тэмдэглэгдэж нийт үнэ гэдэгт 1,300,000, мөн 1,000,000 төгрөг гэж бичигдсэн байгааг  тодорхойлох боломжгүй байх тул эд анги худалдаж авсан гэж үзэх боломжгүй байна. /Өөрөөр хэлбэл: тухайн баримтад 3 хүн нь 10 хоног, 4 хүн нь 14 хоног ажилласан гэсэн нь ажлын хөлсний төлбөр эсэх эргэлзээтэй байх бөгөөд эд анги худалдаж авсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул эд анги худалдаж авсан гэх 2,300,000 төгрөгийг хариуцагч Н.доос га..ргуулах үндэслэлгүй байна.

Тээврийн зардалд 2,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хувьд: Нэхэмжлэгч Д........чимэгээс М........тар гэх хүнээс тодорхойлолт бичүүлж нэхэмжлэлд хавсаргасан ба хариуцагчийн өмгөөлөгч Ш.Бу...галын хүсэлтийн дагуу шүүхээс М.аата....рын нэр дээрх 5142033346 дугаар дансны хуулга гаргуулсан байна.

.тар тодорхо......йлолтдоо “... мөн 2021 оны 4 дүгээр сарын 28-нд 1221 трактороо засчихлаа буцааж ачиж өгөөч гэхэд нь зөвшөөрсөн ... ХААН банкны минь 51.3.....46 тоот дансруу минь 2,300,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн ба ХААН банкны 5....570 дугаарын данснаас “teevriin huls” гэсэн утгатайгаар 2,300,000 шилжүүлснийг нэхэмжлэгч Д.Гэ......гээс төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

ХААН банкны хуулгаад бичигдсэн 5.........0 дугаарын данс нь хэний данс болох хэн шилжүүлж буй нь тодорхойгүй, нэхэмжлэгч үүнийг тодруулсангүй, шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэх тул нэхэмжлэгч Д.......мэгийг төлсөн гэж үзэхгүй үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч Н.......эгээс анх нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр шүүхэд гаргасан ба 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Тракторыг тээвэрлэсэн” гэж тайлбарлаж, хариуцагчаас гаргуулахаар шаардаж буйг  үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч худалдаж авсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6-д тодорхойлсон.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл: Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 151/ШЗ2023/01606 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Г.......эгийн хариуцагч Н.Г..........лдод холбогдуулан “тракторын болон сэлбэг хэрэгслийн үнэ 32,189,000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн ба тухайн захирамж хуулийн хүчин төгөлдөр бөгөөд 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргаагүй мөн  2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гаргаж буй нь дээрх хуульд заасан 6 сарын хугацаа өнгөрсөн гэж үзнэ. 

.....тод өгсөн 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд: Д.Т.огт нь .....“ Гэрэлчимэг миний бие нь 1221 тракторыг “Дэвш.....йд” ХХК-ийн хашаанд 2 жил  тавьж түрээс төлсөн болно. ... миний бие нь хроп засдаг техник засдаг залуу ....цогт ... той үнэ тохирч 4,000,000 төгрөг бэлнээр өгсөн юм. Хэрэв трактор доголдвол үнэ төлбөргүй дахин засварлуулах гэрээ байгуулж баталгаа гаргаж нотариатаар батлуулав. Баталгааг 2 жил гэж Тө.гт..... амлалаа. Тракторын засвар дахин дахин задалж удаан хийгдсэний улмаас тариалалт оройтож хохирсон болно. 2021 оны 05 дугаар сарын 19-нд тооцоог бүрэн өгч дуусгасан юм. 4,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн Гэ.имэг,..... 4,000,000 төгрөг бэлнээр хүлээн авсан Төгсцогт” гэжээ. Энэ тодорхойлолтоор 4,000,000 төгрөгийг хариуцагч .....оос гаргуулах үндэслэлгүй байна. Өгч буй 4,000,000 төгрөг нь юуны төлбөрт 4,000,000 төгрөгийг төлөөд байгаа нь /түрээсийн төлбөр эсэх эсхүл трактор засуулсан төлбөр эсэх, хэрэв засуулсан бол юуг нь хэрхэн засуулсан эсэх, дээрх эд ангийн зарлагын баримттай хэрхэн хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

  “Алтерн.” ХХК-Ин з......арлагын баримтад эд анги болон трактор зассан гэж бичигдсэн байх хэдий боловч Д.Төг.......тракторын юуг ямар эд ангийг хэрхэн зассан, янзалсан эсэх нь тодорхойгүй байх тул 4,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Эд хөрөнгийн доголдол гэж өмчилж байгаа хөрөнгө бодитоор байх ёстой зүйл нь байхгүйг ойлгох бөгөөд худалдаж авсан гэх 1221 маркийн тракторын ямар эд анги нь байхгүй байсан. Тухайн трактор нь анхнаасаа эвдрэл гэмтэлтэй байсан эсэх эсхүл ашиглалтын явцад эвдэрч гэмтэж, бүрэн эсхүл хэсэгчлэн ашиглагдах боломжгүй болсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д......ээс гаргаж өгсөн баримтуудыг эд хөрөнгийн доголдол арилгаснаа баримтаар нотолж чадахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон өөрийн шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсныг биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд Иргэн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.чимэг.......ийн хариуцагч Н.Га..... эд хөрөнгийн доголдол арилгасан 9,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч Д.Г........гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасанд нийцнэ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Б........ал нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад гэрч Д.Т....с мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Гэ........эгийн хариуцагч Н.Г.....доос эд хөрөнгийн доголдол арилгасан 9,060,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн Нэхэмжлэгч Д.........ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хариуцагчийн өмгөөлөгч .........гал нь хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад гэрч Д.........с мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсаныг дурдах нь зүйтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ