| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/00610/И |
| Дугаар | 317/ШШ2025/00734 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 317/ШШ2025/00734
| 2025 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 317/ШШ2025/00734 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.овогт Даши.ргал
/Төв аймаг, Алтан. тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.аргал,
Гэрч нар: О..үрэн,
Б..алуу,
Ч.Д.а,
Б.Д.,
О.О.онсанчир,
А.Ц.дулам,
Ц.Г.рэлмаа,
А.Х.олжав,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .лтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч.тжаргал нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1986 оны 09 дүгээр сарын 15-ны хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. 1986 оны 10 дугаар сарын 01-нээс 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сумын ахуйн үйлчилгээнд малчнаар, 1987 оны 04 дүгээр сарын 01-нээс 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл худалдаа бэлтгэлийн ангид бэлтгэлийн туслахаар, 1987 оны 10 дугаар сарын 06-наас 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр, 1990 оны 09 дүгээр сарын 01-нээс 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сумын худалдаа бэлтгэлийн ангид малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 18-наас 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сумын хүн эмнэлгийн няраваар, 1994 оны 01 дүгээр сарын 10-наас 1996 оны 12 дугаар сар хүртэл сумын клубын эрхлэгчээр тус тус ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, дээрх байгууллагуудад хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолтыг үндэслэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлд хавсаргаж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, Төв аймаг Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/25 дугаар албан бичиг, Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1436 дугаар албан бичиг, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн лавлагаа, өөрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгал-Ажилласан жил нөхөн тооцуулсан эсэх талаар шалгасан баримт, Төв аймгийн Алтанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 18 дугаар тушаал, 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаар тушаал, 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар тушаал, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар тушаал, гэрч Ц..рэлмаагийн ажилласан жил тогтоолгосон шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч .оролжавын ажилласан жил тогтоолгосон шүүхийн шийдвэрийн хуулбар, гэрч О.үрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Ш.ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н..ймаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, 1991 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дугаартай тушаал, гэрч Ч..ваагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч А..ламын ажилласан жил тогтоолгосон шүүхийн шийдвэрийн хуулбар, гэрч .тгонсанчирын ажилласан жил тогтоолгосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.аргалын хөдөлмөрийн дэвтэр дээр тушаалууд бичигдсэн ч Төв аймгийн Төрийн архивын тасгаас олдохгүй байгаа улмаас ажилласан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Д.ргал нь 1983 оны 07 дугаар сарын 01-нээс 1986 оны 09 дүгээр сарын 15-ны хүртэл хугацаанд цэргийн алба хаасан Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 08/1436 дугаар албан бичиг, 1986 оны 10 дугаар сарын 01-нээс 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сумын ахуйн үйлчилгээнд малчнаар ажиллаж байсан нь Төв аймгийн Алтанбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 18 дугаар тушаал, 1987 оны 04 дүгээр сарын 01-нээс 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл худалдаа бэлтгэлийн ангид бэлтгэлийн туслахаар ажиллаж байсан нь 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаар тушаал, 1987 оны 10 дугаар сарын 06-наас 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан нь 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13 дугаар тушаалаар, 1990 оны 09 дүгээр сарын 01-нээс 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сумын худалдаа бэлтгэлийн ангид малчнаар ажиллаж байсан нь 1990 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар тушаалаар, 1990 оны 11 дүгээр сарын 18-наас 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сумын хүн эмнэлгийн няраваар, 1994 оны 01 дүгээр сарын 10-наас 1996 оны 12 дугаар сар хүртэл сумын клубын эрхлэгчээр ажиллаж байсан нь Д..ргалын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрч О.Ол.Н..нд. нарын тодорхойлолт тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг баримтуудаар нотлогдож байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бо.энд овогт Да.50тжаргал /РД:Н.878/-ыг
-1986 оны 10 дугаар сарын 01-нээс 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сумын ахуйн үйлчилгээнд малчнаар,
-1987 оны 04 дүгээр сарын 01-нээс 1987 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл худалдаа бэлтгэлийн ангид бэлтгэлийн туслахаар,
-1987 оны 10 дугаар сарын 06-наас 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл худалдаа бэлтгэлийн ангид аж ахуйн эрхлэгчээр,
-1990 оны 09 дүгээр сарын 01-нээс 1990 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл сумын худалдаа бэлтгэлийн ангид малчнаар,
-1990 оны 11 дүгээр сарын 18-наас 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сумын хүн эмнэлгийн няраваар,
-1994 оны 01 дүгээр сарын 10-наас 1996 оны 12 дугаар сар хүртэл сумын клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ