| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00417/И |
| Дугаар | 308/ШШ2025/00291 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 308/ШШ2025/00291
| 2025 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 308/ШШ2025/00291 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, С сум, 5 дугаар баг, Зүүнбаян, 92-2 тоотод оршин суух, Б овогт Лын Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Л.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь Д аймгийн З * дугаар багийн Цийн ахуй үйлчилгээнд 1989 оны 08 сараас 1995 он хүртэл 5 жилийн хугацаанд оёдолчин, угаагч, материал хүлээн авагчаар ажиллаж байсан. Тус хугацаанд ажиллаж байсан тушаал, цалингийн хүснэгт улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд намайг Цийн ахуй үйлчилгээ болон Б оёдолчноор 5 жил ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д аймгийн Засаг даргын тамгын газар архивын тасгийн тодорхойлолт, Б хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ****** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Л.О, Б.А нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс шүүхийн даалгавар гүйцэтгүүлж Л.О, Б.А нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Л.Б нь Д аймгийн З * дугаар багийн Цийн ахуй үйлчилгээнд 1989 оны 08 сараас 1995 он хүртэл 5 жилийн хугацаанд оёдолчин, угаагч, материал хүлээн авагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагч Л.Б ажиллаж байсан хугацааны баримтууд Б хамгаалахын төв архивт шилжиж ирээгүй болох нь тус архивын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн лавлагаа, тодорхойлолт, Д аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1** дугаар архивын тодорхойлолтуудаар тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагч Л.Бийн нэхэмжлэлд дурдсан хугацааны ажиллаж байсан байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
7.Өөрөөр хэлбэл түүний 225929 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1986.09.01 Хөнгөн хүнсний аж үйлдвэрийн техникумын оёдлын технологийн 1-р ангид элсүүлэн суралцуулав. Захирлын 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1** тоот тушаал,
1989.07.01 сургууль төгссөн учир ХҮЯ-ны мэдэлд шилжүүлэв. Захирлын 1989 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ** тоот тушаал,
1989.07.04 Монголын ардын армийн ар талын удирдах газрын 1989 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 592 дугаар албан бичгийг үндэслэн танай мэдэлд шилжүүлэв. Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ** дугаар тушаал,
1989.07.13 Зүүнбаян цэргийн ахуй үйлчилгээнд оёдлын тасагт хувцас ханзлагч, цэвэрлэгчээр авч ажиллуулав. Даргын 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5** тоот тушаалаар,
1991.10.29 орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт орсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв. ЦАҮ-ний 1 төвийн даргын 1991 оны 10 дугаар сарын 29-ний ** тоот тушаалаар,
1992.01.05 Өөрийн хүсэлтийн дагуу захиалагч хүлээн авагч олгогчоор авч ажиллуулав. ЦАҮ-ний төвийн даргын 1992 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар,
1995.06.01 Үйлдвэрлэл үйлчилгээний худалдааны Баянговь компани захиалга хүлээн авагч, олгогч ажиллуулав. 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар гэсэн байхаас гадна гэрч нарын мэдүүлгээр дээрх нөхцөл байдлууд давхар нотлогдож байна.
8.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Л.Бийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Лын Бийг Ан айн 1** дугаар ангийн Цийн ахуй үйлчилгээний оёдлын тасагт 1989 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл оёдолчин, угаагч, материал хүлээн авагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ