| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00419/И |
| Дугаар | 308/ШШ2025/00290 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 308/ШШ2025/00290
| 2025 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 308/ШШ2025/00290 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: У хот, Б дүүрэг, **-р хороо, *-р хороолол, Ж х Д гудамж, **г байрны 20 тоотод оршин суух, Б овогт Б М,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.М нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие У т з С өртөөнд 1988 оны 12 дугаар сарын 12-ноос 1996 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээн авах пүүлэгч, ачаа вагон хүлээлцэгчийн албан тушаалд ажиллаж байсан. Нийгмийн даатгалын газраас ачаа вагон хүлээлцэгчээр анх ажилд орсон тушаалыг гаргуулах шаардлагатай гэсэн боловч дээрх ажилласан 2 албан тушаал нь 1 ажил тул тус ажилд анх орсон тушаал нь 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авах пүүлэгчээр томилогдон ажилласан тушаал болно. Нөгөө албан тушаал нь ачаа вагон хүлээлцэгчээр 1988 оны 12 дугаар сарын 12-ны 135 дугаар тушаалаар тухайн ажилд томилогдсон нь нотлох баримтаар өгсөн байгаа. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байгаагаар нотлогдоно. 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1996 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх 7 жил 11 сар 26 хоногийн хугацаанд хүлээн авах пүүлэгч, ачаа вагон хүлээлцэгч гэсэн 2 нэртэй боловч 1 ажил албан тушаал юм. Иймд дээрх хугацаа буюу 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1996 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авах пүүлэгч, ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У т з С ө даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 135 дугаар тушаал, У т з С ө даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 6 дугаартай тушаал, У т з С ө даргын 1990 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 35 дугаартай тушаал, У т з С ө даргын 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай тушаал, У т з С ө даргын 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай тушаал, У т з С ө даргын 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай тушаал, У т з С ө даргын 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай тушаал, У т з 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 89 дугаартай тушаал, У т з С ө даргын 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай тушаал, У т з З-Ү ө даргын 1995 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 146 дугаартай тушаал, У т з С ө даргын 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 140 дугаартай тушаал, У т з З-Ү ө даргын 1996 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 225 дугаартай тушаалуудын хуулбар, У т з төрөлжсөн архивын 34/613 дугаартай албан бичиг, 438688 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ****** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1996 оны У т з С ө хамт олонтой авахуулсан гэрэл зураг, 1988 оны У т з С ө хамт олонтой авахуулсан гэрэл зураг, гэрч Д.Т, Р.Д нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Д.Т, Р.Д нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Б.М нь У т з С өртөөнд 1988 оны 12 дугаар сарын 12-ноос 1996 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хүлээн авах пүүлэгч, ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагч Б.М ажиллаж байсан хугацааны ажил албан тушаалын нэршил өөрчлөгдсөн талаар баримт байхгүй, ажил албан тушаалын нэр өөрчлөгдсөн ч нэг ажил хийж байсан болох нь У т з төрөлжсөн архивын 34/6** дугаартай тодорхойлолтод ... УБТЗ-ын С ө 1988-2001 оны хоорондох тушаалыг үзэхэд хүлээн авах пүүлэгч, мөнгө хураагч, явуулын кассираар тус тус ажиллаж байсан байна. З-Ү ө даргын 1993, 1995 оны баримтад Мг төрөхийн чөлөө авсан болон ажилд орсон тушаал шийдвэр гараагүй тул лавлагаа олгох боломжгүй байна. гэх архивын тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Б.М нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл түүний ****** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1988.12.12 С өртөөнд түр хугацаагаар хүлээн авах пүүлэгчийн дагалдангаар авч ажиллуулав. С ө даргын 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 135 тоот тушаалаар,
1989.01.24 хүлээн авах пүүлэгчийн дагалдангийн үүрэгт ажлаас чөлөөлж 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авах пүүлэгчээр түр хугацаагаар дэвшүүлэн томилов. С ө даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 6 тоот тушаалаар,
438688 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 1988.12.12 ачаа вагон хүлээлцэгч, явуулын кассир 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1** тоот тушаалаар гэх бичигдсэн байдал,
1990.03.30 ажилд томилсон хугацааг сунгах тухай ...хүлээн авах пүүлэгч Б.Мг 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл энэ албан тушаалд хугацааг сунган ажиллуулсугай. У т з С ө даргын 1990 оны 03 сарын 30-ны өдрийн ** тоот тушаалаар,
1990.05.04 ажилд томилсон хугацааг сунгах тухай хүлээн авах пүүлэгч Б.Мг 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл энэ албан тушаалд хугацааг сунган ажиллуулсугай. гэх У т з С ө даргын 1990 оны 05 сарын 04-ний өдрийн **-р тушаалаар гэсэн бичиглэл,
1990.06.01 ажилд томилсон хугацааг сунгах тухай хүлээн авах пүүлэгч Б.Мг 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энэ албан тушаалд хугацааг сунган ажиллуулсугай. гэх У т з С ө даргын 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ** дугаартай тушаалаар,
1990.07.07 ажилд томилсон хугацааг сунгах тухай хүлээн авах пүүлэгч Б.Мг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааг сунган ажиллуулсугай. гэх У т з С ө даргын 1990 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ** дугаартай тушаалаар,
1990.08.15 ажилд томилсон хугацааг сунган ажиллуулах тухай хүлээн авах пүүлэгч Б.Мг 1990 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааг сунган ажиллуулсугай. гэх У т з С ө даргын 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ** дугаартай тушаалаар,
1990.10.01 Ажилд томилсон хугацааг сунган ажиллуулах тухай хүлээн авах пүүлэгч Б.Мг 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл энэ албан тушаалд хугацааг сунган ажиллуулсугай. гэх У т з С ө даргын 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1** дугаартай тушаалаар,
1991.05.10 ээлжийн амралт олгох тухай хүлээн авах пүүлэгч Б.М 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүтэл ээлжийн амралтыг 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс ажлын 15 хоног, нэмэгдэл 7 хоног нийт ажлын 22 хоногоор бодож олгосугай. гэх У т з С ө даргын 1991 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ** дугаартай тушаалаар,
1993.10.25 ээлжийн амралт олгох тухай 1993 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн ээлжийн амралт авах хүмүүсийг хавсралт ёсоор баталсугай. Хавсралтын 4 дугаарт Б.М, албан тушаал СШ ХАII, ажилд орсон 19, амралтын хоног 21, нийт хоног 21 гэх У т з С ө даргын 1993 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1** дугаартай тушаалаар,
1995.09.11 цалингүй чөлөө олгох тухай С ө вагон үзэгч Б Мгийн өөрийн нь хүсэлтийг харгалзан хүүхэд асрах хүнгүй учир 1995 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосугай. гэх У т з З-Ү ө даргын 1995 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1** дугаартай тушаалаар,
1996.11.16 албан тушаал өөрчлөх тухай С ө ачаа вагон хүлээлцэгч Б Мг өөрийн хүсэлтийн дагуу 1996 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж мөн өдрөөс мөнгө хураагчаар ажиллуулсугай. гэх У т з З-Ү ө даргын 1996 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 225 дугаартай тушаал байхаас гадна гэрч нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Б.Мгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Б Мг У т з С өртөөнд 1988 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1996 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүлээн авах пүүлэгч буюу ачаа вагон хүлээлцэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ