Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00289

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 308/ШШ2025/00289

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, С сум, * дүгээр баг, Д гудамж, *-* тоотод оршин суух, А овогт Чын А,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ч.А нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Д аймгийн С сумын Н А үйлчилгээний газарт 1988 оны 07 сараас 1989 оныг дуустал 1 жил 6 сарын хугацаанд Масс оёдлын тасагт оёдолчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Н А үйлчилгээний газарт оёдолчноор 1 жил 6 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, Д аймгийн Н аж А, А үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 234 дугаартай тушаалын хуулбар, Д аймгийн Ан үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаартай тушаалын хуулбар, хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг, гэрч Б.Ч, З.Ц нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс З.Цийг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Ч.А нь Д аймгийн С сумын Н А үйлчилгээний газарт 1988 оны 07 сараас 1989 оныг дуустал 1 жил 6 сарын хугацаанд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагч Ч.Агийн ажиллаж байсан хугацааны ажлаас чөлөөлөгдсөн, томилсон тушаал, баримтууд Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт байхгүй болох нь Д аймаг, Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 198 дугаартай тодорхойлолтод Тус архивд хадгалагдаж буй А үйлчилгээний архивын баримтаас 1988 оны даргын тушаалыг шүүж үзэхэд Чын Агийн ажилд томилсон тушаал байхгүй байна. 1988-1990 оны даргын тушаал, цалингийн баримтыг шүүж холбогдох цалингийн цэс, тушаалын хуулбарыг олгов. Тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Ч.Агийн нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

7.Өөрөөр хэлбэл 1989.12.02 Мэргэжлийн комиссын шалгалтын протоколыг үндэслэн 1989 оны мэргэжлийн хичээлийн шалгалтын комиссын шийдвэрийн дагуу АҮ-ний оёдлын тасаг, хөдөөгийн төвийн оёдолчдод олгосон зэргийг хавсралтаар баталсугай. ... хавсралтын 5 дугаарт Ч.А оёдолчин, олгосон мэргэжлийн зэрэг 2 гэх Д аймгийн Н аж А, А үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2** дугаартай тушаалаар,

1988.08.04 Тушаах нь АҮУ газрын оёдлын тасагт Ч А ... 7 дугаар сарын 20-ноос 45 хоногоор дагалдуулсугай. гэх Д аймгийн Ан үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаартай тушаал байхаас гадна гэрчийн мэдүүлгээр дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.

8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Ч.Агийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар А овогт Чын Аг Д аймгийн С сумын Н А үйлчилгээнд 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ