Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2025/00708

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2025/00708

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан.

/Төв аймаг, Борну. баг/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.сайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.имэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.йхан нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын Зам нэгдэлд 1973 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл малчнаар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын Зам нэгдэлд 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчин, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл галч, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын Зам нэгдэлд ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчинаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, Төв аймгийн Нийгмийн даатгалын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөмжийн хуудас, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №8 дугаар зөвлөмжийн хуудас, Тагнуулын ерөнхий газар тусгай архивын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн лавлагаа, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гарын үсэг гэрчилсэн үйлдэл, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны есдүгээр бүгд хурлын тогтоолоос, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 318 дугаар тэргүүний ажилтан үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасаг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 395 дугаар цалингийн хүснэгт, Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн 1974 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №12 дугаар хурлын тогтоол, 1984 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн №4 дугаар хурлын тогтоол, 1985 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №20 дугаар хурлын тогтоол, 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №15 дугаар хурлын тогтоол, 1989 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №24 дугаар хурлын тогтоол, тогтоолын хавсралт, 1985 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн, 1990 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №32 дугаар хурлын тогтоол, тогтоолын хавсралт, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №13 дугаар хурлын тогтоол, 1991 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №07 дугаар хурлын тогтоол, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдэл компанийн гишүүдийн нэрс, 1993 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №03 дугаар хурлын тогтоол зэрэг болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.айхан ажилласан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Ж.айхан нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын Зам нэгдэлд 1973 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл малчнаар, 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар, 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл галчаар, 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 01 өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Харин 1993 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтад бичигдсэн он сар өдрөөр .аны ажиллаж байсан байдлыг зөвтгөх нь зүйтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Э.йханыг 1973 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын Зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1993 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Хант.л овогт Жамсранги.хан /РД:ВА5.16/-ыг 1973 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 1980 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын Зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байгаа 1993 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ