| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/00630/И |
| Дугаар | 317/ШШ2025/00707 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 317/ШШ2025/00707
| 2025 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 317/ШШ2025/00707 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Эн.
/Төв аймаг, Бая.өв/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.ргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г..ам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д..ь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1984 оны 06 дугаар сарын 04-ний хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын Нийтийн ахуйн үйлчилгээнд эсгий гутал угаагчаар ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цэрийн алба хаасан. Улмаар цэргээс халагдаж ирээд 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хуучин ажилдаа эргэж ороод 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажилласан. Өндөр насны тэтгэвэрт гарахаар гэтэл хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүй байна. Иймд намайг 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1984 оны 06 дугаар сарын 04-н, 1987 оны 06 дугаар сарын 23-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Нийтийн ахуйн үйлчилгээнд эсгий гутал угаагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, Төв аймаг Баяндэлгэр суман дахь Ахуй үйлчилгээний Төвийн даргын 1982 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №37 дугаар тушаал, түүний хавсралт, 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №45 дугаар тушаал Ажилчин албан хаагчдын 1982 оны Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №23 дугаар Ажилчин албан хаагчдын 5 дугаар сард ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №69 дугаар Ажилчин албан хаагчдыг шагнаж урамшуулах тухай тушаал, түүний хавсралт, Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Д..алын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрч О.О.й, .дах нарын тодорхойлолт тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг, Төрийн архивын тасаг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №275 дугаар Төв аймгийн Баяндэлгэр сумын Ахуй үйлчилгээний төвийн цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй гэх албан бичиг, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 06/30 дугаар нийтийн ахуй үйлчилгээ нь цалин болон тушаалын баримтаа сумын архивт шилжүүлээгүй болно гэх албан бичиг зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д..алын хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүйн улмаас ажилласан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Д..аргал нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Нийтийн ахуйн үйлчилгээний газарт 1981 оны 07 дугаар сарын 01-нээс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 1987 оны 07 дугаар сарын 05-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд эсгий гутал угаагчаар ажиллаж байсан болох нь Төв аймаг Баяндэлгэр суман дахь Ахуй үйлчилгээний Төвийн даргын 1982 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №37 дугаар тушаал, түүний хавсралт, 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №45 дугаар тушаал Ажилчин албан хаагчдын 1982 оны Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №23 дугаар Ажилчин албан хаагчдын 5 дугаар сард ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №69 дугаар Ажилчин албан хаагчдыг шагнаж урамшуулах тухай тушаал, түүний хавсралт, Д.Б.аргалын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрч О..дах нарын тодорхойлолт тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг баримтуудаар нотлогдож байна.
Харин 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтад бичигдсэн он сар өдрөөр Д.ажиллаж байсан байдлыг зөвтгөх нь зүйтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Б. 1981 оны 07 дугаар сарын 01-нээс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 1987 оны 07 дугаар сарын 05-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын Нийтийн ахуйн үйлчилгээний газарт эсгий гутал угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч .хжин овогт Дам.жаргал /РД:НЧ.1014/-ыг 1981 оны 07 дугаар сарын 01-нээс 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 1987 оны 07 дугаар сарын 05-наас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Баяндэлгэр сумын Нийтийн ахуйн үйлчилгээний газарт эсгий гутал угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ