Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2025/0063

 

 

 

2025        07          24                                               123/ШШ2025/0063

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би, Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ийн дүгнэлттэй Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ганбаярт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ганбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төв аймгийн Эрдэнэ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ганбаяр би Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаар дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтээр миний 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №0613944 дугаартай шийтгэлийн хуудасны “Олсон” хэсэгт “Иймд холбогдогч Б.Алтан-Эрдэний  үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэснийг, “Иймд холбогдогч Б.Алтан-Эрдэний  үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул...” гэж, “Шийдвэрлэх” хэсгийн 1 дэх заалтад "... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12-1-д заасны дагуу..." гэснийг, “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаар дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ээс, хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ганбаярын*******д оногдуулсан 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №0613944 дугаартай шийтгэлийн хуудасны Олсон хэсэгт Иймд холбогдогч Б.Алтан-Эрдэний үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 12-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул... гэснийг, Иймд холбогдогч Б.Алтан-Эрдэний үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул... гэж, Шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12-1-д заасны дагуу... гэснийг, ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.12 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу... гэж тус тус нэмэлт, өөрчлөлт оруулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичжээ.

Хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ганбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байна.

Шүүхээс хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаврыг танилцуулж, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин гомдол гаргах эрхгүй талаар тайлбарласныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ийн дүгнэлтийг хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ганбаяр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор *******ийн гомдолтой Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ганбаярт холбогдох Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Ганбаярын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №0613944 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай прокурорын гомдлыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЗОРИГТБААТАР